Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б   

Шүүгдэгч: Б.Б  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С Д овогт Б Б холбогдох 221........................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А аймгийн ..................... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт А аймгийн ........................... дугаар баг, .................. хорооллын 33-......  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С Д овогт Бн Б /РД:А............./,

 

                        Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сард, 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед, 2021 оны 11 дүгээр сард тус тус гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 221................ дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч Г.Нгийн өгсөн: ...Би Б гэх хүнтэй 2021 оны 01 дүгээр сард анх танилцаад үүнээс хойш үерхэж байгаад 2021 оны 04 дүгээр сараас хойш хамт амьдарч байсан юм. Намайг анх Бтай үерхэхээс өмнө манай аав ээж хоёр 2020 оны 08 дугаар сард надад Приүс-20 маркийн машин авч өгсөн юм. Тэгээд Б миний машиныг он хуучинтай  хөдөө явахад намхан байна хоёулаа машинаа зараад томруулъя гэхээр нь би хэрэггүй аав ээжид хэлж байгаад шийдэхгүй бол болохгүй гэж хэлэхэд чи өдий том болчихоод өөрөө шийдвэр гаргаж болдоггүй юм уу гээд миний машины түлхүүрийг аваад гэрээ цоожлоод миний хаан банкны дансны дугаар бичиж аваад явсан. Тэгээд миний дансанд тухайн өдөр 5.600.000 төгрөг машины мөнгө гэсэн утгатай орж ирсэн. Тэгээд орой Б надаас 4.700.000 төгрөг аваад өөр аятайхан улаан машинаас арай дээр машин олчихлоо худалдаж авъя гэхээр нь тухайн үед хөдөө явах гээд машингүй болчихсон байсан болохоор би зөвшөөрөөд тухайн 4.700.000 төгрөгийн Приүс-20 маркийн машиныг 2021 оны хавар 3 дугаар сард худалдаж аваад бид хоёр хөдөө ............ сум яваад 1 сар гаруй болоод ирсэн. Би ажил дээрээ байж байтал Б над руу залгаад машинаа зарахаар болчихлоо гэхээр нь би яах гээд байгаа юм хэдээр зарах гэж байгаа талаар асуухад 2.500.000 төгрөг гэж хэлэхээр нь би 4.700.000 мянгаар авчаад юу гэж тийм хямдхан өгдөг юм гэж хэлээд зөвшөөрөөгүй уурлаад утсаа салгасан. Тэр орой гэртээ хүрээд ирсэн чинь гэрийн гадна машин байхгүй байхаар нь Баас асуусан чинь машины рүлийн аппарат нь болохгүй болохоор нь буцаагаад авсан хүндээ өгчихлөө гэж хэлсэн. Тэгээд би мөнгө нь хаана байгаа талаар асуухад надад бэлэн өгсөн гэж хэлэхээр нь надад өгчих би дансандаа хийгээд байлгаж байгаад мөнгө нэмээд машин авъя гэж хэлсэн чинь ******* надад байж байг чи үрэлгэн юм чинь үрээд хаячин гэж хэлээд надад мөнгө өгөөгүй. ******* надад өмнө хэлэхдээ гэрийн гадна нэг шатсан Приүс-30 маркийн машин байдаг байсан тухайн машиныг миний машин гэж хэлдэг байсан энэ нь худлаа байсан. Машиныг зараад мөнгө нэмээд том машин авна гэж надад худлаа ярьсан байсан. Тухайн шатсан машиныг Бын машин биш гэдгийг нь түүний ээжээс мэдсэн юм. Тэгээд Б нь үүнээс хойш зан нь эвдрээд өдөр болгон надад хандаж танай аав ээж хоёр чинь ерөөсөө дэмжихгүй юм ингээд байхаар нь яаж дээшилдэг юм гэж хэлдэг. Аав, ээжээсээ мөнгө авч өг дэлгүүр ажиллуулна 100.000.000 төгрөг авч өг, ажил хийлгэхгүй байнга хардаж, зодоод болохгүй болохоор нь найз Дд хэлсэн чинь манай найз аав ээж хоёрт хэлээд ээж аав хоёр ирээд Б бид хоёр салсан юм. Би 4.700.000 төгрөгөөр авсан машиныг худалдаж авахыг зөвшөөрсөн, харин өөрийнхөө улаан өнгийн Приүс-20 маркийн машиныг зарахыг зөвшөөрөөгүй Б намайг гэрт гаднаас цоожлоод миний утсыг аваад машины түлхүүр аваад машин зарна гээд явсан. Орой нь зарчихсан гээд ирсэн. Өөр хүн мэдэхгүй бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй. Бид хоёр гэртээ хоёулаа л байдаг байсан. Гэрчтэй зодуулж байсан гэвэл 2 удаа юм байна. Манай төрсөн дүү Т, найз Д хоёр мэдэж байгаа. Намайг хардаад зодох гээд байхаар нь ээж *******д хэлж байсан, бусад үед нь байнга дарамталдаг гэрээс гаргахгүй, гарсан үед минут болоод хурдан ир хаана юу хийгээд байгаа юм гээд залгаад байдаг. Гэрт ирэхээр утас байнга шалгадаг. Би Бт зодуулж эмнэлэг дуудаж байсан зүйл байхгүй, өөрөө хувиараа эмчилгээ хийлгээд заримдаа хүнээр бариулдаг байсан. Ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, зодуулах үед ямар нэгэн сорив аваагүй дандаа хөхрөөд эдгэрдэг байсан. Бид хоёр албан ёсоор гэр бүл болсон асуудал байхгүй хамт 8 сарын хугацаанд амьдарсан бид хоёрын дундаас хүүхэд байхгүй. Надад тийм зүйл байхгүй. ............А улсын дугаартай машин байсан манай аавын төрсөн дүү О хадам эгчээсээ худалдаж аваад өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байж байхад нь аав ээж хоёр худалдаж аваад надад өгсөн юм. Би бас өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадаагүй байсан юм. Манайх 2020 оны 07 дугаар сард 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Сүүлд худалдаж авсан Приүс-20 маркийн машины хэний нэр дээр байдаг ямар хүнээс авсныг нь ч мэдэхгүй байна ******* сайн мэдэж байгаа. Б нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ******* багт оршин суудаг Б гэх 6 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд нь байгаа юм. Ямар нэгэн мэргэжил байхгүй, Архангай аймгийн ******* сумын 7 дугаар баг хороолол 33-304 тоотод ганцаараа байдаг ах дүү, аав ээж нь хөдөө ******* суманд амьдардаг юм. Ээж аавынх нь утасны дугаар 9........., 9.................. Би толгой болон нуруу бөөр хэсэгтээ цохиулж байсан тухайн үедээ 1  хөхрөөд эдгэсэн болохоор надад ямар нэгэн шарх сорив байхгүй. Би улаан өнгийн Приүс-20 маркийн 2........... улсын дугаартай машины мөнгө болох 9.500.000 төгрөг нэхэмжилнэ, зодуулж байсан асуудлаа шалгуулна. Өөр зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,

 

*Хохирогч Г.Нгийн дахин өгсөн: “... Б.Б нь надтай хамт амьдрах хугацаандаа байнга зодож цохидог байсан. Гэхдээ энэ бүхэн ямар нэгэн гэрч байхгүй гэрчтэй үед буюу би ар гэртээ найздаа хэлж байсан цаг хугацаатай үе гэвэл 2021 оны 10 дугаар сард Б нь намайг зодож цохиод би болсон явдлыг ээждээ утсаар залгаж хэлж байсан. Мөн 2021 оны 09 дүгээр сард Б бид хоёртой хамт амьдарч байсан. Манай дүү Т манай аавын төрсөн дүү О, Д нар мэдэж байгаа. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сард зодуулаад манай найз Д ирж аваад манай ээжид хэлээд, аав ээж хоёр ирээд үүнээс хойш Бтай хамт амьдрахаа больсон юм. Би өдрүүдийг нарийн сайн хэлж мэдэхгүй байгаа. Тийм учраас би сараар нь хэлж байгаа юм. Б бид хоёрт албан ёсоор өгсөн зүйл байхгүй. Б жолооны үнэмлэхтэй болохоор аав ******* бид хоёрыг аймгийн төвд ажлаа амжуулаад унаж хэрэглэж байг гээд өгч явуулсан. ******* бид хоёрт захиран зарцуулах эрх байхгүй. Дээрх хүмүүсээс өөр хүн мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,

 

*Гэрч М.Уын өгсөн:...Би танина. Г.Н миний төрсөн охин байгаа юм. Харин Б.Б нь манай охинтой хамт амьдарч байсан залуу байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. 2021 оны хавар яг хэдэн сард гэдгийг нь сайн санахгүй байна манайх Цэнхэр сумын багийн нутаг Дээд Тээг гэх газар хаваржиж байхад манай охин Н найз залуу гээд Б гэх хүнийг дагуулж ирсэн. Тэгээд Б нь нөхөр хоёрт хандаж би танай охинтой үерхэж байгаа хамт амьдармаар байна гэдгээ илэрхийлж хэлсэн. Тэгээд манай нөхөр *******т хандаж за манай охин өмнө нь нэг удаа алдсан хүүхэд байгаа юм охиныг минь хайрлаад халамжлаад явна гэвэл надад татгалзах зүйл байхгүй гэдгээ хэлээд явуулсан. Нөхөр бид хоёр машин худалдаж аваад Нд өгөөд явуулсан байсан. Быг жолооны үнэмлэхтэй болохоор нь миний охины ажлаас зөөж байг гэж бодсон юм. Тэгтэл хавар 5 сар шиг санаж байна манай охин нөхөр бид хоёрын авч өгсөн улаан өнгийн Приүс-20 маркийн машиныг зараад саарал өнгийн машин болгочихсон ирсэн. Тэгээд юу болсон талаар Насанбуянгаас асуухад Б машин зарчихсан тэгээд хөдөө явах гэсэн чинь машин байхгүй хөдөө нааш ирэхээсээ өмнө энэ машиныг худалдаж аваад ирлээ гэж хэлсэн ер нь бол нөхөр бид хоёр Нд албан ёсоор машин авч өгөөгүй айл гэр бүл болохоор нь өгөх бодолтой байсан юм. Б, Н хоёр манайд 1 сар болоод тэгээд аймаг явсан. Үүнээс хойш байж байгаад 2021 оны 10 дугаар сарын 20-ны үе шиг санаж байна манайх тухайн үед сумын багийн Горхи гэх газар намаржиж байхад шөнө 23 цаг өнгөрч утас дуугараад авсан чинь манай охин Н уйлаад Б намайг зодоод дарамтлаад байна гэхээр би Бтай ярья гэж байгаад ярьсан чинь Быг утас авахаар нь би чи яагаад хүүхэд зодож дарамтлаад байгаа юм хүүхэд хайрлана гэж авч явчхаад гэж хэлсэн чинь за ээжээ одоо би дахин ийм үйлдэл гаргахгүй ганц удаа уучилчих гээд гуйгаад байхаар нь би ганц удаа өнгөрөөе наад хүүхдээ унтуулж амраа дахин ийм зүйл хийх юм бол хэлдэг газар нь хэлнэ шүү гэж хэлсэн. Миний мэдэх зүйл энэ байна. Албан ёсоор гэр бүл болсон асуудал байхгүй. Приүс-20 маркийн улаан өнгийн машин улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Нөхөр бид хоёр аваад Нд унаж хэрэглэ гэж өгсөн. Харин зарж борлуул гэж өгөөгүй зарах эрх байхгүй. Харин тухайн машиныг манай нөхөр төрсөн дүүгээсээ худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй байсан. Тухайн үед би маргааш нь яриагүй. Н надад бэртэж гэмтсэн зүйлийн талаар хэлээгүй нуусан юм шиг байна лээ. Сүүлд сонсоход толгой барьдаг гээд нэг хүн байдаг. Тэр хүнээр бариулаад байсан байна лээ. Нэрийг нь Н мэдэж байгаа байх. Манай нөхрийн дүү О, охины найз Д нар мэдэж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр идэш хийж байхад Н ярья гэж байна гэж хэлсэн тэгээд би утсаар  ярих гэсэн чинь огт ярьж чадахгүй уйлаад байсан. Тэгээд юу болсон юм гэсэн чинь найз Д нь яриад Нг найз залуу Б нь зодсон байна та хоёр аймагт ирж уулз гэж ярьсан. Нөхөр бид хоёр Бын аав ээж рүү залгаад танай хүүхэд манай охиныг зодсон байна та хоёр аймагт ирж уулз нөхөр бид хоёр ч очиж уулзъя гээд ярьсан. Манай нөхөр бид хоёр очиж уулзаад охиноо очиж авсан. Тухайн үед Б уйлаад би дахиж тэгэхгүй гээд байсан нөхөр бид хоёр зөвшөөрөөгүй. Охиноо аваад явсан. Мөн хүү Т 2021 оны 09 дүгээр сард Н, Б хоёртой хамт амьдарч байх хугацаанд Нг Б зодоод болохгүй болохоор нь манай хүү бид хоёрт хэлээгүй нөхрийн дүү Д, О, хүргэн Б нарт хэлээд очиж уулзсан байсан энэ талаар очсон хүмүүс нь өөрийн нүдээр харсан зүйлээ ярих байх гэж бодож байна өөр надад мэдэх зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,

 

*Насанд хүрээгүй гэрч Г.Тын өгсөн: ...Би танина. Н миний төрсөн эгч байгаа юм. Харин Б нь манай эгчийн найз залуу байгаа юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би үнэн зөв мэдүүлэг өгнө. Би 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2021 оны 10 дугаар сар хүртэл Б ахын байшинд ******* сумын хороололд Б ах Н эгч бид гурав хамт байсан юм. Намайг байх хугацаанд Б ах Н эгч хоёр хэрүүл маргаан заримдаа хийдэг байсан. Нэг удаа эгчтэй утсаар ярьж байхдаа хэдэн малыг чинь үрнэ таран хийнэ шүү гээд хэрүүл хийгээд байсан. Гэрт зурагтаар кино үзээд сууж байгаад унтъя пизда минь гэх зэргээр хэрүүл хийгээд байдаг. Амрах гээд нөгөө өрөөндөө орохоороо эгч болиоч ээ ёо ёо гээд уйлдаг, бас амьсгал түжгэнээд байна ёо ёо ээжээ ээ гээд уйлаад байдаг. Б ах эгчийг цохиод байсан байх, бас юм түжгэнээд байдаг байсан. Нэг удаа зүүн хөлний гадна гуя хэсэг нь хөхөрсөн байсныг би харсан энэ зүйлийн цаг хугацааг өдрөөр нь нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хамт амьдарч байх 1 сарын хугацаанд болсон үйл явдал юм. Би яг нүдээрээ харсан зүйл байхгүй Б ахын байшинд 4 өрөө байдаг /усны өрөө, том өрөө, гал тогоо, зурагт байдаг жижиг өрөө / Б ах Н эгч хоёр унтлагын том өрөөндөө амардаг. Би зурагттай жижиг өрөөнд нь байдаг байсан. Тэр хоёр амрахаар өрөөндөө орохоороо намайг унтаагүй байхад эгч уйлаад болиоч ээ гээд орилдог би айгаад өрөөнд нь ордоггүй юм. Заримдаа эгч жижиг өөрөөнөөсөө уйлаад гараад ирдэг. Тэгээд би нэг өдөр эгч уйлаад байхаар нь аавын  төрсөн дүү О эгч рүү өөрийнхөө утаснаас зурвас /чат/ бичээд Б ах эгчийг  зодоод байна хурдан ирээрэй гэсэн утгатай зүйл бичсэн. Тэгээд О эгч Д түүний нөхөр Б нар ирсэн. Тэгээд Н эгчийн найз залуу Б ах Н эгчээс уучлалт гуйгаад ирсэн ах эгч нараас хадам ээжид битгий хэлээрэй гээд гуйгаад байсан. Тэгээд эгч тайвшраад ирсэн гурван хүн явсан яг өдрийг нь би санахгүй байна. Б болон Н хоёр архи  уудаггүй эрүүл байдаг хэрүүл хийх үедээ эрүүл байдаг. Юунаас болдог юм би мэдэхгүй эгч ажлаасаа ирээд л тэгээд өрөөндөө хэрүүл хийдэг. Эгч орой 21 цаг өнгөрөөд ажлаасаа ирдэг юм. Б ах гэрийнхээ хажууд боорцогны үйлдвэрт ажилладаг юм. Намайг зодож цохидог байсан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

 

*Гэрч Д.Дмын өгсөн: ...Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би эрх үүрэгтэйгээ танилцсан үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж гарын үсэг зурсан. Үнэн зөв мэдүүлэг өгнө. Би танина. Г.Н манай найз байгаа юм харин Б нь Ны найз залуу гэдгээр нь танина. Төрөл садны холбоо байхгүй. Тиймээ би Нд хүүхдээ харуулж байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед  шиг санаж байна намайг ажил дээрээ очоод байж байтал Н 11 цагийн үед залгаад манай нөхөр Б зодох гээд байхаар нь гараад ирлээ гэж хэлсэн. Тэгээд би хүүхдээ үлдээсэн байсан учраас одоо очлоо гэж хэлсэн. Цагийг нь хэрхэн сайн санаж байгаа бэ гэвэл би ажил дээрээ байнга 10-11 цагийн үед очдог юм. Тэгээд би очсон чинь Н хашааныхаа гадна зогсож байсан. Харин нөхөр нь хашааныхаа дотор байсан. Манай хүүхэд 7 сартай байшин дотор нь байсан. Тэгээд би хүүхдээ аваад Нг аваад өөрийнхөө гэрт дагуулж ирээд нэг хонуулсан. Тухайн өдөр нь би Ны ээжтэй нь утсаар яриад Н найз залуу нь зодоод байдаг юм шиг байна. Би очиж гэрээс нь авч ирлээ, одоо манай гэрт байна. Аймагт ирж хүүхэдтэйгээ уулзсан нь дээр байх гэж хэлсэн. Н уйлаад утсаар ярьж чадахгүй байсан. Тэгээд Н маргааш нь аав ээж аймагт ирсэн байна гэж хэлээд явсан. Ныг гэрээс авахын урд өдөр нь надад хэлэхдээ манай найз залуу Б намайг зодоод дарамтлаад байдаг гэж хэлээд уйлаад намайг хардаад байдаг байсан учраас би ажлаасаа хүртэл гарсан гэж байсан. Урд өмнө энэ талаар надад юм хэлж байгаагүй. Намайг очиж авахад ямар нэгэн гэмтсэн зүйл байхгүй байсан. Харин хэрүүл маргаан хийсэн бололтой байсан. Би найз нөхөд болоод 2 жил болж байна. Зан аашны хувьд түргэн ууртай, жаахан дураараа, юманд хандахдаа жаахан хайнга гэж ойлгосон. Ямар нэгэн буруу зуршил /архи, тамхи/ байхгүй. Быг би сайн танихгүй учир зан аашийг нь мэдэхгүй байна. Надад өөр мэдэх зүйл байхгүй дээр мэдүүлсэн үйл явдлыг л мэдэж байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй миний хэлсэн бүхэн үнэн зөв... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,

 

*Гэрч Ц.Оийн өгсөн: ...Надад асууж тодруулах зүйл байхгүй. Би эрх үүрэгтэйгээ танилцсан. Үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж гарын үсэг зурсан байгаа. Үнэн зөв мэдүүлэг өгнө. Би танина Н миний төрсөн ахын хүүхэд байгаа юм. Харин Б Нгын найз залуу гэдгээр нь танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тиймээ би очиж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө дүү Дын хамт очиж ******* сумын хороололд Н Б нарын амьдарч байсан газарт очиж байсан. Ямар учраас очсон бэ гэвэл Нтай хамт амьдарч байсан төрсөн дүү болох Т шөнө над руу 00 цаг 11 минутад Фейсбүүкийн чат /зурвас/-аар ******* эгчээ манайд хурдан хүрээд ир аниаг зодоод байна гэсэн утгатай зурвас илгээсэн. Тэгээд би за гэж хэлсэн. Гэрээс гарах гэж байхад хурдан ир гэсэн утгатай зурвас дахиад илгээсэн. Тэгээд би төрсөн дүү Дын хамт очиход Н уйлаад сууж байсан. Харин Б нь хажууд нь зүгээр сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад Б зүгээр зүгээр сүртэй зүйл болоогүй гэж хэлсэн. Н зүгээр гээд байсан. Тэгээд бид нар явсан. Би он сар өдөр цаг минутыг нь өөрийнхөө утсанд ирсэн зурвасын сар өдрийн хараад хэлж байна. Уйлаад л сууж байсан. Ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Сүүлд Ны аав надтай хамт Бын гэрт очоод Ны эд зүйлийг аваад ирье гээд хамт явсан. Сарыг нь санахгүй байна. Ныг Б нь зодоод найз Дын гэрт байхад нь аав ээж хоёр очиж авсан юм яриад байсан. Нарийн учрыг нь би мэдэхгүй байна. Н нь айлын ганц охин учир жаахан ааштай, түргэн ууртай байх. Харин Быг нь би мэдэхгүй байна. Байгаа бичсэн зурвас нь бүрэн эхээрээ байгаа. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний хэлсэн бүхэн үнэн зөв... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,

 

            Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 42-43 хуу/,

            Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76 хуу/,

            Оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 77 хуу/,

           Мөнгө шилжүүлсэн баримт /хх-ийн 61 хуу/,

           Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 81-82 хуу/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 хуу/ зэрэг болно.

  

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 11 дүгээр сард, 2021 оны 10 дугаар сарын 20-ны үед, 2021 оны 11 дүгээр сард тус тус гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Г.Нд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зодсон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Нгийн:  “...надтай хамт амьдрах хугацаандаа байнга зодож цохидог байсан. Гэхдээ энэ бүхэн ямар нэгэн гэрч байхгүй гэрчтэй үед буюу би ар гэртээ найздаа хэлж байсан цаг хугацаатай үе гэвэл 2021 оны 10 дугаар сард Б нь намайг зодож цохиод би болсон явдлыг ээждээ утсаар залгаж хэлж байсан. Мөн 2021 оны 09 дүгээр сард Б бид хоёртой хамт амьдарч байсан. Манай дүү Т манай аавын төрсөн дүү О, Д нар мэдэж байгаа. Үүний дараа 2021 оны 11 дүгээр сард зодуулаад... Би толгой болон нуруу бөөр хэсэгтээ цохиулж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/, гэрч М.*******ын: ... шөнө 23 цаг өнгөрч байхад утас дуугараад авсан чинь манай охин Н уйлаад  намайг зодоод дарамтлаад байна... Нг найз залуу Б нь зодсон байна та хоёр аймагт ирж уулз... Б зодоод болохгүй болохоор нь манай хүү бид хоёрт хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, насанд хүрээгүй гэрч М.Тын: ...Б ах Н эгч хоёр хэрүүл маргаан заримдаа хийдэг... зурагтаар кино үзээд сууж байгаад унтъя пизда минь гэх зэргээр хэрүүл хийгээд байдаг. Амрах гээд нөгөө өрөөндөө орохоороо эгч болиоч ээ ёо ёо гээд уйлдаг, бас амьсгал түгжигдээд байна ёо ёо ээжээ ээ гээд уйлаад байдаг. Б ах эгчийг цохиод байсан байх, бас юм түжгэнээд байдаг байсан. Нэг удаа зүүн хөлний гадна гуя хэсэг нь хөхөрсөн байсан... Тэр хоёр амрахаар өрөөндөө орохоороо намайг унтаагүй байхад эгч уйлаад болиоч ээ гээд орилдог би айгаад өрөөнд нь ордоггүй юм заримдаа эгч жижиг өөрөөнөөсөө уйлаад гараад ирдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, гэрч Ц.Оийн: ... 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна намайг ажил дээрээ очоод байж байтал Н11 цагийн үед залгаад манай нөхөр ******* зодох гээд байхаар нь гараад ирлээ... Тэгээд би төрсөн дүү Дын хамт очиход Н уйлаад сууж байсан... Ныг Б нь зодоод найз Дын гэрт байхад нь аав ээж хоёр очиж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Б.Б нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулах саналыг шүүгдэгч Б.Бт танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 110 хуу/ гарын үсэг зуржээ.  

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Бт  прокурорын  саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч С Д овогт Б Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Бын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Б.Бын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон шинжээр зүйлчилсэн нь зөв байна.

Шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С Д овогт Бн Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ