Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар ШЦТ0034

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Хулангоо 

Улсын яллагч: Д.Бат-Өлзий 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн  /Үнэмлэхний дугаар-131831/

Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Г-н Ад холбогдох эрүүгийн 201615010043 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19..... оны 08 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ...  суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, Өвөрхангай аймгийн ..... сумын .... багийн ..... 04-09 тоотод оршин суух, гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн Г-н А /РД:....../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Г.А нь  2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 2016 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ...... сумын ..... багийн ..... 18-21 тоотод оршин суух Ц.Мгийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч, танхайрах явцдаа Ц.Мгийн нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж, гэрийн эд зүйлийг эвдэн 895 000 төгрөгний хохирол учруулсан, мөн Цагдаагийн хэлтсийн дотор байх албадан саатуулах байрны үүдний хяналтын камерыг санаатайгаар устгаж гэмтээн 80 000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ:

        Би 2016 оны 04 дүгээр сарын 11-нд цэцэрлэгээс хүүхдээ авчихаад байж байтал Мөнх-Очир, Лхагва-Очир 2 манайд ирсэн. Тэгээд тэр 2 манайд ирчихээд солонгосоос манай найз машин зарах зураг явуулсан байсан. Тэрийг үзэж байснаа нэг хөдөөний залуу нь манай ахынд очоод үзүүлэе. Тэднийх мөнгөтэй байгаа авч магадгүй гээд ахынд нь очсон. Тэгээд М-нд очсон. Бид 3 пиво авч орсон тэгээд машинаа үзүүлээд бүгдээрээ юм яриад сууж байтал эхнэр нь ажлаасаа ирээд эхнэртэй нь 5-уулаа пиво уугаад сууж байтал юм яриад чи гаалийнхаа татвараа өгчих би машиныг чинь авчихая гэж яриад тэрнээсээ болоол маргалдсан. Би М-г 4-5 удаа цохиогүй гэв.

Хохирогч Ц.М нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цагийн үед гэртээ байхад гаднаас Лхагва-Очир, А, Мөнх-Очир нар нэлээн архиуучихсан Нийслэл гэсэн 2.5 литрийн 3 том пиво барьсан орж ирсэн. Тэгээд Лхагва-Очир, А, Мөнх-Очир бид 4 нэг пиво ууж дуусаад дахиж 1 пиво задалж талд нь оруулж байхад Мөнх-Очир, Аөөс би Батхүүг зодож чадах уу гээд байсан. А нь би Батхүүг зодож чадна гээд маргалдаад байсан. Тэгээд Лхагва-Очир, Мөнх-Очир 2 нэг пиво аваад явсан. Манайд А үлдсэн. Тэгсэн над руу А  гэнэт дайраад чи амжих уу гээд нүүрэн хэсэгт гараараа 4-5 удаа цохьсон. Би чи яаж байна гэж хэлсэн дуугүй бай гээд манай модон ширээг авч шидээд эвдэж мөн гэрийн 39 инчийн LED маркийн телевизор аваад зуухан дээр шидэж эвдсэн. Гэрийн зүүн талын мөлхөө тавилга, гэрийн зүүн талын баганы далбаа, DDiSH-н хүлээн авагч, антиний утас зэргийг эвдэж тасдаж танхайрсан. Иймд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. ...А бид 2-н дунд ямар нэгэн маргаан болоогүй. Намайг зодож эрх чөлөөнд халдаж гэрийн эд зүйл эвдэж танхайрсан. Би гомдолтой байна. ...2016 оны 11 сарл өдрийг санахгүй байна. А нэг автомашины үзүүлж байсан. Учир нь би автомашин засдаг юм. Би сайн танихгүй. Урд бид 2 маргалдаж байгаагүй....Учирсан 1 780 000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Хохирогч Р.Г  нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 2016 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө Г.А гэдэг залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Цагдаагийн хэлтсийн хяналтын камерын дуранг эвдсэн ажиллагаагүй болгосон байсан. Харин Г.А нь мар зөрчил гаргаж цагдаа дэнэр ирсэн талаар мэдэхгүй байна. ...Уг камерын дуран шинэ байгууллагын дансанд 800 000 төгрөгөөр бүртгэгдсэн байдаг. Иймд манай байгууллагад 800 000 төгрөгний хохирол учирсан. ...Би 800 000 төгрөг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

Хохирогч Р.Г- нь дахин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Надад урьд нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Г.А манай байгууллагын хохиролыг барагдуулж камерын дуран авч өгсөн. Иймд одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/

Гэрч Ц.С-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Цагдаагийн хэлтсийн ерөнхий жижүүрийг үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд шөнө 02 цагийн үед 99338299 тоот утаснаас иргэн Өнөрцэцэг нь .... сум .... баг ...... 18-21 тоотод  манай гэрт А гэх залуу агсан согтуу тавиад манай гэрийн хамаг тавилга, ширээ сандалыг эвдээд дийлдэхгүй байна гэх дуудлагын дагуу мэдээлэл хүлээн авагч цагдаагийн ахлагч Э.Баатарлхагвийн хамт очсон. Бид 2-ыг дуудлага мэдээллийн дагуу очиход А нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай тухайн айлын хойд орон дээр сууж байсан. харин нөхөр М нь гэрийнхээ үүдэн дээр зогсчихсон нүүр ам нь цус болсон байдалтай байсан. Гэр доторх хамаг юмыг сэндийчээд хаячихсан зарим эд зүйлийг нь эвдэж гэмтээсэн байсан. зөрчил гаргагч Аийн цагдаагийн хэлтэс дээр авчирах явцад автомашинд эсэргүүцэл үзүүлэн би гэрээрээ ороод явмаар байна. Та муусай пиздаанууд намайг яаж ч чадахгүй маргааш гэхэд та 2-ыг ажилгүй болгоно гэх мэтээр хэл амаар доромжилж албаны дүрэмт хувцасыг өөрийн гутлын улны шороогоор болон шүлсээрээ бохирдуулсан. Харин цагдаагийн хэлтэс дотор орж ирээд та нар шиг хувцасны голнууд үхэж байвал таарна. Саяны үхсэн цагдаагийнхаа араас хэд хэдээрээ цуваж үхээрээ лаларууд минь гээд цагдаагийн дотор саатуулах байрны үүдэн хэсгийн хяналтын камерыг санаатайгаар утаснаас нь татаад газар шалан дээр савсан. Мөн энэ камер чинь үсрээд 10 000 мянга болно биз би төлөөд өгчихнө муу шээснүүдээ энэ мөнгөөр чинь би хошнигоо арчина ш дээ нэх мэтээр хэлэх хэлэхгүй үгээр харааж хашгирсан. Маргааш өглөө нь уулзахад мөн л урьд шөнийн гаргасан үйлдэлээ мөн л гаргасан. Мэдээлэл хүлээн авагч Э.Баатарлхагвийн шар өнгийн бугуйн цагийг гараараа татаж оосорыг нь тасалсан. Чи муу зүйчихээд олон юм яриад далдага далдага хийгээд байгаараа гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

Гэрч Ц.Э-нгийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

“...Г.Аийг Цагдаагийн хэлтэс дээр авчирах явцад Г.А нь албаны хувцас форм зэргийг гутлын шороогоор болон шүлсээрээ бохирдуулсан. Харин урж тасалсан зүйл байхгүй. ...Баруун шанаа хүзүү зэрэг бага зэрэг зулгарсан гэмээр байсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Гэрч Г.Өнөрцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А гэх залуу Лхагва-Очир,  Мөнх-Очир гэх 2 залуутай манай гэрт гаднаас оржирсэн. Тэр 3 манайд орж ирэхдээ 3 ширхэг  Нийслэл гэсэн 2.5 литрийн пиво барьсан орж ирсэн. Тэгээд тэр 3 манай нөхөр М нийлээд тэр 4 нөгөө пивоо хувааж ууж байгаад 1 пивоо ууж дуусгаад 2 дахь пивоо талд нь орж байсан чинь А нь Лхагва-Очир, А, Мөнх-Очир гэх 2 залуутайгаа маргалдаж эхэлсэн. Тэр 2 залуу маргалдаж байгаад Аийг манай гэрт орхиод гараад явчихсан. Тэгэхээр нь манай нөхөр А гэх залууг нөгөө 2 чинь явчихлаа чи одоо манай гэрээс яв гэртээ харь гэж хэлсэн чинь А чи намайг хөөлөө гээд манай нөхрийн нүүр лүү 4-5 удаа гараараа цохьсон. Тухайн үед манай нөхөр зугтаад гэрийн нөгөө талын орон дээр гараад суусан чинь араас нь очиж ноцолдсон. Тэгээд манай нөхөр Аийг дарж хэсэг байсан. Тэгсэн А босож ирээд гэрийн баруун талд байсан ширээг авч шидээд дараа нь хөлөөрөө өшиглөж ширээ эвдсэн. Тэгээд манай нөхөртэй хэрэлдэж байснаа зүүн талд байсан телевизорийг авч зухан дээр 2 удаа авч шидээд хагалсан. Тэгэхээр нь би өөрөөс нь эхнэрийнхэн дугаарыг авч эхнэр лүү нь залгаж ирж нөхөрөө ав манай гэрийн хамаг юм эвдээд хаячихлаа гэж хэлсэн чинь нялх хүүхэдтэй очиж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч Г.Ө-н мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:

 “...А согтуу байсан андуурч байна. А миний нөхөр Мг шууд цохиж гэрийн эд зүйл эвдсэн. ...Адтантөр манай гэрийн эд зүйлийг эвдэж байхдаа юманд тээглээд газар унаад пиздаа гээд улам уурлаад агсан тавиад зурагт авч шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 02 цаг 00 минутанд иргэн Өнөрцэцэгээс манай гэрт А гэдэг залуу агсан согтуу тавиад манай гэрийн хамаг тавилга, ширээ сандалыг эвдээд танхайраад байна гэж утсаар дуудлагө өгсөн. Тэгээд цагдаагийн дэслэгч Ц.Э-нтэй очиж Г.Аийг авчирсан. А замдаа Ц.Э-н бид 2-г пиздаанууд та 2-ыг ажилгүй болгоно гэх мэтээр хэл амаар доромжилж албаны дүрэмт хувцасыг өөрийн гутлын улны шороогоор болон шүлсээрээ бохирдуулсан. Харин урж тасдаагүй. Адтантөр нь цагдаа дээр ирээд байж байхдаа хяналтын камерын дуранг шалан дээр савсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугар  хуудас/

Гэрч Л.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Г.А 1983 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ...... суманд төрсөн. ....... сумын ЕБС-н 1 дүгээр сургуулийг ...... онд орой ангиар төгсөж бүрэн дунд боловсролтой болсон. 2003 онд Өмнөговь аймгийн 0131 дүгээр цэргийн ангид алба хаасан. Г.А бид хоёр 2009 онд гэр бүл болсон. 3 хүүхэдтэй. Г.А архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй зан ааш төлөв даруу зантай урьд нь агсан согтуу тавьж байгаагүй. ...2014 онд Г.А бид 2 банкнаас зээл авч 7х12 хэмжээтэй өвлийн байшин барьсан. Автомашин, мал байхгүй. Байшингийн гэрчилгээ миний нэр дээр гарсан. Банкинд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугар хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актын:

 “...1.Ц.Мгийн биед, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй

5.Шүүх эмнэлэгийн гэмтлмийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хэрэгт хамраахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

Хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэлүүд /хх-ийн 7-13 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын шүүгдэгч Г.Аийн талаархи тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/

Шүүгдэгч Г.Аийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

Шүүгдэгч Г.Аийн ЦЕГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Г.А нь  2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 2016 оны 04 дүгээр сарын 12-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн ..... сумын .... багийн .... тоотод оршин суух Ц.Мгийн гэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрч, танхайрах явцдаа Ц.Мгийн нүүрэн тус газарт 4-5 удаа цохиж, гэрийн эд зүйлийг эвдэн 895 000 төгрөгний хохирол учруулсан, мөн Цагдаагийн хэлтсийн дотор байх албадан саатуулах байрны үүдний хяналтын камерыг санаатайгаар устгаж гэмтээн 80 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Хохирогч Ц.М, Р.Г нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 20-21 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актын: “...1.Ц.Мгийн биед, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй 5.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамраахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрч Ц.Э-н, Г.Ө, Э.Б нарын мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25, 29-30 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А нь гэм буруутай, Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 153 дугаар зүйлийн 153.1-т тус тус зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрах, бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.                   

             Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

Хохирогч Ц.М, Р.Г нар нь “...гомдол саналгүй, хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Ад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрсэн 39 инчийн ЛСД зурагт, хяналтын камер 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгахыг тус тус дурдаж байгаа болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                                                                                              

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Г-н Аийг бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрах, бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Г.Ад  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Г.Аийн биечлэн эдлэх ялыг 3 /гурван/ жил 7 /долоон/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дүгээр зүйлийн 52.5-т зааснаар Г.Ад оногдуулсан 3 жил 07 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эвдэрсэн 39 инчийн ЛСД зурагт, хяналтын камер 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Г.Ад оногдуулсан 3 жил 7 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.САРАНТУЯА