Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 350

 

 Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 9 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО66062777, Булгадар овогт Тогмидын Цэндээгийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 13-04 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, регистрийн дугаар ОО62052778, Борлууд овогт Жамсрангийн Бэгзжавт холбогдох,

            Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Т.Цэндээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ж.Бэгзийг эртнээс таних бөгөөд найз нөхөд ч явсан юм. Ж.Бэгз нь 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Тэс сумаас Улаангом сум руу худалдааны үхэр, адуу тууварлаж явах замдаа манайхаар дайран ирж, миний хүрэн зүсмийн морийг 800.000 төгрөгөөр үнэлэн худалдаж авах санал тавьж тохиролцож авсан. Тэгэхдээ яг одоо бэлэн мөнгө байхгүй тул Улаангом ороод дансаар мөнгө хийнэ гэсэн аман гэрээтэй тохироод аваад явсан. Гэсэн хэдий ч өнөөг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй байна. Өөрөөс нь мөнгөө нэхэхэд чамд өгөх юм байхгүй гээд өгт мөнгө өгөх шинжгүй байгаа тул танай байгууллагад хандаж байна. Иймд Ж.Бэгзээс морины үнэ 800.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгч Т.Цэндээ, хариуцагч Ж.Бэгзжав нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Бид нар харилцан ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 800.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хасч 500.000 төгрөгийг Ж.Бэгзжав нь Т.Цэндээд өгөхөөр эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Т.Цэндээ нь хариуцагч Ж.Бэгзжавт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.Цэндээ, хариуцагч Ж.Бэгзжав нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Т.Цэндээ нь нэхэмжлэлийн шаардлага болоххудалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 800.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хасч 500.000 төгрөгийг хариуцагч Ж.Бэгзжав төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

         Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23.750 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 500.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 15650 төгрөгийн тал хувь 7825 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 15925 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бэгзжаваас 7825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Цэндээд олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Т.Цэндээ, хариуцагч Ж.Бэгзжав нар нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 800.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг хасч, 500.000 төгрөгийг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 7825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөг, хариуцагч Ж.Бэгзжаваас 7825 /долоон мянга найман зуун хорин тав/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Цэндээд олгож, 15.925 /арван таван мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Бэгзжав сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ