Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 416

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Д.*******ы хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд төрсөн. 1980 оноос 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд тасралтгүй мал маллаж байсан. 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ******* сумын Майн нэгэн ХК-д мал маллаж байсан.

Иймд дээрх хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох шаардлагатай байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдааны товыг хүсэлт гаргагч Д.*******д мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүслэт гаргагч Д.******* 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд малчин, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1981 оны 10-р сарын 17-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1991 оны 01-р сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот лавлагаа зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******ын ...******* 1980 онд 8-р анги төгсөөд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд мал малласан хүн. 1985 онд гэр бүл болсон. Түүнээс хойш шувт л мал малласан. Дандаа л бог мал малладаг байсан. Ээж *******, ах ******* нарын хамт нэгдэл тартал буюу 1991 оныг дуустал мал малласан. Нөхөртэйгээ суугаад сүүлд 1993 оныг дуустал компаний мал малласан. ... гэсэн,

гэрч Р.ийн ...******* 1980 онд илгээлтээр гарч Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд бог мал малладаг байсан. Тэгээд нэгдэл 1990 онд тарж 1991 онд Майн нэгэн ХК болж 1992 онд тарчихсан юм. Тэр хүртэл л ******* шувт малаа малласан. Одоо ч гэсэн малаа маллаж байгаа. Бид байнгын л айл саахалт зусдаг байсан болохоор сайн мэднэ. Би бас нэгдэлд малчин байсан. ******* аав , ах *******, ээж , дүү нарын хамт мал малласан. Аав нь бага байхад нь нас барчихсан юм. Тэгээд ах *******, ээж ******* нарын хамт л мал малласан даа. Хар багаасаа л мал дээр өссөн хүн байгаа юм. ... гэсэн,

гэрч Д.гийн ...******* 1980 онд 8-р анги төгсөөд Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд илгээлтээр гараад мал малласан хүн. Үүнээс хойш тасралтгүй мал малласан. Ээж *******, ах ******* нарын хамт нэгдэл тартал мал малласан. гэж *******ы нөхөр байгаа юм. Нөхөртэйгээ суугаад сүүлд мал малласан. ... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******ы ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******ыг 1980 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн нэгдэлд малчин, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ