| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2017/00326/и |
| Дугаар | 345 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-24 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС63070104, Булгадар овогт Гомбын Цээлэйгийн,
Ж.Цэцэгбалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Цээлэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Цээлэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж.Цэцэгбал нь 1963 оны 10 дугаар сарын 08-нд төрсөн. Ж.Цэцэгбал 1979 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд хонь, ямаа маллаж эхэлсэн бөгөөд нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Ж.Цэцэгбалын Лениний зам нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Ж.Цэцэгбалтай хамт ажиллаж байсан П.Юнэрэн, Ж.Аюуш нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Цээлэй нь Ж.Цэцэгбалын 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Жорвоогийн Цэцэгбалын 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Аюуш, П.Юнэрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Аюуш “Миний бие нь 1971 оноос 1990 он хүртэл Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ж.Цэцэгбал нь 1979 оны 7 дугаар сараас эхлэн Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд миний бие 1990 онд ажлаасаа гарахад Ж.Цэцэгбал нь Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаад үлдсэн болно. Тухайн үед Лениний зам нэгдлийн даргаар Гомбосүрэн, Норов, Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч П.Юнэрэн “Миний бие нь 1970 оноос 1992 оныг дуустал Тэс сумын Лениний зам нэгдэлд адуучнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Ж.Цэцэгбал нь 1979 оны 7 дугаар сараас эхлэн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1991 оны 2 дугаар сар хүртэл нэгдэлд мал малласан. Ж.Цэцэгбал нь бага наснаасаа аав ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн бөгөөд голдуу хонь ямаа малладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 173 дугаар, 1999 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 120 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Ж.Цэцэгбал нь 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ж.Аюуш, П.Юнэрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Цээлэйгийн хүсэлтийг хангаж, Ж.Цэцэгбалын 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 11 жил 8 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Булгадар овогт Жорвоогийн Цэцэгбалын 1979 оны 7 дугаар сараас 1991 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 11 /аван нэг/ жил 8 /найм/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г.Цээлэйгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ