Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/550

 

 

 

 

 

 

 

  2022        04          11                                   2022/ШЦТ/550   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

            Улсын яллагч Э.Бадрал,

            Хохирогч А.О,

            Шүүгдэгч О.А, түүний өмгөөлөгч Л.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой О-н А-д холбогдох эрүүгийн 2010 02332 0135 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр ажил эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 2 дугаар хэсэг, Тэнгэр рашаан гудамж 00 дугаар байр 00 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой О-н А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч О.А нь өөрийн эзэмшилд болон өмчлөлд бүртгэлгүй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хансвилл” хотхонд 80 мкв 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа гэж хохирогч А.О-аас 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энэрэл Зайсан” хотхоны 79/г байрны 16 тоотод 35.000.000 төгрөгийн үнэ бүхий 205 лан мөнгө орсон, үхрийн ширэн гөлөмтэй, 18 лангийн мөнгөн хазаар, 11 лангийн мөнгөний орцтой суданы улаан модон ташууртай их гарын эмээлийн тавиуртай эмээл, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 24 мм диаметртэй өндөр улаан шүрэн толгойтой, дангаараа 40 граммтай нуух нь 6 грамм алт орсон, ясан халбагатай орос цагаан хаш хөөрөг зэргийг,

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны орчимд хохирогч А.О-аас 4.500.000 төгрөгийг 5026958446 дугаарын дансаар “оогий байр” гэсэн утгаар шилжүүлэн авч залилан хохирогч А.О-т нийт 51.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.О мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч О.А нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Надад одоо өөр гомдол,  санал байхгүй...” гэв.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хавтаст хэргээс хохирогч А.О-ын мэдүүлэг /хх-11, 158-159, 165-166/, гэрч Б.Чойжилжавын мэдүүлэг /хх-13-14, 164/, хохирогч А.О-ын эзэмшлийн “Хаан” банкны 5077291028 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-31/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ХУ1-21-962 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-175-176/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-61/, шинээр хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Хэргийн үйл баримтын талаар:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.А нь өөрийн эзэмшилд болон өмчлөлд бүртгэлгүй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хансвилл” хотхонд 80 мкв 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа гэж хохирогч А.О-аас 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энэрэл Зайсан” хотхоны 79/г байрны 16 тоотод 35.000.000 төгрөгийн үнэ бүхий 205 лан мөнгө орсон, үхрийн ширэн гөлөмтэй, 18 лангийн мөнгөн хазаар, 11 лангийн мөнгөний орцтой суданы улаан модон ташууртай их гарын эмээлийн тавиуртай эмээл, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 24 мм диаметртэй өндөр улаан шүрэн толгойтой, дангаараа 40 граммтай нуух нь 6 грамм алт орсон, ясан халбагатай орос цагаан хаш хөөрөг зэргийг,

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны орчимд хохирогч А.О-аас 4.500.000 төгрөгийг 5026958446 дугаарын дансаар “оогий байр” гэсэн утгаар шилжүүлэн авч залилан хохирогч А.О-т нийт 51.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.О-ын өгсөн: “...Би одоогоос хоёр жилийн өмнө О.А гэдэг хүнтэй Чулуунбаатар гэх найзаараа дамжуулан танилцаж байсан тэгээд уг эмэгтэйгээс Хансвилл хотхонд 150.000.000 төгрөгөөр 3 өрөө байр авахаар болж тохиролцон эхний ээлжинд 4.500.000 төгрөг 5026958446 гэх данс руу шилжүүлж байсан. Мөн дараа нь манай нөхөрт барьчих хөөрөг байна уу гээд би өөрийнхөө шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг өө өгсөн хөөрөг маань 17 сая төгрөгийн үнэлгээтэй мөн мөнгөн тоногтой 35.000.000 төгрөгийн үнэлгээтэй эмээл уг байрны урьдчилгаанд өгсөн тэгээд тухайн цагаас хойш би үлдэгдэл мөнгөө бэлэн болгоод байраа авахаар тохиролцсон тэгээд би үлдэгдэл мөгөө бөөгнүүлчхээд эгчээ одоо наймаагаа хийх үү гэж хэлтэл нөгөө байр чинь бүтэхээ больсон гэж хэлсэн тэгээд би одоо яах вэ гэж хэлтэл Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах комфорт хотхонд байр байгаа тэрийг өгье гэж хэлсэн тэгэхээр нь за за гэж хэлсэн ба мөн хэсэг хугацаа өнгөрсөн тэгээд байраа асуутал мөн бүтэхээ больчихсон ба нэг жилийн хугацаа өнгөрсөн тэгэхээр нь эгчээ одоо больё хөөрөг, эмээлээ авъя гэж хэлтэл уг О.А-ын нөхөр гэрээсээ гарч ирээд та нар яах гээд хаалга нүдээд байгаа нь би тэрийг чинь үрчихсэн би шоронд 14 жил суусан хүн шүү гэж айлгасан тэгэхээр нь бид хоёр ядаж О.А эгчээр бичиг хийлгэж авмаар байна гэх хэлтэл эхнэртэйгээ уулзуулахгүй байсан би үрэн таран хийсэн би төлнө гэж хэлсэн тэрнээс хойш тэгээд дахиад таг чиг болчихсон. ... Тэгээд бэлэн ордер нь гарсан байр байна уу гэж асуутал Хоум плазагийн баруун талд байрлалтай Хансвилл хотхонд 80 мкв 3 өрөө орон сууц байгаа 150.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн тухайн Хансвилл байрыг авахаар болж, хөөрөг, эмээл, хазаар, ташуур, морин хуур гэх зүйлсийг бүгдийг 60.000.000 төгрөгөнд бодож өгсөн тэгээд үлдсэн 100.000.000 төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон уг зүйлсийг цагаан сарын битүүний өдөр өгсөн. 2019 оны 5 сарын сүүлээр 100.000.000 төгрөгөө бэлдчихээд байраа авъя наймаагаа хийе гэж хэлэхэд О.А би хөдөө явж байна хөдөө төмөр замын ажил авсан эгч нь очиж байгаад хоёулаа наймаагаа хийе гэж хэлсэн. Тэгээд утсаар ярихаар хөдөө байна хөдөө байна гэсээр байгаад 2019 оны 11 дүгээр cap болгочихсон тэгээд 11 дүгээр сардаа Хансвилл байр бүтэхээ байлаа гэж хэлсэн. ... Тэгээд надад Мандала хотхон болон Хансвилл хотхонд байр байгаа аль нэгийг нь авч болно гэж хэлж байсан. Тэгээд аль нэг байрыг авахаар 35 сая төгрөгийн үнэтэй эмээл, хазаар, ташуур, 17.000.000 төгрөгийн үнэтэй их гарын цагаан манан хөөрөг зэргийг түүний Хан-Уул дүүрэг дэх 11 дүгээр хороо “Энэл Зайсан” хотхоны гэрт нь аваачиж өгсөн. Тухайн үед нөхөр, хүүхдүүд нь байсан. 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр байсан. Яагаад тодорхой санаж байна вэ гэхээр тухайн өдөр цагаан сарын шөнийн нэгний өмнөх өдөр буюу битүүний өдөр байсан юм. Тэгээд 2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Мандала хотхоны байр нь арай үнэтэй байхаар нь түүний Хансвилл гэдэг хотхоны байрыг авахаар О.А-тай тохирч түүний данс руу өөрийн Хаан банк дахь дансаар интернэт банк ашиглаж 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Яагаад тэр мөнгийг шилжүүлсэн бэ гэхээр О.А нь надад ажилчдын цалин өгөх хэрэгтэй байна. Эгчдээ 4.500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тухайн Мандала хотхон нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно байдаг ба би О.А-ын цагаан өнгийн лексус 570 маркийн автомашин дотор байхдаа шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-11, 158-159, 165-166/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чойжилжавын өгсөн: “...би 2019 оны 2 cap хавьцаа ажлын залуу болох А.О-ын хамт Аръяа гэж хүнтэй уулзахаар Мандала хотхонд очиж уулзсан тэгээд уг хүнтэй уулзаж уг хүнээс бартерын байр Отгонбаатар ах авахаар болж тал мөнгөнд нь хөөрөн болон эмээл оролцуулж үлдэгдэл мөнгийг бэлнээр өгөхөөр болж уг эмээл хөөрөг хоёроо 55.000.000 төгрөгөөр бодож Аръяа гэх эмэгтэйд өгсөн. Тэгээд Мандала хотхонд 3 өрөө байр үзүүлсэн эндээс авахгүй гэвэл Хансвиллд 80 мкв байр байгаа гэж хэлсэн тэгэхдээ үзүүлээгүй тэгээд Хансвилл хотхоны байрыг нь авахаар тохиролцсон Мандала хотхоны байр арай үнэтэй байгаад байсан болохоор Хансвилл хотхоны байрыг авахаар болсон тэгээд байраа үзүүлэх болсон чинь долоо долоо хоногоор хойшлуулсаар байгаад таг чиг алга болчихсон тэгээд 2020 оны 10 дугаар сард арай гэж холбогдож би чамд 10.000.000 төгрөгийн замаска өгье үлдэгдлийг цувуулан өгье гэж хэлсэн тэгээд би замаскаа авах гээд А.О ах бид хоёр 3 том машин бэлдчихсэн байсан чинь дахиад маргаашнаас нь алга болчихсон. Мандала хотхоны байр нь тухайн үед дөнгөж баригдаж байсан ба заслын ажил нь хийгдээд явж байсан. Хансвилл хотхоны байр нь өөрийнх нь нэр дээр байгаа гэж хэлж байсан гэртээ очоод гэрчилгээний зургийг дараа явуулна гэж хэлж байсан боловч явуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-13-14, 164/,

 

Хохирогч А.О-ын эзэмшлийн “Хаан” банкны 5077291028 дугаарын харилцах дансны хуулганд: “...2019 оны 2 дугаар сарын 16-ны өдөр 5026958446 данс руу 4.500.000 төгрөгийг “оогий байр” гэсэн утгаар мөнгө шилжүүлсэн байна...”/хх-31/,

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №ХУ1-21-962 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайланд: “...205 лан мөнгө орсон, үхрийн ширэн гөлөмтэй, 18 лангийн мөнгөн хазаар, 11 лангийн мөнгөний орцтой суданы улаан модон ташууртай их гарын эмээлийн тавиуртай эмээлийг 35.000.000 төгрөгөөр, 24 мм диаметртэй өндөр улаан шүрэн толгойтой, дангаараа 40 граммтай нуух нь 6 грамм алт орсон, ясан халбагатай орос цагаан хаш хөөргийг 12.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн.” гэх дүгнэлт /хх-175-176/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч О.А нь өөрийн эзэмшилд болон өмчлөлд бүртгэлгүй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хансвилл” хотхонд 80 мкв 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч А.О-т нийт 51.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч О.А нь өөрийн эзэмшилд болон өмчлөлд бүртгэлгүй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хансвилл” хотхонд 80 мкв 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа гэж хохирогч А.О-аас 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энэрэл Зайсан” хотхоны 79/г байрны 16 тоотод 35.000.000 төгрөгийн үнэ бүхий 205 лан мөнгө орсон, үхрийн ширэн гөлөмтэй, 18 лангийн мөнгөн хазаар, 11 лангийн мөнгөний орцтой суданы улаан модон ташууртай их гарын эмээлийн тавиуртай эмээл, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 24 мм диаметртэй өндөр улаан шүрэн толгойтой, дангаараа 40 граммтай нуух нь 6 грамм алт орсон, ясан халбагатай орос цагаан хаш хөөрөг зэргийг,

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны орчимд хохирогч А.О-аас 4.500.000 төгрөгийг 5026958446 дугаарын дансаар “оогий байр” гэсэн утгаар шилжүүлэн авч залилан хохирогч А.О-т нийт 51.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

 

Хан-Уул прокурорын газраас шүүгдэгч О.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Шүүгдэгч О.А нь өөрийн эзэмшилд болон өмчлөлд бүртгэлгүй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хансвилл” хотхонд 80 мкв 3 өрөө орон сууцыг 160.000.000 төгрөгөөр зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа гэж хохирогч А.О-аас 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Энэрэл Зайсан” хотхоны 79/г байрны 16 тоотод 35.000.000 төгрөгийн үнэ бүхий 205 лан мөнгө орсон, үхрийн ширэн гөлөмтэй, 18 лангийн мөнгөн хазаар, 11 лангийн мөнгөний орцтой суданы улаан модон ташууртай их гарын эмээлийн тавиуртай эмээл, 12.000.000 төгрөгийн үнэ бүхий 24 мм диаметртэй өндөр улаан шүрэн толгойтой, дангаараа 40 граммтай нуух нь 6 грамм алт орсон, ясан халбагатай орос цагаан хаш хөөрөг зэргийг,

2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандала” хотхоны орчимд хохирогч А.О-аас 4.500.000 төгрөгийг 5026958446 дугаарын дансаар “оогий байр” гэсэн утгаар шилжүүлэн авч залилан хохирогч А.О-т нийт 51.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүхийн шатанд шүүгдэгч О.А нь хохирогч А.О-т 51.500.000 төгрөгийг нөхөн төлсөн ба А.Отгобаатар нь хохирол төлбөрийг хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байна.

 

Иймд шүүгдэгч О.А-ыг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч О.А-ын хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба энэ хэрэгт эрүүгийн хэргийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч О.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, бусад орлого олох боломж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох ял шийтгэл оногдуулж, түүнийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогтой О-н А-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар О.А-д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.А нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч шүүгдэгч О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     

                          

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС