Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эзэн овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2221000000099 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 12 дугаар сарын 28-ны өдөр суллагдсан,

мөн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлээр 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр суллагдсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан, Эзэн овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 26-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод буюу гэртээ *******, нарыг хутгалж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Миний буруу” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би *******тай маргалдаж муудсан асуудал бол байхгүй. Харин ******* эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ зодоод байсан болохоор манай эхнэр салгах гэж оролдсон. Би ч бас салгах гэтэл ******* хутга авч миний ар дал руу минь 2-3 удаа цохисон. Би тухайн үед намайг хутгалчихна гэж ер бодоогүй. ...Би *******т ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-19/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэртээ орохоосоо өмнө цэнхэрт байх дэлгүүрээс “Хараа” нэртэй 0,75 граммын архи 1 шилийг авч бид 6 ууж дуусгаад би гэрийн ойр байх дэлгүүрээс дахин 0,5 граммын 1 шил архи авч бид нар манайд уучихаад хамт байсан *******ын гэр болох Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* хорооллын ******* тоотод очиж “Хараа” нэртэй 0,75 граммын 1 шил архи уугаад дуусах үед би нэлээн согтсон байсан тул тухайн үед яг юу болсон талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан ******* хутга барьж байхыг хараад хутгыг нь булааж авах гэж оролдож байгаад биедээ хутгалуулсан. ...Би *******т ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-25/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ын эхнэр нь “танай нөхрийн тамхийг ******* аваагүй шүү” гэх зэргээр хэрэлдэж байхад ******* босож ирээд уурлаад хутга авахад ах барьж байсан хутгыг нь булааж авах гээд хутгыг нь барихад ******* хутгаа гарнаас нь сугалаад шилэн хүзүүн дээрээс нь нэг удаа хатгасан. Тэгэхэд манай нөхөр бас хутгыг нь булааж авах гээд дундуур нь орж байгаад далан дээрээ нэг удаа хатгуулсан...” гэжээ. /хх-ийн 28-29/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Туул эгчийн нөхөр босож ирээд ******* руу “чи манай эхнэр рүү яагаад дайраад байгаа юм бэ” гэж хэлээд *******тай барьцалдаж аваад түүний толгой хэсэг рүү цохиход ******* уурлаад миний хоол хийх гээд ширээн дээр тавьсан байсан хар иштэй хутгыг авч ын баруун дал хавьцаа нэг удаа хатгасан. Тэгэхэд хажуунаас босож ирээд *******ын барьж байсан хутгыг булааж авах гээд дайрахад ******* эгэм хавьцаа нэг удаа хатгасан...” гэжээ. /хх-ийн 32-33/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181 тоот дүгнэлтэд:

1. *******ы биед зүүн далны гадна хажуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь хурц ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 41-42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мөн 181 тоот дүгнэлтэд:

1. ын биед баруун сарвуу, хүзүүний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 46-47/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Туул эгч чи манай нөхрийн тамхийг хулгайлсан биз дээ гэж над руу хэлэхээр нь би тамхи хулгайлаагүй гэхэд эгч “Баатараа чамаас болж хэрүүл үүсдэг шүү” гэж хэлэхээр нь би “юу хуцаад байгаа юм бэ? Та нөхрийгөө бойнд явсан хойгуур хүнтэй явалддаг биз дээ” гэж хэлэхэд нөхөр нь босч ирээд “Чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний толгой руу цохихоор нь би барьцалдаж авахад бас над руу дайрахаар нь би айлгах гээд ширээн дээр байсан жижиг хар иштэй хутгыг авахад нь “би наад хутганаас чинь айхгүй шүү” гэж хэлээд миний барьж байсан хутгыг булааж авах гээд ойртохоор нь би айсандаа болоод  хатгачихсан. Мөн миний баруун гарт байсан хутгыг булааж авах гээд миний зүүн гарыг мушгихаар нь би хутгатай гараараа далайгаад түүний дал хэсэгт нэг удаа хатгачихсан...” гэжээ. /хх-ийн 55-57/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11/

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 12/

Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, тогтоолын хуулбарууд /хх-ийн 58-59, 68-75, 91, 92-95/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-67/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 76/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 78/

Хохирогч *******, нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 81-82/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар ирүүлсэн хутга 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Эзэн овогт ******* ******* нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, ******* ******* тоотод байх гэртээ хохирогч *******, нарыг хутгалж, *******ы биед зүүн далны гадна хажуу хэсэгт шарх гэмтэл, ын биед баруун сарвуу, хүзүүний ар хэсэгт шарх гэмтэл буюу хохирогч тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “... босч ирээд “Чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний толгой руу цохихоор нь би барьцалдаж авахад бас над руу дайрахаар нь би айлгах гээд ширээн дээр байсан жижиг хар иштэй хутгыг авахад нь “би наад хутганаас чинь айхгүй шүү” гэж хэлээд миний барьж байсан хутгыг булааж авах гээд ойртохоор нь би айсандаа болоод  хатгачихсан. Мөн миний баруун гарт байсан хутгыг булааж авах гээд миний зүүн гарыг мушгихаар нь би хутгатай гараараа далайгаад түүний дал хэсэгт нэг удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ы “...******* эхнэртэйгээ маргалдаж эхнэрээ зодоод байхаар нь манай эхнэр салгах гэж оролдсон би ч бас салгах гэтэл ******* хутга авч миний ар дал руу 2-3 удаа цохисон. Би тухайн үед намайг хутгалчихна гэж ер бодоогүй...” гэх, хохирогч ын “...******* хутга барьж байхыг хараад хутгыг нь булааж авах гэж оролдож байгаад биедээ хутгалуулсан...” гэх мэдүүлэг, гэрч , Н., Н.Туул нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181 тоот дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******, нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 181 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нэг жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна“ гэж зааснаар тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч *******ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 60 хоногийн хорих ялаар тогтоож,  уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас түүний тэнссэн шийдвэрийг энэ шийтгэх тогтоолоор хүчингүй болгож ял оногдуулж байгаагаас гадна тэнсэж хянан харгалзсан хугацааг оногдуулах ялаас хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч *******ын дахин гэмт хэрэг үйлдэх хүртэл тэнсэж хянан харгалзсан 3 сар 6 хоногийн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож оногдуулах ялаас хасах тухай” саналыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******, нарын эрүүл мэндэд тус бүр хөнгөн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн түүнчлэн улсын яллагчийн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн биеийн байцаалтад *******ыг 1994 болон 1996 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан гэж бичсэн байх боловч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59/-т 1994 болон 1996 онд ял шийтгүүлсэн тэмдэглэл бичигдээгүй, тухайн онд ял шийтгүүлснийг нотлох таслан шийдвэрлэх тогтоол хавтаст хэрэгт байхгүй учраас шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн байдлыг нотлох баримтыг үндэслэн зөвтгөж бичсэн болохыг дурдах нь зүйтэй болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Эзэн овогт ******* *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 60 /жар/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 60 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 /нэг/ ширхгийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******, нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА