Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 415

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

******* хотын ******* дүүргийн ******* дугаар хороонд оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Мах боловсруулах үйлдвэрт нормчин, мастериар тасралтгүй ажилласан юм. Миний ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр хуулийн шаардлага хангахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллагаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн.

Иймд намайг 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Мах боловсруулах үйлдвэрт нормчин, мастериар тасралтгүй ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагч Д.*******д мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч Д.******* 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 09-р сарын 10-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь мах боловсруулах үйлдвэрт нормчин, 1987 оны 09-р сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь мах боловсруулах үйлдвэрт мастериар тус тус ажиллаж байсан болох нь 1982 оны 06-р сарын 31-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн 013680 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн Яамны харьяа ******* хот дахь мах боловсруулах үйлдвэрийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 130 дугаартай амралт баяр ёслолын өдөр ажилласан мөнгө олгох тухай тушаал, мөн даргын 1988 оны 11-р сарын 30-ны өдрийн 100 дугаартай чанар үр ашгийг дээшлүүлэх уралдаан дүгнэх тухай тушаал, тушаалын хавсралт, мөн даргын 1990 оны 06-р сарын 29-ний өдрийн 50 дугаартай тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/806 тоот лавлагаа зэрэг бичиг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******ын ...Би 1984 оноос эхлэн Завхан аймгийн *******н мах боловсруулах үйлдвэрт мастер, чанар шалгагч хийдэг байсан юм. Дотороо их олон цехтэй байдаг байсан. Тэгэхэд ******* 1987 оны үед политехникумыг төгсөж ирээд тус үйлдвэрт жижиг зүйлийн цехэд мастер хийдэг байсан. Жижиг галзуу шар хүүхэн байсан юм. Манай үйлдвэр нэг их олон хүүхнүүдтэй ажилладаг, малын гэдсийг гаргаад тэднийх рүү өгчихдөг байсан. Их хүнд цех нь байсан даа. 5-6 мастер байдаг байсан. Бид 1994 он хүртэл хамтдаа ажилласан. Тухайн үед *******, , , ,, гэсэн дарга нар байсан. ... гэсэн,

гэрч Ц.ийн ...******* 1987 онд Политехникумын хүнсний технологийн ангийг төгсөөд манай үйлдвэрт ирж байсныг санаж байна. Яагаад гэвэл өдөр бид нар цайны цагаар эгнээд сууж байхдаа л шинээр ирсэн хүүхдүүдийг хараад ярьдаг байсан болохоор тод санаж байна. ******* манай ******* сумын мах боловсруулах цехэд 1994 оны 4, 5 сар хүртэл ажилласан байх. Учир нь 1994 онд цомхтгол явагдаад 1995 онд шинээр нийгмийн даатгалын тухай хууль гарч байсан. Тэр хүртэл л хийсэн. Үе тэнгийнх болохоор бас их харилцаатай байдаг байсан. ******* манай үйлдвэрт жижиг зүйлийн мастер хийдэг байсан. Би тухайн үед эхлэн боловсруулах цехэд нормчин байсан юм. ... гэсэн,

гэрч Б.гийн ...Би 1984 оноос эхлэн Завхан аймгийн ******* сумын мах боловсруулах үйлдвэрт мастер, чанар шалгагч хийдэг байсан. Мах боловсруулах үйлдвэр дотроо их олон цехтэй байдаг байсан. Тэгэхэд ******* 1987 оны үед политехникумыг төгсөж ирээд тус үйлдвэрт жижиг зүйлсийн цехэд мастер хийдэг байсан. Жижиг галзуу шар хүүхэн байсан юм. Нэг олон хүүхнүүдтэй ажилладаг, малын гэдсийг гаргаад тэднийх рүү өгчихдөг байсан. Бид 1994 он хүртэл хамтдаа ажилласан. Тухайн үед *******, , , ,, гэсэн дарга нар байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1987 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1987 оны 09-р сарын 10-ны өдөр хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь мах боловсруулах үйлдвэрт нормчин, 1987 оны 09-р сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны харьяа ******* хот дахь мах боловсруулах үйлдвэрт мастериар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ