Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 221/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2014/0174 |
Огноо | 2014-05-01 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2014/0174
2014 оны 05 сарын 01 өдөр Дугаар 174 Улаанбаатар хот
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж. шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Зоригтбаатар. шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал П.О, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагчийн өмгөөлөгч А.Г нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2008 оноос ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл авч, Увс аймгийн Хяргас сумын нутаг ‘Цагаан түнгэ" гэдэг газар 2010- 2011 онд алтны геологи хайгуулын ажил хийж, байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг хийж байсан. 2013 оны 08 дугаар сард ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрлөө аваад олборлолт явуулах гэтэл тус сумын Засаг дарга хууль бус тайлбар, үндэслэл зааж газар ашиглах зөвшөөрөл өгөхгүй чирэгдүүлж, манай компанийг хохироосоор байгаа тул шүүхэд хандаж гомдол гаргаж байна.
Ашиглалтын зөвшөөрлийг авахдаа сумын Засаг даргын зөвшөөрлийг авсан. хамтарч ажиллана гэсэн хариуг өгч байсан атлаа 2014 оны 03 дугаар сараас зөвшөөрөхгүй гэсэн хариуг өгөөд байгааг гайхаж байна. Сумын Засаг дарга манай компанийн үйл ажиллагааг дэмжиж худаг гаргах зөвшөөрөл олгосон, мөн манай талбай дээр өөрийн биеэр ирж компанийн тоног төхөөрөмжийг авч зам засварын ажилд ашигласан. 2013 онд сумын Засаг даргад газар ашиглах талаар амаар
хүсэлт тавьж байсан. Бичиг баримтын материал дутуу байсан тул бичиг баримтаа бүрдүүлээд ир гэж хэлсэн.
2014 оны 03 дугаар сард газар ашиглах зөвшөөрөл авахаар хандахад төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн үндэслэлээр зөвшөөрөл өгөөгүй. Сумын Засаг даргын энэ үйлдлийн талаар аймгийн Засаг даргад хандсан. Үүргээ биелүүлж ажиллах ёстой гэсэн албан бичиг өгсөн боловч аймгийн Засаг даргын үүргийн дагуу ажлаа гүйцэтгээгүй. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулахад нутгийн иргэдийн саналыг авсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ 2014 оны 01 дүгээр сард батлагдан гарсан. 2014 оны 06 дугаар сард мал хорогдсон байдаг. Энэ нь манай компанийн үйл ажиллагаа эрхлээгүй байх үе ба малчдын ариун цэврийн асуудалтай холбоотой байгаа. Манай компани химийн бодис хэрэглэдэггүй. Иймд, Хяргас сумын Засаг даргад газар ашиглах зөвшөөрөл олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга Ц.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний Засаг даргын бүрэн эрх 2013 оноос хэрэгжиж эхэлсэн. Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гаргуулахад тухайн нутагт оршин суугчдын иргэдээс санал аваагүй. Уг компани ашиглалт явуулах гэж байгаа нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчсөн. Тус сумын газар нутагт алтны ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа газар байхгүй, нутгийн ард иргэд газар шороогоо малтуулах зорилгогүй байгаа. Мал бэлчээрлэх, ард иргэд нутаглах газрын хэмжээ багассанаар малчдын амьдрал доройтох, ус рашаан гол мөрөн бохирдсоноор өвчлөл үүсэх зэрэг олон эрсдэл дагуулж байна. Ашигт малтмал ашиглуулах эсэх талаар ард иргэдийн саналыг авахад санал хэлэлцэгдээд батлагдаагүй. “Ц” ХХК-ийн зүгээс 2014 онд газар ашиглах талаар хүсэлт ирүүлсэн Хүсэлтэд албан бичгээр хариуг нь өгсөн. Худгийн зөвшөөрөл худаг ухаад эхэлсний дараа өгөгдсөн.
Мал хорогдсон асуудлын талаар Улаанбаатар хот руу шинжилгээнд явуулсан. Хариу ирээгүй байгаа. Хордлогын шинжтэй байж болзошгүй. Ашигт малтмал ашиглуулахаар газар олгох асуудал сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэгдээгүй тул газар олгох боломжгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр
сарын 22-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр: Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55,1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар ашиглах зөвшөөрөл олгуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн захирал П.О давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн шийдвэрт газар ашиглуулах зөвшөөрөл олгох нөхцөл хангагдаагүй гэсэн байна. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ямарваа нэгэн компани тусгай зөвшөөрөл хүсэх шаардлага хангасны үндсэн дээр Ашигт малтмалын газарт өргөдөл гаргаад, ашигт малтмалын газрын даргын тушаал шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрөл гарч ирдэг. Ингээд ТЭЗҮ, БОНБНҮ нь Ашигт малтмалын газар болон БОНХЯ-ны хурлаар орсноор батлагдан, тухайн жилийн Уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БОНХЯ-аар тус тус батлуулсны дараа тухайн жилдээ ажил явуулах боломжтой болдог.
Гэтэл зөвхөн тухайн сумын газрын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэх шалтгааныг нөхцөл хангагдаагүй гэж үзэж байгаа нь Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болоод бусад бичиг баримт нь Улсын холбогдох байгууллагаас батлах шаардлагагүй, зөвхөн сумын тухайн жилийн төлөвлөгөөнд орсны дараа, сумын Засаг дарга тус талбайг ашиглуулах эс ашиглуулахыг шийдэж газар ашиглах зөвшөөрөл олгох юм шиг санагдаж байна. Тийм бол аж ахуйн нэгж байгууллага Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, мөн Улсын дээрх байгууллагуудаар жилийн төлөвлөгөөгөө батлуулах хэрэггүй зөвхөн сумын газрын төлөвлөгөөнд оруулж өгөх хүсэлт тавьж ажиллахад болох мэт харагдаж байна.
Манай компаниас 2013 онд Газар ашиглах талаар албан ёсоор хүсэлт гаргаагүй учир 2014 оны сумын газрын төлөвлөгөөнд тусгаагүй гэсэн байна. 2013 оны 08 дугаар сард ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад компанийн ашиглалтын талбайд компанийн зүгээс худаг гаргуулах зэрэг бэлтгэл ажил хийхээр очсон байхад сумын Засаг дарга Ц.Ц өөрийн биеэр ирж хүсэлт тавин компанийн техникийг ашиглан зам засуулж, худаг гаргуулах зөвшөөрөл олгож байсан. 2013 онд компаниас сумын Засаг даргад хамтарч ажиллах гэрээ байгуулах санал хүргүүлж мөн компанийн зүгээс амаар газрын гэрээ хийх талаар хүсэлт тавьж байсан ч тухайн үед олборлох үйл ажиллагаа явуулах болоогүй буюу БОНБНҮ хурлаар ороогүй байсан тул хойшлуулсан. Тиймээс сумын Засаг дарга Ц.Ц манай компани 2014 онд ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг мэдэж байсан атлаа 2014 оны газрын төлөвлөгөөнд тусгах саналыг ИТХ-аар оруулаагүй байгаагаас сумын
Засаг дарга үүргээ биелүүлж ажиллаагүй байгаа нь харагдаж байна.
Монгол Улсын нийт газар нутаг нь төрийн өмч, аж ахуйн нэгж нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөр түр олгогдсон ашиглалт явуулах эрхийг тусгай зөвшөөрлийн хугацаанд хэрэгжүүлэх, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу байгаль орчноо хамгаалан зөв ашиглан, газрын хэвлийгээс гарсан баялгийг Улсын эрдэнэсийн санд тушааж, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг бүрэн хийсний дараа Улсад буцаан өгөх үүрэгтэй. Сумын Засаг дарга нь тухайн сумын газар нутгийг Улсаас олгосон зөвшөөрөл, бодлого хэрэгжилтийн дагуу зохицуулан, зөв зохистой ашигласан, нөхөн сэргээлтийг хийснийг хянах үүрэгтэй болохоос өмнөх жилд нь хамтарч ажиллана гэж аж ахуйн нэгж байгууллагыг авчраад, хөрөнгө оруулалтаа оруулаад ажиллах гээд ирэхээр буюу дараа жил нь газар ашиглуулахгүй байгаа нь улирлын чанартай уул уурхайн компанийн нэг жилийн төлөвлөгөөт ажлыг алдагдуулж их хэмжээний хөрөнгө оруулалтын хохиролд оруулж байна. Ийм байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Хэрвээ сумын Засаг дарга 2015 оны газрын төлөвлөгөөнд оруулахгүй тохиолдолд 2 жилийн төлөвлөгөөт төслийн ажлын 2 дахь жил нь дуусаж ашиглалтын тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг ашиглалт явуулж чадахгүйгээр төлж, нөхөн сэргээлтийн жил бүрийн барьцаа хөрөнгийг төлж, компани ямар ч хийсэн ажилгүй, алдагдалд орсоор байх болоод байна.
Иймд, Хяргас сумын Засаг дарга Ц.Ц-д манай компанитай газрын гэрээ хийж, газар ашиглах зөвшөөрөл гаргаж өгөхийг даалгахыг хүсэж байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 28 дугаар шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Газрын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалт нь сумын Засаг даргад газрын хэвлийг ашиглах зөвшөөрөл олгох эрх олгосон биш, газрын хэвлийг зохистой ашиглах асуудал нь хадлан, бэлчээр, тариалангийн талбайн нэгэн адил Засаг даргын хяналтад дор, сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд /хуулиар Засаг дарга санаачлан санал өгч оруулна гэсэн/ тусгагдсан байна гэсэн агуулга зорилготой зохицуулалт байна. Ийм учраас газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах тухай 6 дугаар бүлэгт оруулан хуульчилж, 55 дугаар зүйлийн 55.1.1-д газрын хэвлийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагаа гэж тодотгожээ.
Газрын тухай хуульд газрын харилцааны талаар Засаг даргын бүрэн эрхийг тусгайлан тодорхой заасны дээр газрын хэвлийн ашигт малтмал ашиглах зөвшөөрлийг зөвхөн төрийн захиргааны төв байгууллага олгоно гэж хуулиар хатуу зааглан тогтоосон байтал сумын Засаг дарга газрын хэвлийг ашиглах
зөвшөөрлийг олгох эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан нь илтэд хууль бус байна
Түүнчлэн, Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “Газрын хэвлийд ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна” гээд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно”, 12 дугаар зүйлд “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гарвал таслан зогсоох” асуудлыг нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага гүйцэтгэнэ” гэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2 дах заалтын талаар.энэ зүйл хэсэгт сумын Засаг дарга газрын хэвлийн баялгийг ашиглахтай холбоотой эдэлбэр газар олгох эрхтэй гэсэн заалт тусгагджээ. Өөрөөр хэлбэл, хэвлийн баялаг ашиглах үйл ажиллагаатай холбогдон байр, орон сууц, агуулах склад, худаг ус гаргах, хагалах зэрэг шаардлагаар ашиглах эдэлбэр газрын асуудлыг тухайн сумын Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн агуулга бүхий заалт зохицуулалт гэж ойлгож байна.
“Ц” ХХК БОНБҮТХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлүүдэд зааснаар байгаль экологид учирч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлохын тулд Хяргас сумын Бугат багийн иргэдээс 2013 онд санал асуулга авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийлгэн нөхөн сэргээптэнд зарцуулах зардлаа төсөв төлөвлөгөөндөө тусган газар ашиглуулах гэрээ хийх саналаа Хяргас сумын Засаг даргад хуулийн дагуу тавьсныг хүлээн авахгүй байгаа нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа гэм буруутай үйлдэл гэж үзэж байна. Шүүх үүнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан “хэвлийн баялаг ашиглах зөвшөөрлийг тухайн сумын Засаг дарга
төлөвлөгөөтэйгөөр олгоно” гэж үзсэнтэй утга адил газрын хэвлийн баялаг ашиглах харилцаатай холбоотой хуулиудын холбогдох заалтыг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр боллоо гэж үзэж давж заалдах гомдол бичив” гэжээ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдуулан газар ашиглуулах зөвшөөрөл олгохыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч сумын Засаг дарга Ц.Ц 2014 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тул зөвшөөрөл олгох боломжгүй гэж манай компанитай газар ашиглах гэрээ хийхээс татгалзаж байгаа нь хууль бус гэж нэхэмжлэгч компани маргаж байна.
Ашигт малтмалын газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 241 дүгээр “Нөөцөд бүртгэх тухай" тушаалаар Уул уурхайн яам, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ХХ-09-08 дугаар дүгнэлтийг[1] үндэслэн Увс аймгийн Хяргас сумын нутагт орших Дэлгэрэх нэртэй 13964Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах Цагаан түнгийн алтны шороон ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийг үндэслэн Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “Ц” ХХК-д Увс аймгийн Хяргас сумын Дэлгэрэх нэртэй газар 507.3 га талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч МУ-017365 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг[2] 30 жилийн хугацаагаар олгожээ.
Улмаар дээрх тусгай зөвшөөрлийн дагуу тухайн нутаг дэвсгэрт уулын ажлын төлөвлөгөөг батлуулан, газар ашиглах тухай гэрээ байгуулахаар тухайн сумын Засаг даргад 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан байна.
Уг хүсэлтийг сумын Засаг дарга Ц.Ц Газрын тухай хуульд заасны дагуу сумын 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын зориулалтаар олгох газар төлөвлөгдөөгүй тул зөвшөөрөл олгох боломжгүй хэмээн татгалзжээ.
Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Тазрын хэвлий, ... байгалийн бусад баялгийг аиииглах, хамгаалахтай холбогдсон харилцааг зохих хууль тогтоомжоор", Газрын хэвлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна" гэж тус тус заасан. Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар хуульчилсан бөгөөд энэ хуулийн 12 дугаар зүйлд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхойлж, мөн зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2 дахь хэсэгт “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох" гэж
зааснаас үзэхэд тухайн орон нутгийн удирдлага буюу Засаг даргад ашигт малтмал ашиглахаар зөвшөөрөгдсөн талбайг зориулалтаар нь ашиглуулах, хяналт тавьж, зөрчил гаргавал түүнийг таслан зогсоох эрх хэмжээ олгогдсон байна
Гэтэл тэрээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмал хайх, ашиглах газар тусгагдаагүй, хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгогдсон3 гэх үндэслэлээр эрх бүхий этгээдээс Ашигт малтмалын тухай хуулийн 24.3, 24.4, 25.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж олгогдсон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулах Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.11 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь ' хязгаарлаж, татгалзаж байгаа нь буруу байна.
Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхцаагүй байх шаардлагыг хангасан эсэх талаар эрх бүхий этгээдээс шүүлт хийж, тухайн орон нутгийн эрх бүхий этгээдийн саналыг авсны үндсэн дээр олгогдох ёстой бөгөөд давхацсан бол тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй юм.
Хэрэгт авагдсан хариуцагч Хяргас сумын засаг даргаас Ашигт малтмалын газар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хүргүүлсэн албан бичигт[3]“тухайн орон нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй, хайгуулын ажлыг хийж байх хугацаандаа байгаль орчны нөхөн сэргээлтийг тогтмол хийж хүлээлгэн өгч байсан” гэснээс үзэхэд тухайн орон нутгийн эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг аваагүй, үйл ажиллагаа явуулах талаар мэдээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас “ашиглалт явуулах гэж буй нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох гэсэн заалтыг зөрчсөн, ашигт малтмал ухсанаар малын бэлчээр талхлагдах, гүний усны хэмжээ багасна, алтны ашиглалт явуулах газрын ойролцоох айлуудын мал үхсэн" гэж газар ашиглуулах гэрээ хийхээс татгалзах нэг үндэслэл болгон тайлбарлаж байгаа бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “...Гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилтэй тус тус давхцалгүй байна” гэсэн 6/1801 дүгээр албан бичиг[4]. Хүрээлэн буй 3Хариуцагчаас тусгай зөвшөөрөл хууль бусаар олгогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар холбогдох эрх бүхий газарт хандсан нь тогтоогдохгүй байна.
орчин, байгалийн нөөцийн газрын “талбайн солбицол давхцалгүй” гэсэн зураг[5] Монгол-Ус ТӨҮГ-ын 2014 онд ус ашиглуулах дүгнэлт[6], Увс нуур-Тэс голын сав газрын захиргааны даргын 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/14 дүгээр ус ашиглах гэрээ байгуулах тухай тушаал[7], Увс аймгийн мал эмнэлэг ариун цэвэр оношилгооны лабораторийн шинжилгээний хариу бичиг[8] гэрч Б.Д-ийн мэдүүлэг[9] зэрэг эрх бүхий этгээдийн дүгнэлт, зөвшөөрлүүдээр үгүйсгэгдэж байна.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8/2122 дугаар албан бичиг[10], Увс аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10/05/026/316 дугаар дүгнэлтээр “нэхэмжлэгч компанийн холбогдох баримт бичиг, үйл ажиллагаа нь холбогдох хууль, стандарт, дүрэм, журамд нийцсэн гэж үзээд, харин газар ашиглах гэрээ хийхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хууль, УИХ-аас баталсан 34 дүгээр тогтоолыг зөрчсөн байна” гэж дүгнэжээ.
Дээрх нөхцөл байдлууд болон хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн дүгнэхэд нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагчийн тайлбарлаж байгаачлан хууль бусаар тусгай зөвшөөрөл эзэмшсэн, сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ашигт малтмалын ашиглалтын талбай тусгагдаагүй гэх үндэслэлээр тус компанитай газар ашиглах гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай нь тухайн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд ашигт малтмал ашиглах эрх үүсэхээр нөхцөл байдал бий болгож байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасан "... ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах эрхтэй” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийн хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв
Харин тусгай зөвшөөрөл хууль бусаар олгогдсон гэж үзвэл холбогдох газарт хандах, ашиглалтын үйл ажиллагааны явцад зөрчил гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу арга хэмжээ авах эрхтэй болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1. 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
|
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэ