Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 351

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20-01 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ85040515, Шангас овогт Чулуудайн Содномын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдох,

        Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.997.428 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгахтухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ч.Содном шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 9 дүгээр сард Увс аймгийн Ахлах 3 дугаар сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар ажилд орж, улмаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авахуулж байгаагүй. Гэтэл Увс аймгийн Ахлах 3 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Д.Батбилэг нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн бөгөөд миний бие уг тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Анхан шатны шүүхээс миний нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 744 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар намайг Увс аймгийн Ахлах 3 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 сар гаруй хугацааны дараа 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Ахлах 3 дугаар сургуулийн шинээр томилогдсон захирал Б.Цолмонхүү намайг урьд эрхэлж байсан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн томилсон юм. Энэ хугацаанд би 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 4 сар 12 хоногийн хугацаанд ажилгүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Иймд Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас миний 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан 4 сар, 12 хоногийн цалинд нийт 2.997.428 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

       Нэхэмжлэгч Ч.Содном шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин 2.997.428 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

     Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Содном нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.997.428 төгрөг гаргуулах, мөн хугацаанынийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Содном нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч Ч.Содномын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.909 төгрөгийн тал хувь буюу 31.455 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 31.455 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Содномд олгох нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Нэхэмжлэгч Ч.Содном хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.997.428 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагч байгуулагад даалгах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 31.455 /гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Содномд олгож, 31.455 /гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ  Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ