Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/140

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням 

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Суврагчид овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000127 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 466 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 477 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 536 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 180 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 318 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Суврагчид овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч Г. нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиат хорооллын 3 дугаар эгнээнд үйл ажиллагаа явуулах “*******н ******* ******* дэлгүүрийн гадна иргэн халаасанд байсан Самсунг А-12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 399,200 (гурван зуун ерэн есөн мянга хоёр зуу) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед согтуу байсан болохоор яаснаа санахгүй байна. Нэг мэдсэн чинь утастай болчихсон байсан...” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...зээ дүү *******й утсыг алдчихсан. Би утсаа 499,000 төгрөгөөр авч байсан. Шүүгдэгчээс 300,000 төгрөг авсан. Одоо утасны мөнгөний үлдэгдэл 99,200 төгрөг, үнэлгээний төлбөр 33,000 төгрөг нийт 132,200 төгрөгийг авчихвал өөр гомдол саналгүй...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хичээлээ тараад орж ирэхдээ “би сая таны гар утсыг Зангиатын өргөн эгнээний “*******н ******* *******” дэлгүүрээс найзтайгаа юм авах гэж орохдоо нэг согтуу ахад алдчихлаа” гэж хэлэхээр нь би гийн хамт тухайн дэлгүүрт орж дэлгүүрийн худалдагчтай уулзаж юу болсон талаар асууж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй нэг цагдаа ирээд тэр дэлгүүрийн хяналтын камер шүүсэн. Тэгэхэд нэг согтуу гэмээр хүн дэлгүүрт орж ирж байгаа харагдаж байсан. Би тухайн Самсунг А12 маркийн гар утсыг 2021 оны 04 дүгээр сард Мобикомоос 499,000 төгрөгөөр худалдан авч байсан. 2022 оны 02 дугаар сарын 25-нд гийн гар утасны батарей хөндийрөөд болохгүй байхаар нь би өөрийн гар утсаа түүнд өгсөн. ...би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Самсунг А12 маркийн гар утсыг үнэлүүлэхдээ 33,000 төгрөгийг төлбөрт өгч үнэлүүлсэн. Тиймээс одоо 232,200 төгрөг нэхэмжилж байна. надад учруулсан хохирол болох 399,200 төгрөгөөс 200,000 төгрөгийг надад өгсөн...” гэжээ. /хх-ийн 15-17/

Насанд хүрээгүй гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хичээлээ тараад гэр рүүгээ харих гэж явах замдаа хорооны найз болох Гантигмаатай тааралдаж цуг явсан. Замдаа Зангиатын 3 дугаар эгнээнд үйл ажиллагаа явуулдаг “*******н ******* *******” дэлгүүрээр орж зайрмаг авч идье гээд хамт орох гэхэд дэлгүүрийн үүд хэсэг буюу хаалган дээр нэг согтуу ах манай найз бид хоёрын өөдөөс учиргүй шахаж *******й бөөр хэсэгт гараараа хүрэхэд надад эвгүй санагдсан. Тэгсэн дэлгүүрийн эгч нөгөө ахаас айсан бололтой дэлгүүрийн хаалгыг түгжиж би гадна талд үлдсэн. Тэгсэн манай найз тэр эгчид хэлж хаалгыг онгойлгож намайг дэлгүүр рүү оруулсан. Дэлгүүрийн худалдагч эгч нөгөө согтуу ахыг “явсан байна уу, хараач” гэхэд нөгөө согтуу ах 2-3 минут орчим дэлгүүрийн гадна талд зогсож байгаад ертөнцийн зүгээр урд зүгийг чиглээд алхаад явсан. Тэр ахыг яваад өгөхөөр нь би найзынхаа хамтаар зайрмагаа авчихаад гэр рүүгээ харих замдаа буюу зайрмаг авсан дэлгүүрээс 2 эгнээний цаана байхдаа гар утас минь байхгүйг мэдсэн. Тухайн үед би өөрөө халааснаасаа унагаасан байж магадгүй гэж бодож хайсан. Дэлгүүрийн үүдэнд согтуу ах найз бид хоёр руу учиргүй шахаад *******й биед хүрээд байсан. Тэгээд би дэлгүүрийн эгчээс асуухад “энд ямар ч утас байгаагүй, сая та хоёрыг шахаад байсан согтуу нөхөр чинь хулгайч” гэж надад хэлэхээр нь би цагдаагийн байгууллагад бүртгүүлж байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хар өнгийн юүдэнтэй куртиктай, дотуураа ногоондуу өнгийн цамцтай, 170-185 см орчим өндөртэй, нэг тийм сонин явдалтай майгадуу ч юм шиг, хүрэн өнгийн пүүзэн гуталтай байсан. Мэдүүлэг өгөх гэж ирэхэд зогсож байсан ах яг мөн байсан. Цэнхэр өнгийн Самсунг А12 маркийн гар утас, дэлгэцийн шилэн наалт нь налуу, хоёр хэсэг газарт хагарсан, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны үед Мобикомоос 499,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэр үнээрээ үнэлж байна...” гэжээ. /хх-ийн 10-11/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх хүн манай дэлгүүрт 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн. Нэг гар утас зарна гээд бариад явж байсан...” гэжээ. /хх-ийн 23/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай охин *******й төрсөн эгч Нэргүйгийнд амьдардаг. Тухайн үед манай охин эгчийн гар утсыг түр барьж байсан. Тэр өдөр хичээлээ тараад явж байгаад гар утсаа алдчихлаа гээд гэртээ орж ирсэн. Би тухайн үед нь мэдсэн. Эгч над руу гар утсаар ярьж хэлсэн. Миний охин Самсунг А12 маркийн улаан хавтастай гар утас барьж байсан...” гэжээ. /хх-ийн 26-27/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сайн санахгүй байна. Ямар ч байсан гар утастай болчихсон байсан. Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн 1 давхарын гар утас засварын хүнд зарах гэсэн боловч авахгүй гэж хэлэхээр нь тэндээс гараад байж байхад тухайн гар утас засварын газраас нэг залуу эхнэртэйгээ гарч ирээд “Наад утсыг чинь 100,000 төгрөгөөр худалдаж авъя” гэхээр нь зарсан. Би тэр хүмүүсийн царайг одоо сайн санахгүй байна. ...Би *******н ******* ******* дэлгүүр рүү хоолны хэрчсэн гурил авах гэж орсон. ...хохирлыг төлж барагдуулна...” гэжээ. /хх-ийн 46-47/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тайлан /хх-ийн 30-37/

“Вендо” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 19/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх  тогтоолын хуулбарууд /хх-ийн 48-49, 50-65/

*******ын оршин суугаа газрын хаягийн болон иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 69-70/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Суврагчид овогт ******* нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зангиат хорооллын гуравдугаар эгнээнд үйл ажиллагаа явуулах “*******н ******* ******* дэлгүүрийн гадна халааснаас Samsung А-12 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******д 399,200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул сайн санахгүй байна. Ямар ч байсан гар утастай болчихсон байсан. Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” төвийн 1 давхарын гар утас засварын хүнд зарах гэсэн боловч авахгүй гэж хэлэхээр нь тэндээс гараад байж байтал нэг залуу эхнэртэйгээ гарч ирээд “Наад утсыг чинь 100,000 төгрөгөөр худалдаж авъя” гэхээр нь зарсан...” гэх, хохирогч *******н “...2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 13 цаг өнгөрч байхад хичээлээ тараад орж ирэхдээ “би сая таны гар утсыг Зангиатын өргөн эгнээний “*******н ******* *******” дэлгүүрээс найзтайгаа юм авах гэж орохдоо нэг согтуу ахад алдчихлаа” гэж хэлэхээр нь би гийн хамт тухайн дэлгүүрт орж дэлгүүрийн худалдагчтай уулзаж юу болсон талаар асууж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй нэг цагдаа ирээд тэр дэлгүүрийн хяналтын камер шүүсэн. Тэгэхэд нэг согтуу гэмээр хүн дэлгүүрт орж ирж байгаа харагдаж байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч “...Тэр ахыг яваад өгөхөөр нь би найзынхаа хамтаар зайрмагаа авчихаад гэр рүүгээ харих замдаа буюу зайрмаг авсан дэлгүүрээс 2 эгнээний цаана байхдаа гар утас минь байхгүйг мэдсэн. Тухайн үед би өөрөө халааснаасаа унагаасан байж магадгүй гэж бодож хайсан. Дэлгүүрийн үүдэнд согтуу ах найз бид хоёр руу учиргүй шахаад *******й биед хүрээд байсан. Тэгээд би дэлгүүрийн эгчээс асуухад “энд ямар ч утас байгаагүй, сая та хоёрыг шахаад байсан согтуу нөхөр чинь хулгайч” гэж надад хэлсэн...“ гэх мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч ******* ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд согтуу байсан учраас хулгайлах гэмт хэрэг үйлдснээ сайн санахгүй байна гэж мэдүүлж байх боловч түүний үйлдсэн хэрэг нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч *******, насанд хүрээгүй гэрч Г., гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон байхаас гадна согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэх нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял шийтгүүлж байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт 300,000 төгрөг төлсөн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 399,200 төгрөгөөр үнэлгээтэй Samsung A12 загварын гар утсаа алдаж, гар утасны үнэлгээ хийлгэхэд 33,000 төгрөгийн зардал гарч түүнд нийт 432,200 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэм хорын хохиролд 300,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 132,200 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Суврагчид овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 132,200 /нэг зуун гучин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 8-12 тоотод оршин суух, Мянгалаг овогт Баяраагийн Нэргүй /РД: ЖЭ 66062566/-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА