Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000102 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Сартуул овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “******* *******” гэх ой бүхий газраас зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг нойтон нарс мод бэлтгэж “Портер” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би газарт унасан модыг тайрсан. Модны үнэлгээ өндөр гарсан байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баян-Уул сумын 5 дугаар багийн иргэн нь хууль бусаар мод тайрч бэлтгэсний улмаас байгаль экологид учруулсан 1,362,120 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. ...******* мод бэлтгэсэн Баян-Уул сумын 3 дугаар баг, “******* *******” гэх газар сумын төвөөс 30 орчим км зайд байрладаг Ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. Дээрх “******* *******” гэх ой мод бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэжээ. /хх-ийн 22-23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 02 дугаар сарын 14-ний орой 18 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд ... эргүүл хяналт шалгалтаар ажилласан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хяналт шалгалтаар орой 21 цагийн орчим тус сумын 5 дугаар багийн иргэн Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 метр орчим урттай 3 ширхэг тэвэрт багтахгүй шахам бүдүүн бөөрөнхий модыг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн ойн ангийн урд талын замаар явж байсан зөрчлийг илрүүлсэн...” гэжээ. /хх-ийн 24-25/

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/01 тоот дүгнэлтэд:

1. 3 ширхэг нойтон хэрэглээний нарс мод байна.

2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургаж байсан ургах чадвартай мод байна.

3. 2022 онд ******* нь Сум дундын Ойн ангиас хэрэглээ, түлээний мод бэлтгэхээр эрхийн бичиг аваагүй байна.

4. 2022 онд Баян-Уул сумын 3 дугаар баг, ******* ******* гэх газарт мод бэлтгэхээр иргэдэд зөвшөөрөл олгогдоогүй газар болно.

5. Ойгоос мод бэлтгэх эхлэлийн акт үйлдэгдээгүй, мод бэлтгэлийн технологийн карт үйлдэгдээгүй болно.

6. ******* ******* гэх газар нь сумын төвөөс 40 км Ашиглалтын бүсэд багтаж байгаа 2-р мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

7. Уг моднууд нь түлээний стандартаар бэлтгэгдсэн хэдий ч хэрэглээний зориулалтаар палк, банз гаргаж ашиглахад тохиромжтой мод байна.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор бэлтгэсэн мод нь нойтон түлээний мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,4 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2-р мужийн ургах чадвартай нойтон-нарс төрлийн мод хэсэгт орох 3 ш нарс модон дээр нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 460,456 төгрөг болно.

Хэрэглээний модны ойн санд учруулсан экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3 ширхэг нойтон нарс мод 2,113м3х1,4х460456=1,362,120.9392 төгрөг болно” гэжээ. /хх-ийн 40-41/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн газарт очиход нэг ширхэг бүдүүн нарс модыг тайрч бэлтгээд газарт унагаачихсан байсан тул би тэр газарт унасан бүдүүн модноос өөрийнхөө авч явсан моторт хөрөөг ашиглан 2 метр урттай 3 ширхэг болгож тайрч бэлтгээд ганцаараа арай ядан машин дээрээ ачсан. Мөн тайрч авсан 3 модныхоо хажуугаар хуурай мөчир түүж ачсан. Ингээд орой 21 цагийн орчим сумын төв орж ирээд ойн ангийн урд талд явж байгаад цагдаад баригдсан...” гэжээ. /хх-ийн 62-64/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 7-9/

Мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 10/

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/

Мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 16-18/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 33/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 35-38/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тайлан /хх-ийн 46-48, 49-57/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 68/

“Нэткапитал” ХХК-ийн албан бичиг /хх-ийн 39/

Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 82-86/

Hyundai Porter-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 90/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бензин моторт хөрөө 1 /нэг/ ширхгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Сартуул овогт ******* нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх ой мод бүхий газраас зөвшөөрөлгүйгээр 3 ширхэг нойтон нарс мод бэлтгэж, ******* улсын дугаартай, Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж ойн санд 1,362,120.9 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч *******ын “...******* мод бэлтгэсэн Баян-Уул сумын 3 дугаар баг, “******* *******” гэх газар сумын төвөөс 30 орчим км зайд байрладаг Ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. Дээрх “******* *******” гэх ой мод бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй...” гэх, гэрч ын “...хяналт шалгалтаар орой 21 цагийн орчим тус сумын 5 дугаар багийн иргэн Портер маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр 2 метр орчим урттай 3 ширхэг тэвэрт багтахгүй шахам бүдүүн бөөрөнхий модыг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн ойн ангийн урд талын замаар явж байсан зөрчлийг илрүүлсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/01 тоот “...3 ширхэг нойтон хэрэглээний нарс мод байна. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө ургаж байсан ургах чадвартай мод байна. 2022 онд ******* нь Сум дундын Ойн ангиас хэрэглээ, түлээний мод бэлтгэхээр эрхийн бичиг аваагүй байна. 2022 онд Баян-Уул сумын 3 дугаар баг, ******* ******* гэх газарт мод бэлтгэхээр иргэдэд зөвшөөрөл олгогдоогүй газар болно...” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр ойн санд халдаж хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэж, уг үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүний хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч ******* нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар баг “******* *******” гэх газраас ургаж байсан нойтон нарс модыг тайрч 2,20 метр урттай  гурван хэсэг болгон бэлтгэж, тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэж, ойн санд 1,362,120.9 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Иймд шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй

Шүүгдэгч ******* нь ургаж байсан нойтон нарс модыг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн болох нь Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын Ойн ангийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2022/01 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна: 1. ойн санд учруулсан хохирол;...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******гийн хууль бусаар бэлтгэсэн 3 ширхэг нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1,362,120 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 4,086,362 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10,752,192 төгрөгийн үнэлгээтэй, ******* улсын дугаартай, Hyundai Porter-2 маркийн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийнх болох нь гэрч Ц.Пүрэвдорж, Ч.Батцэцэг нарын мэдүүлэг, “Нэткапитал” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тайлан, 212201161 дугаартай зээлийн гэрээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******гээс тээврийн хэрэгслийн үнэ 10,752,192 төгрөгийг, эд мөрийн баримтаар хураасан 216,000 төгрөгийн үнэлгээтэй, ногоон өнгийн бензин моторт хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2.20 метр урттай 3 ширхэг нойтон нарс модны хамт гаргуулж, түүний ойн санд учруулсан 4,086,362 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иймд тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******д буцаан олгож, 2.20 метрийн урттай 3 ширхэг нойтон нарс модыг битүүлжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн бензин моторт хөрөөг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т тус тус зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохиролд 4,086,362 /дөрвөн сая наян зургаан мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д тус тус зааснаар шүүгдэгч *******гээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 10,752,192 төгрөг, эд мөрийн баримтаар хураасан 216,000 төгрөгийн үнэлгээтэй, ногоон өнгийн бензин моторт хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл 2.20 метр урттай 3 ширхэг нойтон нарс модыг тус тус хураан авч, *******гийн ойн санд учруулсан 4,086,362 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд Байгаль орчин, уур амьсгалын сангийн орлогод оруулсугай.

6. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******* улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хадгалах хамгаалах үүрэг хүлээсэн *******д буцаан олгож, 2.20 метр урттай 3 ширхэг нойтон нарс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 216,000 төгрөгийн үнэлгээтэй, ногоон өнгийн бензин моторт хөрөөг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА