| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0285/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/23 |
| Огноо | 2022-01-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч Л.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.*******
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 2125002930332 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Э, Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн ******* тоотод оршин суух, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар З жил 3 сар 18 хоногийн хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/64 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар, 15 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, регистрийн дугаар *******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BOZZOLO” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.******* халааснаас Самсунг М-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан,
2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hi Mart” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн А.******* халааснаас Самсунг А-50 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400 000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо төлнө” гэв.
Хохирогч Б. “Шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролд 400 000 төгрөг гаргуулна” гэсэн байна.
Насанд хүрээгүй хохирогч А. “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г. Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.******* “2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “BOZZOLO” худалдааны төвд өөрийн эзэмшлийн Самсунг М-12 загварын гар утсаа хулгайд алдсан. Би гар утсаараа хамгийн сүүлд хүүхдийн тасагт утсаар яриад пальтоныхоо баруун гар талын халаасанд хийсэн. Тэгээд би кассанд мөнгө төлсний дараа гарах хаалганы үүдэнд гар утсаа шалгатал байхгүй болсон байсан. Би гар утсаа 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Мобикомоос лизингээр 499 000 төгрөгөөр авч байсан бөгөөд усан цэнхэр өнгөтэй, гадуураа цагаан өнгийн цэцэгний зурагтай кэйстэй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/
2. Гэрч О. “ бид 2 “Баян” худалдааны төвийн урд уулзаад “BOZZOLO” гэх хувцасны дэлгүүр орсон. Тэгээд бид 2 хувцас худалдаж аваад “BOZZOLO” дэлгүүрээс гараад манай найз гар утсаа үзтэл байхгүй болсон байна гэж хэлсэн. Самсунг галакси М-12 загварын цэнхэр ногоон өнгийн гар утастай байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/
3. “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 230 дугаартай “үнэлэгдэж буй хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 2021 оны 08 дугаар сарын байдлаар 400 000 /дөрвөн зуун мянга/-н төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 33-35 дахь тал/
4. Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хавтаст хэргийн 131-133 дахь тал/
5. “HI MART” худалдааны төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 134-135 дахь тал/
6. Насанд хүрээгүй хохирогч А.******* “Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “HI MART” дэлгүүрт ганцаараа орсон юм. Тэгээд уг дэлгүүрээр үйлчлүүлж маск худалдаж аваад дэлгүүрийн касс нь дээр очиж тооцоогоо хийгээд гараад явсан юм. Ингээд 3-6 дугаар байранд байх нагац эгч гэрт очоод хувцасаа тайлаад гар утсаа гаргах гэтэл гар утас минь байхгүй байсан. Тэгээд нагац эгч хамт “HI MART” дэлгүүр ороод гар утсаа алга болгосон талаар хэлээд хяналтын камерыг шүүж үзэхэд “намайг дэлгүүрийн касс нь дээр зогсож байх үед миний ар талд зогсож байсан хар өнгийн хүрэмтэй үл таних эрэгтэй хүн, миний куртикний баруун талын халаасанд байсан гар утсыг минь хулгайлж авч байсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 143-145 дахь тал/
7. Гэрч Б. “Би хотоос 2021 оны 11 сарын 04-ний өдөр ирсэн. Зүс таних Эрдэнэ-Очир нь шил нь хагарчихсан нэг гар утас гаргаж ирээд авах уу гэхээр нь би уг гар утсыг 30 000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ******* нь манайд ирээд би хулгай хийж авсан гар утсаа чамд зарчихсан юм гээд 30 000 төгрөгөө ав гээд мөнгөө буцааж өгөөд утсаа аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 150 дахь тал/
8. “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №ТХҮ-ОРХ/2266 дугаартай дүгнэлт. /хавтаст хэргийн 156-159 дэх тал/
9. Яллагдагч Д.*******ын “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цагийн үед Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Hi mart” дэлгүүрийн Хаан банкны АТМ дээр очиж өөрийн Хаан банкны данснаас мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байгаагүй. Энэ үед” Hi mart” дэлгүүр дотор урт цүнх үүрсэн, урт куртиктэй охин явж байсан ба уг охины өмсөж явсан куртикны баруун талын халааснаас нь гар утасыг нь аваад “Hi mart” дэлгүүрийн орж ирдэг хаалгаар нь гараад явсан. Би тухайн гар утасыг 30 000 төгрөгөөр Ганхуяг гэх залууд зарсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 167 дахь тал/
10. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, шүүхийн шийтгэх тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.******* дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “BOZZOLO” худалдааны төвд иргэн Б.******* халааснаас Самсунг М-12 загварын гар утсыг хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Hi Mart” худалдааны төвд иргэн А.******* халааснаас Самсунг А-50 загварын гар утсыг хулгайлан авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохтирогч нарын мэдүүлэг, гэрчзздийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 1 хоногийн ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 49 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, 400 000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.******* дүгнэлтдээ “шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.******* “2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “BOZZOLO” худалдааны төвд өөрийн эзэмшлийн Самсунг М-12 загварын гар утсаа хулгайд алдсан. Би гар утсаараа хамгийн сүүлд хүүхдийн тасагт утсаар яриад пальтоныхоо баруун гар талын халаасанд хийсэн. Тэгээд би кассанд мөнгө төлсний дараа гарах хаалганы үүдэнд гар утсаа шалгатал байхгүй болсон байсан” гэх мэдүүлэг, гэрч О. “ бид 2 “Баян” худалдааны төвийн урд уулзаад “BOZZOLO” гэх хувцасны дэлгүүр орсон. Тэгээд бид 2 хувцас худалдаж аваад “BOZZOLO” дэлгүүрээс гараад манай найз гар утсаа үзтэл байхгүй болсон байна гэж хэлсэн. Самсунг галакси М-12 загварын цэнхэр ногоон өнгийн гар утастай байсан” гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ны шинжээчийн 230 дугаартай дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч А.******* “Би 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед “HI MART” дэлгүүрт ганцаараа орсон юм. 3-6 дугаар байранд байх нагац эгч гэрт очоод хувцасаа тайлаад гар утсаа гаргах гэтэл гар утас минь байхгүй байсан. Тэгээд нагац эгч хамт “HI MART” дэлгүүр ороод гар утсаа алга болгосон талаар хэлээд хяналтын камерыг шүүж үзэхэд намайг дэлгүүрийн касс нь дээр зогсож байх үед миний ар талд зогсож байсан хар өнгийн хүрэмтэй үл таних эрэгтэй хүн, миний куртикний баруун талын халаасанд байсан гар утсыг минь хулгайлж авч байсан” гэх мэдүүлэг, гэрч Б. “Зүс таних Эрдэнэ-Очир нь шил нь хагарчихсан нэг гар утас гаргаж ирээд авах уу гэхээр нь би уг гар утсыг 30 000 төгрөгөөр худалдаж авсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа ******* нь манайд ирээд би хулгай хийж авсан гар утсаа чамд зарчихсан юм гээд 30 000 төгрөгөө ав гээд мөнгөө буцааж өгөөд утсаа аваад явсан” гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ий шинжээчийн №ТХҮ-ОРХ/2266 дугаартай дүгнэлт, “HI MART” худалдааны төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.******* нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “BOZZOLO” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн Б.******* халааснаас Самсунг М-12 загварын гар утсыг авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hi Mart” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан иргэн А.******* халааснаас Самсунг А-50 загварын гар утсыг авч 400 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Д.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 19-ний өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар З жил 3 сар 18 хоногийн хорих ялаар шийтгүүлэн ял эдэлж байгаад Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/64 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 15 хоногийн хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна. Д.******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелээгүй удаа дараа зөрчсөн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн учир шүүхийн шийдвэрээр эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялаар сольсон байна. Иймд уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох нь зүйтэй. Мөн шүүгдэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 50 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас Б.д 400 000 төгрөг, А.д 400 000 төгрөгийн хохирол, нийт 800 000 төгрөгийн учирсан. Үүнээс насанд хүрээгүй хохирогч А.******* гар утсыг хүлээлгэн өгч хохирол төлөгдсөн, хохирогч Б.******* хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Д.*******оос 400 000 төгрөг гаргуулан хохирогч Б.д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхэг хураагдан ирснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харцага овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 6 сарын хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 189 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 10 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 1 жил 10 сар 1 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******оос 400 000 төгрөг гаргуулан хохирогч Б. /Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг урд хабитат 112 тоотод оршин суух хаягтай, рд ФД01260608/-д олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.