Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

 

 

 

                                   2022/ШЦТ/125

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: С.Батсүх

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

              Шүүгдэгч: Э.А  

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Ат холбогдох 2012001240124 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Архангай аймаг дахь ................. ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ............ оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт Эын А/РД:АА............./,

 

           Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн ................ ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож, хохирогчийн гарын үсгийг дуурайлган зурж, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

             

              Шүүгдэгч Э.Аын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Энэ хэрэг дээр намайг С.Оийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт гэсэн 2 нотлох баримтаар яллагдагчаар татсан, тухайн үед буюу би хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ тухайн хэргийг шалгахад С.О гэдэг хүн анх хэрэг гарах үед Архангай аймгийн Цэнхэр суманд байгаагүй, Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг хүн байсан. Тухайн дэлгүүрийг О гэдэг хүн ажиллуулж байсан. Хэрэг гарах үед алдагдсан эд зүйлийн талаар хэрэг бүртгэлтийн явцад О мэдүүлээд явж байсан, С.О нь хэргийн талаар болон алдагдсан эд зүйлийн талаар Оээс сонссон зүйлээ ярьдаг. С.О гэдэг хүн тухайн хэрэг дээр хохирогчоор тогтоогдсон, хэргийг хурдан шийдвэрлэх үүднээс  2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод ажилласан. Тухайн үед С.Оээс ажил дээр нь очиж мэдүүлэг авахад хэрэгт анх авагдсан мэдүүлгийг ярьсан байдаг. Яллагдагчаар татаад мэдүүлэг аваад шалгагдах явцад мэдүүлгийн зөрүүнүүд гараад хэрэг нэмэлтээр буцсан байсан. Би 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр мэдүүлэг аваад хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан бланк нь дээрээ он сарын хувьд зөрүүтэй тавьсан, техникийн  алдаа гарсан. тухайн 1812 дугаартай хэргийн гэмт этгээдийг тогтоосон, тухайн хэрэг нь шийдэгдээд М нь зохих хэмжээнийхээ ялыг аваад, О нь өөрт учирсан хохирлоо барагдуулаад авчихсан. Би энэ хэрэг дээр нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэж орж ирсэн. Миний хувьд энэ хэргийг үйлдээгүй, эрхэм шүүгч та хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад миний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх мэдүүлэг

 

              *Эрүүгийн 2012001240124 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Гэрч С.Оийн өгсөн:

“...Би 2008 оноос хойш одоогийн ажиллаж буй ажилдаа ажиллаж байна. 2014 оноос хойш Буйлант-Өргөө ХХК-д хувьцаа эзэмшдэг бөгөөд тус компани нь Архангай аймгийн Цэнхэр суманд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг юм. 1812004230327 дугаартай хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгсөн. Би яг он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Хамгийн эхлээд Э.А Улаанбаатар хотод өөрөө ирж манай ажил дээр ирж надаас хохирогчоор мэдүүлэг авсан. Дараа нь Архангай аймгийн цагдаагаас хэнийг нь санахгүй байна нэг байцаагч яриад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж нэг байцаагчид мэдүүлэг өгсөн яг хэн гэдэг мөрдөгчид өгснөө санахгүй байна. Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс танихгүй нэг байцаагч ирж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хорго хотхонд мэдүүлэг авсан. Тэрнээс хойш Б.Д гэдэг мөрдөгч Улаанбаатар хотод 2-3 удаа ирж надтай уулзаж мэдүүлэг авсан. Уг тэмдэглэл дээр Цэнхэр сумын цагдаагийн хэсгийн мэдүүлгийн өрөөнд гэж бичсэн байна би Цэнхэр суманд 2018 онд байгаагүй, Э.Ат Цэнхэр суманд мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, энэ тэмдэглэл дээрх зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Уг тэмдэглэл дээр бичигдсэн “Та болсон зүйлийн талаар ярина уу?” гэсэн асуултад хариулсан хэсэг бол хэрэг болсон зүйлийн талаар үнэн зөв бичжээ. Бусад асуусан асуултад хариулсан хариултууд худлаа зүйлийг бичсэн байна. С.М гэдэг хүнийг танихгүй, манай дэлгүүрээс хонда мотор алга болсон, Должинсүрэн уг моторыг өөр өрөөнд оруулж тавьсан зүйл байхгүй тэгэхээр уг хариултууд худлаа байна. Би ер нь өгсөн ямар ч мэдүүлэг дээрээ ийм зүйл мэдүүлээгүй. Мөн уг тэмдэглэл бол ийм мэдүүлэг өгөөгүй учраас бүхэлдээ худлаа тэмдэглэл байна. Э.А манай ажлын байранд ирж мэдүүлэг авахдаа манай компьютер, хэвлэх төхөөрөмжийг ашигласан зүйл байхгүй. Өөрөө зөөврийн компьютертой ирж мэдүүлэг авсан. Ямар хэвлэх төхөөрөмжөөр хэвлэснийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 119-121 дүгээр тал/,

 

*Гэрч С.Оийн дахин өгсөн:

“...Би яг сар өдрийг нь сайн санахгүй байна гэхдээ 2018 оны 12 дугаар сарын орчимд Э.А нь манай ажил дээр буюу Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн 8 давхарт 801 тоот манай өрөөнд ирж надтай уулзаж Цэнхэр суманд манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзаж тодруулсан нь үнэн боловч мэдүүлэг авч түүнийгээ хэвлэж надад танилцуулан гарын үсэг зуруулж аваагүй. Тухайн үед Э.А надтай манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзсан бөгөөд би өөрийгөө тухайн асуудлаас болж хохирсон, тус дэлгүүрийн барааны мөнгө төлбөрийг би өөрөө гаргасан учраас хохирогч гэж өөрийгөө ойлгож байсан. Тэгээд энэ талаар Э.А нь надтай уулзсан учраас хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж өмнө мэдүүлэгтээ хэлсэн юм. Яг албан ёсоор надаас байцаалт авсан зүйл байхгүй, хэргийн талаар асуучихаад явсан. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Аын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай тогтоол дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна, мөн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Дээрх тогтоол, мэдүүлгийн тэмдэглэлийг би тухайн үед харж байгаагүй, тэр үед буюу Улаанбаатар хотод манай ажил дээр Э.А нь дээрх тогтоол, мэдүүлгийн тэмдэглэлийг гаргаагүй би үүнийг анх Архангай аймгийн шүүх дээр хараад мэдсэн. Дээрх тогтоол, хохирогчийн мэдүүлэг дээр нийт 3 гарын үсэг зурагдсан байна. Уг 3 гарын үсэг гурвуулаа миний гарын үсэг биш бөгөөд би гарын үсгийнхээ С болон О үсгийг томоор тод зурдаг арын шүднүүдийг нэгэн жигд зурдаг, хамгийн сүүлийн зураасыг эгцээр нь шулуун татдаг гэтэл тогтоол, хохирогчийн мэдүүлгийн тэмдэглэл дээр мурий, болон бөөрөнхий болгож жигд татаагүй дуурайлгаж зурсан байна. Би сүүлийн 20 жилийн нэг хэвийн гарын үсэгтэй байгаа өөрчлөөгүй, би өөрөө нягтлан бодогч хүн учраас гарынхаа үсгийг өөрчлөөгүй нэг хэвийнээр зурдаг. Би тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч буюу яарсан сандарсан үедээ, эсхүл өөр өөр гадаргуу дээр гарын үсгээ зурсан байсан ч нэг хоёр зураасны зөрөө гарахаас өөрөөр гарын үсгэд өөрчлөлт орохгүй. Э.А надтай нэг л удаа уулзсан тэр үедээ мэдүүлэг авч хэвлэж надаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, тухайн хохирогчоор тогтоох тогтоол, хохирогчийн мэдүүлэг дээр зурагдсан гарын үсгийг би яарч сандарсан болон өөр өөр гадаргуу дээр зурсан ч ингэж зурахгүй. Энэ бол миний гарын үсэг биш...’’гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-45 дугаар тал/,

 

*Гэрч Б.Дын өгсөн:

“...Би 2013 оноос 2018 оны хооронд Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг Цагдаа хууль сахиулагч мэргэжлээр төгсөж 2018 оны 06 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын Хотонт сум дундын Цагдаагийн тасгийн мөрдөгчөөр томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Би 1812004230327 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 оны 12 сарын 26-ны өдөр тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Г.Батбаатарын цохолтоор хүлээн авч шалгаад 2019 оны 01 сарын 08-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Хэргийг прокуророос хянаад 2019 оны 02 сарын 01-ний өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг 2019 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч шалгаад 2019 оны 03 сарын 05-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Хэрэг дахин 2019 оны 03 сарын 20-ны өдөр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг би маргааш нь хүлээн авч 2019 оны 03 сарын 25-ны өдөр хэргийг тус аймгийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Гад шилжүүлсэн. Мөрдөгч Ц.Г хэргийг шалгаад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд үүний дараа мөн хэрэг прокуророос нэмэлт мөрдөн байцаалтад буцсаныг би хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн. Прокуророос хэргийг 2019 оны 8 сарын 01-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн бөгөөд 2020 оны 01 сарын 09-ний өдөр хэргийг шүүхээс прокурорт мөрдөн байцаалт явуулахаар буцаасан. Хэргийг би 2020 оны 01 сарын 16-ны өдөр хүлээн авч одоог хүртэл мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус 1812004230327 дугаартай хэргийн анхны гомдол мэдээллийг иргэн С.О гэх хүн 2018 оны 07 сарын 27-ны гаргасан бөгөөд гомдол мэдээлэлд 2018 оны 08 сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ө эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 181200423 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тус хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баасанжаргал Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай албаны даргын тогтоол гаргаж мөрдөн шалгах ажиллагааг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А, Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Ө нарт явуулахаар даалгасан. Уг тогтоолын дагуу хэрэгт Э.А, Б.Ө нар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Б.Ө нь 2018 оны 08 сарын 13-ны өдөр Г.Оийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авсанаас өөр ажиллагаа хийгээгүй, бусад ажиллагаа Э.А ахмад хийсэн байсан. Хэргийг шалгаад цагдаагийн ахмад Э.А 2018 оны 12 сарын 19-ний өдөр С.Мын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас хяналтын прокурор Б.Мээпам эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг би хүлээн авч шалгасан юм. Хэргийг 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А шалгаж байсан бөгөөд 2018 оны 09 сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэнийг прокуророос нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан, дахин 2018 оны 11 сарын 03-ны өдөх цагдаагийн ахмад Э.А нь хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлснийг хяналтын прокурор Б.Мээпам хянаад 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буцаасныг 2018 оны 11 сарын 21-ний өдөр цагдаагийн ахмад Э.А хүлээн авч тэмдэглэл үйлдсэн байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хугацаа буюу 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хэргийг Э.А, Б.Ө нар шалгасан хэрэг нь яг хэн дээр байсан эсэх, хэний сэйфэнд байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 125-127 дугаар тал/

 

*Гэрч Б.Өын өгсөн:

“...Би 2013 оноос 2018 оны хооронд Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийг Цагдаа хууль сахиулагч мэргэжлээр төгсөж 2018 оны 06 сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Төвшрүүлэх суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Би 2018 оны 06 сарын 26-ны өдөр Төвшрүүлэх суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Тухайн зун 2018 оны 7 сарын сүүлээр манай зэрэгцээ сум болох Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А нь ээлжийн амралттай байсан. Энэ хугацаанд нь буюу 2018 оны 07 сарын 27-ны өдөр надад Цэнхэр суманд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар гомдол мэдээлэл цохогдсон. Тэгээд би тухайн гомдолд шалгах ажиллагаа явуулж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг нээсний дагуу тухайн хэрэгт хохирогчоор Г.О гэх хүнийг тогтоож түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан. Тэгээд хэргийг шалгаж байгаад 2018 оны 8 сарын сүүлээр Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Ат шилжүүлж өгсөн. Үүнээс хойш би уг хэргийг огт авч шалгаагүй, ямар нэг ажиллагаа хийгээгүй. Үүнээс хойш уг хэрэгт Э.А ахмад өөрөө хэрэг бүртгэлт явуулаад шалгасан. Энэ хэрэг нь яасан талаар мэдэхгүй байна. Тус 181200423 дугаартай хэргийн үндсэн хугацаа дуусахаас өмнө би хэргийг цагдаагийн ахмад Э.Ат өгсөн. Хэрэг бүртгэлтийн эхний хугацааг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А 2018 оны 9 сарын 02-ны өдөр сунгуулсан байна тэгэхээр би үүнээс өмнө хэргийг түүнд шилжүүлсэн яг өдрийг нь тодорхой санахгүй байна. 2018 оны 08 сарын сүүлээр хэргийг шилжүүлсэн байх. Хэргийг шилжүүлсэн талаар тэмдэглэл үйлдээгүй. 2018 оны 10 болон 12 дугаар сард хэргийг хэн шалгаж байсан талаар мэдэхгүй байна. Би Г.О гэх хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. С.О гэх хүнийг огт мэдэхгүй, түүнээс мэдүүлэг авч байгаагүй, гарын үсэг зуруулж байгаагүй. Уг хэрэгт би өөрөө ямар нэг байдлаар хүний гарын үсгийг зурсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 130-131 дүгээр тал/

 

*Шинжээч С.Мын өгсөн:

“...Би 2020 оны 03 сарын 05-ны өдөр 013 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Б.А гэж овгийг нь андуурч бичсэн байна, Э.А гэж бичих байсан юм. Дүгнэлт хэсгийн хувьд 1.2 дугаар асуултад гэж байгаад хариулсан юм. Өөрөөр хэлбэл хохирогчоор тогтоох тогтоолд зурагдсан гарын үсэг болон хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд С.Оээс авсан гэх туршилтын загвар болон чөлөөт загваруудтай тохирохгүй байсан. Энэ талаар дүгнэлт хэсэгтээ дутуу оруулсан байна. Би 2020 оны 03 сарын 16-ны өдөр 016 дугаартай дүгнэлт гаргасан. Дүгнэлт хэсгийн хувьд 1.2 дугаар асуултад гэж байгаад хариулсан юм. Хохирогчоор тогтоох тогтоолд зурагдсан гарын үсэг болон хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд Э.Ааас албадан авсан гэх гарын үсгийн загвар болон чөлөөт загваруудтай тохирохгүй байсан. Дүгнэлт хэсэгт мөн дутуу оруулсан байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 162-163 дугаар тал/

 

*Яллагдагч Э.Аын өгсөн:

“...Би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хохирогч С.Оээс 2018 оны 12 дугаар сард хохирогчоор тогтоож мэдүүлэг авч өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Миний хувьд хуурамч нотлох баримтыг прокурор шүүхэд гаргаж өгсөн асуудал байхгүй. С.О нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “он сар өдрийг нь санахгүй байна Э.А Улаанбаатар хотод өөрөө ирж манай ажил дээр надаас хохирогчоор мэдүүлэг авсан” гэж дурьдсан байна. Миний хувьд С.Оээс Улаанбаатар хотод ажил дээр нь мэдүүлэг аваад гарын үсэг зуруулсан. Шинжээчийн дүгнэлтийг яагаад тэгж гарсныг мэдэхгүй байна, С.О өөрөө гарын үсэг зурсан, С.О нь гарын үсгээ яг нэг хэвийн зурдаг эсэхийг нь мэдэхгүй байна, тухайн үед нөхцөл байдлаасаа шалтгаалаад янз бүр зурсан байж магадгүй гэж бодож байна. Хүн гарын үсгээ яг тогтсон нэг хэв байдлаар зураад байдаггүй байх гэж үзэж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 23-25 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 013 дугаартай: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Аын хохирогчоор тогтоох тухай тогтоолд хохирогч С.Оийн гарын үсэг хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн С.Оийн гарын үсэгний чөлөөт загвар болон албадан авсан гарын үсэгний загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 133-135 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 040 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн, эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Э.Аын хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан хохирогч С.Оийн гарын үсэг хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Э.Ааас албадан авсан гарын үсэгний загвартай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн, эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Э.Аын хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан хохирогч С.Оийн гарын үсэг хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн С.Оийн гарын үсэгний чөлөөт загвар болон албадан авсан гарын үсэгний загвартай тохирохгүй байна...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 118-119 дүгээр тал/

 

* Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 212-216, 217-238 дугаар тал/

 

* Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлаас чөлөөлж, томилж, цол олгосон тушаалууд/2-р хх-ийн 51-55 дугаар тал/

 

*Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1019 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл/1-р хх-ийн 9-22 дугаар тал/

*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 30 дугаартай тушаал/1-р хх-ийн 177 дугаар тал/

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/55 дугаартай тушаал/1-р хх-ийн 178 дугаар тал/

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай тушаал/1-р хх-ийн 178-179 дүгээр тал/

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/77 дугаартай тушаал/1-р хх-ийн 182 дугаар тал/

* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/6 дугаартай тушаал/1-р хх-ийн 184-190 дүгээр тал/

*Албан тушаалын тодорхойлолт/1-р хх-ийн 190-194 дүгээр тал/

*Ажлын байрны тодорхойлолт/1-р хх-ийн 195-201 дүгээр тал/

*Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчийн ажлын байранд ашиглагдаж буй “acer” маркийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 212-213 дугаар тал/

*Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай Прокурорын шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол/хх-ийн 82 дугаар тал/

*Архангай аймгийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 5/1282 дугаартай албан бичиг/2-р хх-ийн 83 дугаар тал/

*Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4/4212 дугаартай албан бичиг/2-р хх-ийн 84-85 дугаар тал/

* Монгол улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 4/7 24 дугаартай прокурорын тогтоол/2-р хх-ийн 86-87 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 172 дугаар тал/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч  Э.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

    Гэм буруугийн талаар:

 

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Эын А нь Архангай аймгийн ........... ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Э.А үйлдсэн гэм буруутай болох нь гэрч С.Оийн ”... Би яг сар өдрийг нь сайн санахгүй байна гэхдээ 2018 оны 12 дугаар сарын орчимд Э.А нь манай ажил дээр буюу Улаанбаатар хотод Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Метро бизнес төвийн 8 давхарт 801 тоот манай өрөөнд ирж надтай уулзаж Цэнхэр суманд манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзаж тодруулсан нь үнэн боловч мэдүүлэг авч түүнийгээ хэвлэж надад танилцуулан гарын үсэг зуруулж аваагүй. Тухайн үед Э.А надтай манай дэлгүүрт хулгай орсон асуудлаар уулзсан бөгөөд би өөрийгөө тухайн асуудлаас болж хохирсон, тус дэлгүүрийн барааны мөнгө төлбөрийг би өөрөө гаргасан учраас хохирогч гэж өөрийгөө ойлгож байсан. Тэгээд энэ талаар Э.А нь надтай уулзсан учраас хохирогчоор мэдүүлэг өгсөн гэж өмнө мэдүүлэгтээ хэлсэн юм. Яг албан ёсоор надаас байцаалт авсан зүйл байхгүй, хэргийн талаар асуучихаад явсан. Архангай аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Э.Аын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчоор тогтоох тухай тогтоол дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна, мөн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Дээрх тогтоол, мэдүүлгийн тэмдэглэлийг би тухайн үед харж байгаагүй, тэр үед буюу Улаанбаатар хотод манай ажил дээр Э.А нь дээрх тогтоол, мэдүүлгийн тэмдэглэлийг гаргаагүй би үүнийг анх Архангай аймгийн шүүх дээр хараад мэдсэн. Дээрх тогтоол, хохирогчийн мэдүүлэг дээр нийт 3 гарын үсэг зурагдсан байна. Уг 3 гарын үсэг гурвуулаа миний гарын үсэг биш бөгөөд би гарын үсгийнхээ С болон О үсгийг томоор тод зурдаг арын шүднүүдийг нэгэн жигд зурдаг, хамгийн сүүлийн зураасыг эгцээр нь шулуун татдаг гэтэл тогтоол, хохирогчийн мэдүүлгийн тэмдэглэл дээр мурий, болон бөөрөнхий болгож жигд татаагүй дуурайлгаж зурсан байна. Би сүүлийн 20 жилийн нэг хэвийн гарын үсэгтэй байгаа өөрчлөөгүй, би өөрөө нягтлан бодогч хүн учраас гарынхаа үсгийг өөрчлөөгүй нэг хэвийнээр зурдаг. Би тухайн үеийн нөхцөл байдлаас хамаарч буюу яарсан сандарсан үедээ, эсхүл өөр өөр гадаргуу дээр гарын үсгээ зурсан байсан ч нэг хоёр зураасны зөрөө гарахаас өөрөөр гарын үсгэд өөрчлөлт орохгүй. Э.А надтай нэг л удаа уулзсан тэр үедээ мэдүүлэг авч хэвлэж надаар гарын үсэг зуруулсан зүйл байхгүй, Архангай аймгийн цагдаагаас хэнийг нь санахгүй байна нэг байцаагч яриад Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очиж нэг байцаагчид мэдүүлэг өгсөн яг хэн гэдэг мөрдөгчид өгснөө санахгүй байна. Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс танихгүй нэг байцаагч ирж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хорго хотхонд мэдүүлэг авсан. Тэрнээс хойш Б.Д гэдэг мөрдөгч Улаанбаатар хотод 2-3 удаа ирж надтай уулзаж мэдүүлэг авсан. Уг тэмдэглэл дээр Цэнхэр сумын цагдаагийн хэсгийн мэдүүлгийн өрөөнд гэж бичсэн байна би Цэнхэр суманд 2018 онд байгаагүй, Э.Ат Цэнхэр суманд мэдүүлэг өгсөн зүйл байхгүй, энэ тэмдэглэл дээрх зурагдсан гарын үсгүүд миний гарын үсэг биш байна. Уг тэмдэглэл дээр бичигдсэн “Та болсон зүйлийн талаар ярина уу?” гэсэн асуултад хариулсан хэсэг бол хэрэг болсон зүйлийн талаар үнэн зөв бичжээ. Бусад асуусан асуултад хариулсан хариултууд худлаа зүйлийг бичсэн байна. С.М гэдэг хүнийг танихгүй, манай дэлгүүрээс хонда мотор алга болсон, Должинсүрэн уг моторыг өөр өрөөнд оруулж тавьсан зүйл байхгүй тэгэхээр уг хариултууд худлаа байна. Би ер нь өгсөн ямар ч мэдүүлэг дээрээ ийм зүйл мэдүүлээгүй. Мөн уг тэмдэглэл бол ийм мэдүүлэг өгөөгүй учраас бүхэлдээ худлаа тэмдэглэл байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Дын”...Хэргийг шалгаад цагдаагийн ахмад Э.А 2018 оны 12 сарын 19-ний өдөр С.Мын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт хүргүүлсэн бөгөөд тус аймгийн прокурорын газраас хяналтын прокурор Б.Мээпам эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг би хүлээн авч шалгасан юм. Хэргийг 2018 оны 10, 11, 12 дугаар саруудад Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А шалгаж байсан бөгөөд 2018 оны 09 сарын 19-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлсэнийг прокуророос нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан, дахин 2018 оны 11 сарын 03-ны өдөх цагдаагийн ахмад Э.А нь хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай прокурорт шилжүүлснийг хяналтын прокурор Б.Мээпам хянаад 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр буцаасныг 2018 оны 11 сарын 21-ний өдөр цагдаагийн ахмад Э.А хүлээн авч тэмдэглэл үйлдсэн байна. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хугацаа буюу 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хэргийг Э.А, Б.Ө нар шалгасан хэрэг нь яг хэн дээр байсан эсэх, хэний сэйфэнд байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Өын”...Тухайн зун 2018 оны 7 сарын сүүлээр манай зэрэгцээ сум болох Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А нь ээлжийн амралттай байсан. Энэ хугацаанд нь буюу 2018 оны 07 сарын 27-ны өдөр надад Цэнхэр суманд хулгайн гэмт хэрэг үйлдэгдсэн талаар гомдол мэдээлэл цохогдсон. Тэгээд би тухайн гомдолд шалгах ажиллагаа явуулж 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг нээсний дагуу тухайн хэрэгт хохирогчоор Г.О гэх хүнийг тогтоож түүнээс хохирогчоор мэдүүлэг авсан. Тэгээд хэргийг шалгаж байгаад 2018 оны 8 сарын сүүлээр Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Ат шилжүүлж өгсөн. Үүнээс хойш би уг хэргийг огт авч шалгаагүй, ямар нэг ажиллагаа хийгээгүй. Үүнээс хойш уг хэрэгт Э.А ахмад өөрөө хэрэг бүртгэлт явуулаад шалгасан. Энэ хэрэг нь яасан талаар мэдэхгүй байна. Тус 181200423 дугаартай хэргийн үндсэн хугацаа дуусахаас өмнө би хэргийг цагдаагийн ахмад Э.Ат өгсөн. Хэрэг бүртгэлтийн эхний хугацааг Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.А 2018 оны 9 сарын 02-ны өдөр сунгуулсан байна тэгэхээр би үүнээс өмнө хэргийг түүнд шилжүүлсэн яг өдрийг нь тодорхой санахгүй байна. 2018 оны 08 сарын сүүлээр хэргийг шилжүүлсэн байх. Хэргийг шилжүүлсэн талаар тэмдэглэл үйлдээгүй. Би Г.О гэх хүнийг хохирогчоор тогтоож мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. С.О гэх хүнийг огт мэдэхгүй, түүнээс мэдүүлэг авч байгаагүй, гарын үсэг зуруулж байгаагүй...” гэх мэдүүлэг, шинжээч С.Мын”...Би 2020 оны 03 сарын 05-ны өдөр 013 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Б.А гэж овгийг нь андуурч бичсэн байна, Э.А гэж бичих байсан юм. Дүгнэлт хэсгийн хувьд 1.2 дугаар асуултад гэж байгаад хариулсан юм. Өөрөөр хэлбэл хохирогчоор тогтоох тогтоолд зурагдсан гарын үсэг болон хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд С.Оээс авсан гэх туршилтын загвар болон чөлөөт загваруудтай тохирохгүй байсан. Энэ талаар дүгнэлт хэсэгтээ дутуу оруулсан байна. Би 2020 оны 03 сарын 16-ны өдөр 016 дугаартай дүгнэлт гаргасан. Дүгнэлт хэсгийн хувьд 1.2 дугаар асуултад гэж байгаад хариулсан юм. Хохирогчоор тогтоох тогтоолд зурагдсан гарын үсэг болон хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд зурагдсан гарын үсгүүд Э.Ааас албадан авсан гэх гарын үсгийн загвар болон чөлөөт загваруудтай тохирохгүй байсан. Дүгнэлт хэсэгт мөн дутуу оруулсан байна...”гэх мэдүүлэг, Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүгийн 1812004230327 дугаартай хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.А нь Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 181200423 дугаартай хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Оийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан мэт хуурамч тогтоол үйлдэж, мэдүүлгийн тэмдэглэлийг зохиож хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь хууль сахиулагч нь нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн шинжийг хангаж байна.    

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж, дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэх боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар  үйлдсэн болох нь тогтоогдсон, 2018 оны 12 сарын 14-ний өдрийн хохирогчоор тогтоосон тогтоол болон хохирогчийн мэдүүлэг дээр Э.А гарын үсэг зураагүй, уг мэдүүлгийг хохирогч С.Оийн ажил дээр очиж авсан гэж маргаж байх боловч энэ нь С.Оийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон “...хохирогчийн мэдүүлэг болон хохирогчоор тогтоосон тогтоол дээр байгаа гарын үсэг нь С.Оийн гарын үсэг биш байна...” гэх шинжээчийн дүгнэлт, С.Оийн хохирогчоор мэдүүлэг өгсөн эрүүгийн 1812004230327 дугаартай хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон, шинжээч  2018 оны 12 сарын 14-ний өдрийн хохирогчоор тогтоосон тогтоол болон хохирогчийн мэдүүлэг дээр зурсан гарын үсэг нь Э.Аын албадан авсан гарын үсгийн болон чөлөөт загварын гарын үсэгтэй тохирохгүй талаар дүгнэсэн боловч энэ нь дээрх гэмт хэргийг Э.А үйлдээгүй гэдгийг нотлох баримт биш бөгөөд уг мэдүүлэг болон тогтоол дээр хохирогч өөрөө гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон, харин уг мэдүүлэг дээр хэн гарын үсэг зурсанг тогтоох шаардлагагүй бөгөөд Э.А нь хууль сахиулагчаар ажиллаж байхдаа буюу Архангай аймгийн хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, хохирогчоор тогтоосон тогтоолыг хуурамчаар үйлдэж, эрүүгийн 1812004230327 дугаартай хэрэгт уг мэдүүлгийг хавсаргасан үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Тухайн гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй тул шүүгдэгч Э.А нь бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Аыг хууль сахиулагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж шүүгдэгч Э.А нь энэ  хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

               

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Б овогт Эын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч, хэрэг хянан шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь шүүхээс оногдуулсан 5.400/таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            6. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР