Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2019/0695

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

         Гомдол гаргагч: “А” ХХК.

         Хариуцагч: СДМХХ.

     Гомдлын шаардлага: “СДМХХ-ын УБ Д.Б  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” гэсэн шаардлага бүхий гомдлын хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан гомдолдоо: “А” ХХК нь 2011 оноос эрчимжүүлсэн Гахай аж ахуйг байгуулан үйл ажиллагаа явуулаад даруй 8 жил болж байгаа билээ. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 цаг 28 минутад компанийн нядалгааны цех рүү гахай тээвэрлэж явсан Исузу маркийн 20-33 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хүй долоо худгийн замд замын цагдаа зогсоон шалгаад гарал үүслийн бичиг араас яваа тээврээр ирж байгаа талаар тайлбарласан боловч утсаар хэн нэгэнтэй холбогдоод жолоочийн болон тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч, тээврийн хэрэгслийг нядалгааны цех рүү оруулахгүй буцаасан. Замын цагдаагийн утсаар ярьсан хүн нь Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн улсын байцаагч Д.Б байсан бөгөөд тухайн өдөр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний гарал үүслийн бичгээ үзүүлэх гээд залгатал өнөөдөр буусан дараа Мэргэжлийн хяналт дээр ирж уулз гээд утсаа тасалсан байдаг.

       Тухайн нөхцөл байдалд Сонгинохайрхан Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын байцаагч Д.Б шалгалт хийсэн газар, цагт байгаагүй байсан нь “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн олон зүйл заалт зөрчигдсөн үндэслэлтэй гэж үзэж байна.

        4.1.6-д заасан “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэснийг зөрчин утсаар ярьж, замын цагдаагийн ажилтнаар дамжуулан гүйцэтгүүлсэн.

         4.1.4-т заасан “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” гэснийг байцаагч нь тухайн газар байгаагүй улмаас бодит байдлыг үнэлэн дүгнэж, харилцан ярилцах боломжгүй олгоогүй олон хоногоор жолоочийн болон тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч өгөөгүй, мөн нядалгааны цехийн ажлыг зогсоосон нь шалгуулагчийн эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харьцаагүй гэж үзэж байна,

       5.4.-т заасан “Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэснийг зөрчин тус компанийн ажилтантай уулзаж холбогдох бичиг баримттай танилцаагүй атал 2019 оны 04 дүгээр сарын 30-нд очиход нь “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолыг танилцуулсан.

       4.1.2-т заасан “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх” гэсэн энэ заалт зөрчигдөн нээлттэй ил тод байгаагүй.

        5.9-т заасан “Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана.

  1. шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал;
  2. улсын байцаагчийн санал, дүгнэлт;
  3. шалгуулагч этгээдийн санал, хүсэлт” энэ заалт бүрэн зөрчигдсөн ямар нэгэн тэмдэглэл хийгдээгүй:

   6-д заасан “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэсэн заалт бүрэн зөрчигдсөн.

       5.13-т заасан “Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана гэснийг” гаргасан зөрчлөө нэн даруй арилгаж бичиг баримтаа үзүүлэх гэсэн боловч хүлээн аваагүй.

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/214 захирамж гарсан гэж байгаа боловч энэ талаар манай компанид ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд одоог хүртэл албан ёсны цахим хуудсанд тавигдаагүй байгаа нь хуулийн 8.3.1.-т заасан Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэсэн заалт зөрчигдсөн.

         Мөн шалгалт хийсэн газар Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралд заасан Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 6.4, 6.5 хэсгүүдэд заасан ард иргэдэд сурталчлах, пайз тэмдэг тавих зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

          Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн шийтгэл бичигдсэн тухайн өдрийн нөхцөл байдалтай тохирохгүй байна гэж үзэж байна,

           Тус компани нь Гахай аж ахуйн “Био аюулгүй байдал /биосекурити/ хэрэгжүүлэх журам болон Хан-Уул дүүргийн “ТҮДА” ХХК мал эмнэлгийн газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу ажилладаг.

          Тус компанийн ажилтан 2019 оны 04 дүгээр сарын 30-нд СДМХХт очиход байцаагч Д.Б “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол”-ыг танилцуулсан бөгөөд үүнийг эс зөвшөөрч 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш СДМХХ, Улсын Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дотоод хяналт шалгалт мониторингийн хэлтэс, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газар зэрэг газруудад гомдол гаргаад явж байгаа билээ” гэжээ.

          Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “А” ХХК 2011 оноос эхлэн гахайн аж ахуйн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Гахайн нядалгааны цех нь 61-ийн гарам буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг. Нөгөө нэг аж ахуй нь Хан-Уул дүүрэгт байдаг. Эрсдэлийг тооцоолж хоёр аж ахуйг тусгаарласан. Хан-Уул дүүрэгт байх цехээсээ хуваарийн дагуу буюу нядалгааны цех рүүгээ тээвэрлэлтийг хийдэг. Гахайн мялзан өвчин гарсантай холбоотой Мэргэжлийн хяналтын газар болон Мал эмнэлгээс ирүүлсэн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан. 04 дүгээр сарын 24-ний өдөр тээвэрлэлт хийж явсан машиныг замын цагдаа зогсоож мал эмнэлгийн бичиггүй байна гэх үндэслэлээр бичиг баримтыг нь хурааж авсан. Ачиж явсан гахайг нь цех рүү нь буцааж явуулсан. Мал эмнэлгийн бичгийг 10 минутын дараа жижиг тэргээр авч ирж өгсөн байдаг. Учир нь өмнөх өдөр нь мал эмнэлгийн газар нь гадуур үзлэг шалтгалттай байж байгаад өглөө нь бичгээ аваарай гэж хэлсний дагуу өглөө нь бичгээ аваад гахай ачсан тээврийн хэрэгслийнхээ араас явж байсан. Бичгээ үзүүлье гэдэг талаас байцаагчтай уулзах гээд залгасан боловч “би өглөө ээлжнээс буусан, дараа мэргэжлийн хяналтын газарт авч ирж өгөөрэй” гэж хэлээд утсаа тасалсан. Байцаагч Д.Бат-Очиртой холбогдох гэж 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш 28 удаагийн залгасан баримт хэрэгт  байгаа. Зөрчлөө арилгая гэсэн үүднээс олон удаа залгаж байсан. 29-ний өдөр очиход зөрчлийн хэрэг нээсэн байсан. СДМХХ, Сонгинохайрхан дүүргийн прокурорын байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зэрэгт энэ талаар гомдлоо гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилгыг биелүүлээгүй. Нотлох баримт үнэлэх ямар нэгэн үйл явдал болоогүй. Шийтгэлийн хуудсыг алдаатай бичсэн нь Прокурорын шаардлага дээр тусгагдсан байгаа.  04 дүгээр сарын 26-ны өдөр Р.Д, зөвлөх н.Н нар Д.Б байцаагчтай уулзсан. Завгүй байна, дараа Мэргэжлийн хяналтын газар ирж уулз гээд хойшлуулаад байсан. Нотлох баримтыг шалгаагүй байж дотоод хяналт шалгалтын журам зөрчсөн гэж торгууль оногдуулсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т заасныг баримтлан ажиллах боломжтой байсан. Д.Б байцаагч тухайн  газар байсан бол бид 10 минутын дараа зөрчлөө арилгах гээд бичгээ үзүүлэх гэхэд байцаагч байгаагүй учраас уг хуулийн заалтыг огт авч хэлэлцээгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба хуулиар эрх олгосон хяналтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн. Зөвхөн гар утсаар яриад замын цагдаагаар дамжуулан үүргээ гүйцэтгэсэн. 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А214 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж гарсан гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Хорио цээрийн дэглэм тогтоосон Засгийн газрын 266 дугаартай тогтоол байгаа. Хорио цээрийн дэглэм тогтоосон тэмдэг тэмдэглэгээ тухайн газарт байгаагүй. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

       Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Би 10 минутын дараа шалгасан цагдаагаа хайгаад эмээлтийн замаас цааш хүй долоо худгын зам руу явахад ямар ч  цагдаа байгаагүй. Цааш 61-ийн гарамын зам руу очиход бас ямар ч цагдаа байгаагүй. 22-ийн товчоогоор орж ирэхэд 09 цаг 20 минут өнгөрч байсан. 22-ийн товчоон дээр шалгалт хийж байсан Мэргэжлийн хяналтын газрын байцаагчаас асуухад Д.Б байцаагч өчигдөр орой гараад өглөө буусан бид нар мэдэхгүй байна гээд гар утасных нь дугаарыг өгсөн. Би Д.Б байцаагчтай утсаар ярьсан. 04 дүгээр сарын 26-ны өдөр уулзаад аргаж хэмжээ авахуулахгүй байгаад өгөөч гэж хэлсэн гэж байна. Байцаагчид компанийхаа дотоод журам дагалдуулах бичиг баримт зэргийг танилцуулах байсан боловч хуралтай гээд ярилцаагүй. Шинэ маягтын талаар ярьж байна. Мал эмнэлгийн газар гэж байгуулагдаад маягт болон журмаа шинэчилсэн байсан. А51 гэсэн маягтийг хувийн байгууллагын талаар танилцуулаагүй байсан. 07 дугаар сард шинэ маягт орж ирсэн” гэв.

   Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б-ын 2019 оны 5 дугаар сарын 27-ний өдөр гаргасан *******,******* дугаартай шийтгэлийн хуудсаар “Зөрчлийн тухай” хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 4.1.4, 4.1.6, 4.1.2, 5.4, 5.6, 5.9, 5.13 зүйл заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэлд хариу тайлбар өгөх нь:

        Улсын байцаагч Д.Бнь “А” ХХК-ийн зөрчилд “шийтгэлийн хуудас” маягт 1(зөрчилд шийтгэл оногдуулах тухай)-ийн дагуу бичих байтал “шийтгэлийн хуудас” маяг 2(хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №014147)-г бичсэнийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хууль зүйн хэлтэст хүчингүй болгох хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн.

       Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн тушаалаар хүчингүй болгосон. “Шийтгэлийн хуудас” маяг 2 №******* хүчингүй болгосон талаарх асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх А.Д шалгасан.

          1.2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07 цаг 30 минутад Ц-522 постонд “А” ХХК-ийн 20-33 УНД улсын дугаартай Исузу маркийн ачааны автомашинаар Хан-Уул дүүрэгт байрлах “К алмаз” гахайн аж ахуйгаас 30 толгой гахай тээвэрлэн, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М порк” гахайн аж ахуй руу шилжилт хөдөлгөөн хийх явцад 30 толгой гахай нь мал, амьтны гарал үүслийн гэрчилгээгүй, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт шилжилт хөдөлгөөн хийсэн. Энэ нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн баталсан А/122 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн баталсан А/214 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжийг тус тус зөрчсөн. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь тухайн өдрийн 09:35 цаг хүртэл хүлээгээд ирээгүй тул тус компанийн ажилтан гэх Р.Дг, Н.Н той утсаар холбогдож 4 дүгээр сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тус дүүргийн тамгын газрын байранд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын дэд штабт” ажиллах тул холбогдох баримт бичгээ бүрдүүлээд ирж уулзаарай гэж мэдэгдсэн.

       Тухайн нөхцөл байдалд Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдөр “Эмээлт” автозамын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэсэн ба пост ажлын байрыг орхиж болохгүй байсан.

       4.1.2. хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх; гэсэн энэ заалт зөрчигдөн нээлттэй ил тод байгаагүй

     Тайлбар-1: Цагдаагийн мэдээллийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. /52.1.Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ./

        А ХХК-нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Мал, амьтны эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээгүй 30 толгой амьд гахай тээвэрлэж Хүй долоо худгийн замаар хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутаг руу явсан нь дараах хуулийн заалтуудыг зөрчиж хяналт шалгалтаас зайлсхийсэн үндэслэлтэй байсан. Үүнд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх хэсгийг тус тус зөрчсөн. /7.4.2.нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх; 20 дугаар зүйл. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа

         20.1.4.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, худалдах;/

      4.1.4.шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах; гэснийг байцаагч нь тухайн газар байгаагүй улмаас бодит байдлыг үнэлэн дүгнэж, харилцан ярилцах боломжгүй олгоогүй олон хоногоор жолоочийн болон тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч өгөөгүй, мөн нядалгааны цехийн ажлыг зогсоосон нь шалгуулагчийн эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харьцаагүй гэж үзэж байна.

     Тайлбар-2. Монгол улсын иргэн хуулийн өмнө тэгш эрхтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн дараах зүйл заалтын дагуу тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх хурааж авсан болно.

        Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйл. Эрх хязгаарлах арга хэмжээний дагуу

      1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараахь арга хэмжээг авна:

         1.3. холбогдогчийн баримт бичгийг хураан авах

      2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болно. Тухайн үед Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 24 цаг ажилласан бол 72 цаг амрах эрхтэй боловч удирдлагаас өгсөн үүргийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 24, 25, 28-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн Тамгын газрын байранд “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын дэд штабт ажилласан. Энэ хугацаанд “А” ХХК-иас эрх бүхий албан тушаалтныг хяналт шалгалттай холбогдолтой бичиг баримтыг авч ирж уулзахыг мэдэгдсэн боловч 2019 оны 04 дүгээр сар 26-ны 18:05 цагт тус компанийн зөвлөх Н.Н гахай аж ахуй хариуцсан мэргэжилтэн Р.Д нар ирсэн боловч холбогдох баримт бичиг байхгүй байсан.

       4.1.6. хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх; гэснийг зөрчин утсаар ярьж, замын цагдаагийн ажилтнаар дамжуулан гүйцэтгүүлсэн.

     Тайлбар-3: Замын цагдаагийн зохицуулагч, ахлах ахлагч Б.М Цагдаагийн нийтлэг үүргийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутаг руу гахай тээвэрлэж ачиж явсан тээврийн хэрэгслийг саатуулж Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед
хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын хэрэгжилтэнд хяналт тавьж арга хэмжээ авах үндэслэлээр автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хамт цагдаагийн илтгэх хуудсаар хүлээлгэн өгсөн. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б “Эмээлт” автозамын шалган нэвтрүүлэх цэгт 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хяналтын постыг орхиж явах боломжгүй тул цагдаагийн зохицуулагч, ахлах ахлагч Б.Мтай утсаар холбогдож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн. Тухайн зөрчилд Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын /10.1. Энэхүү журмын хэрэгжилтэд мэргэжлийн байгууллагын улсын байцаагч хяналт тавьж, зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 36.1 болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ./ үүрэгтэй.

        5.4 Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно гэснийг зөрчин тус компанийн ажилтантай уулзаж холбогдох бичиг баримттай танилцаагүй атал 2019 оны 04 дүгээр сарын 30-нд очиход нь “Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолыг танилцуулсан.

      Тайлбар-4: Хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зорилгоор удаа дараа утсаар холбогдсон боловч ирээгүй тул зөрчлийн хэрэг нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн

   2.2 дугаар зүйл.1.Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

       1.1 зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

        1.2 зөрчлийг өөрөө илрүүлсэн, мэдээлэл хүлээн авсан бол харьяаллын дагуу шилжүүлэх

       1.4 оролцогчийн гаргасан гомдол, бусад үндэслэлээр зөрчлийн хэргийг хянах;

        1.5 хуульд заасны дагуу зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах; гэсэн хуулийн хүрээнд Прокурорын хяналтад зөрчлийн хэрэг бүртгэлийг явуулсан. А ХХК нь тухайн нөхцөл байдалд Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 1.3 Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд нь хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан хэрэгжүүлэх үүрэгтэй.

        5.6. Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд  шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ.

      Тайлбар-5: Замын цагдаагийн зохицуулагч, ахлах ахлагч Б.М Цагдаагийн нийтлэг үүргийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутаг руу гахай тээвэрлэж ачиж явсан тээврийн хэрэгслийг саатуулж Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын хэрэгжилтэнд хяналт тавьж арга хэмжээ авах үндэслэлээр автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хамт илтгэх удсаар хүлээлгэн өгсөн.

        Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь “Төрийн хяналт шалгалтын тухай" 5.З.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно гэсэн хуулийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн баталсан А/214 дугаартай “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн.

           5.9. Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:                                                                                                                                    

         5.9.1. шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал;

         5.9.2. улсын байцаагчийн санал, дүгнэлт;

  1. шалгуулагч этгээдийн санал, хүсэлт.

        Тайлбар-6: Замын цагдаагийн зохицуулагч, ахлах ахлагч Б.М-аас       

          5.9.Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана:

          5.9.1 шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал; тухайн эрх бүхий  байдлын талаар илтгэх хуудас бичиж хүлээлгэн өгсөн. А ХХК-ийн эрх бүхий хүнтэй холбогдож хариу мэдэгдэхийг хүссэн боловч 2019 оны 04 дүгээр сарын 24-ний 09:35 цаг хүртэл хүлээгээд ирээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль 3.1 дүгээр зүйл. З.Холбогдогч дараахь үүрэгтэй; 3.1 шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх; үүргээ биелүүлээгүй үл ойшоосон. Холбогдогч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөөгүй, хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан нь зөрчлийн хэрэг нээх үндэслэл болсон.

          5.13. Шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан агтыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг үндэслэн ногдуулсан торгуулийн хэмжээг багасгах, эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана гэснийг гаргасан зөрчлөө нэн даруй арилгаж бичиг баримтаа үзүүлэх гэсэн боловч хүлээн аваагүй.

          Тайлбар-7: Зөрчлийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 07:30 цагт гаргасан. Дээр дурьдсан 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр баримт бичгийг авчирч өгсөн, А ХХК-ийн дугаар 233 итгэмжлэлтэй Ц овогтой М-аас 2019 оны 5 дугаар сар 27-ний өдөр мэдүүлэг өгсөн, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б хууль ёсны шаардлага тавихад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль:

         3.1 дүгээр зүйл. Холбогдогч дараахь үүрэгтэй:

          3.1 Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх;

          3.2 Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

     3.3 зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх; үүргээ биелүүлээгүй нь, холбогдогч “А” ХХК-ний жолооч Б.Б мэдүүлгээр РД:УА******* мөн 2019 оны 04 дүгээр сар 22-ны өдөр 30 толгой амьд гахай тээвэрлэж Хүй долоо худгийн замаар тээвэрлэж явсан нь хяналт шалгалтаас зайлсхийж хууль зөрчсөн зэрэг нь торгуулийн арга хэмжээг багасгах, тухайн арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлгүй юм.

     Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дугаар А/214 захирамж гаргасан гэж байгаа боловч энэ талаар манай компанид ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд одоог хүртэл албан ёсны цахим хуудсанд тавигдаагүй байгаа нь хуулийн 8.3.1 хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүнгийн тухай нутаг дэвсгэртээ оршдог байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригчдын мэдээллийг сонсож, илтгэл сонсголыг хэлэлцэн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах гэсэн заалт зөрчигдсөн.

       Тайлбар-7: Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Африкийн гахайн мялзан өвчин гарсан талаарх мэдээ мэдээлэл удаа дараалан гарч байсан. Үүнтэй холбогдуулан “А” ХХК-ийн захирлын гахайн аж ахуй, фирмүүдэд ариутгал халдваргүйтгэл, хяналт шалгалтыг өндөржүүлэх тухай тушаалыг гаргаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 4дүгээр сарын 20-ны өдрийн баталсан А/214 дугаарт “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамжийн талаар “М порк” гахайн аж ахуйн гэрээт “Б” мал эмнэлгийн нэгжээс Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол, “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам:  

            5.4. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж:

         5.4.4. Малчдад мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга болон өвчний хор хохирлын мэдээлэл өгөх. Мэдээлэл авсан байсан мэдүүлэгт бичигдсэн. Мэдээ мэдээллийг олж авах асуудал нь “А” ХХК-ийн дотоод хяналт шалгалтын журмаар зохицуулагдана.

         Мөн шалгалт хийсэн газар Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журмын 6,4, 6.5 хэсгүүдэд заасан ард иргэдэд сурталчлах, пайз тэмдэг тавих зэрэг заалтуудыг зөрчсөн байна.

        Тайлбар-7: Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутагт тэмдэг тэмдэглэгээ тавих нь мал эмнэлгийн байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа хамаарна. Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоол “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”

          5.3 Сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг:

          5.3.3 Жагсаалтад орсон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд хүргэх, сэрэмжлүүлэх, сурталчлах;

        5.4. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж:

      5.4.4 Малчдад мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга болон өвчний хор хохирлын мэдээлэл өгөх.

     Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т Дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хуулийн этгээдийг, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг үндэслэн шийтгэл бичигдсэн тухайн өдрийн нөхцөл байдалтай тохирохгүй байна гэж үзэж байна.

       Тайлбар-8: Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б нь, Сонгинохайран дүүргийн 4 дүгээр хороо, А ХХК-ийн өөрийн байранд байрлах РД:******* АХХК-ийн захирал П.Ц-д холбогдох 1908000561 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн материал нь:

          Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн баталсан А/214 дугаарт “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж Дүүргийн нутаг дэвсгэрт гахайн аж ахуй эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжийн гахайд үзлэг тандалт явуулж, урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахыг дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж “Б” ХХК /А.А/, дүүргийн мал эмнэлгийн тасаг /Ш.Э/-т, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн үйл ажиллагаанд болон мал, амьтны гаралтай түүхий эд борлуулдаг цэг, захуудад ариутгал халдваргүйтгэл, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллах, дүүргийн мал амьтны шилжилт хөдөлгөөнийг бүрэн зогсоохыг Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Л.Т/, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс /Д.Э/-т үүрэг болгосугай   

        Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль7 дугаар зүйл. Урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээг хэрэгжүүлэх 7.4.2 Нийтийг хамарсан арга хэмжээнд оролцуулах, хээлтүүлэгт ашиглах, худалдах, төхөөрөх зорилгоор мал, амьтныг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх;

           20 дугаар зүйл. Хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагаа

            20.14.мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэх, худалдах;

           36 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

      36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

           37 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох    37.1.Энэ хуулийг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

       Зөрчлийн тухай хууль 11.2 дугаар зүйл. Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих 1.2.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн хуулийн зүйл заалтыг зөрчиж, шийтгэлийн арга хэмжээ авах үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 07цаг 30 минутад зөрчил гарсан. Гомдол гаргагч 10 минутын дараа ирсэн гэж байна. Зөрчил гарсан зам дээр замын цагдаа 08 цаг өнгөртөл байсан. Би пост дээрээ 09 цаг 30 минут хүртэл байсан.  Энэ хугацаанд ирээгүй. Би үүнийг гүтгэлэг гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “байгууллага, аж ахуй нэгж, эрх баригч, холбогдох хууль тогтоомж, ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар түүний байгууллага, Засаг даргын болон өөрийн шийдвэрийг байгууллагынхаа хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Засгийн газрын тогтоосон  нийтлэг журмыг дагаж ажиллана” гэж заасан. Хуулийн зүйл заалт таарч байгаа. Гомдол гаргагч талаас Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан. Прокурорын газраас зөрчлийн шинжтэй байна гэсэн хариуг хүргүүлсэн. 04 дүгээр сарын 26-ний өдөр ирсэн. Би холбогдох бичиг баримтуудыг шаардсан. Арга хэмжээ авахгүй байж болохгүй юу гэдэг суудлыг тавьсан. Хууль зөрчсөн үйлдлийг 72 цагийн дотор зөрчлийн хэрэг нээлгэхээр Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас үндэслэлтэй гэж үзэж зөрчлийн хэрэг нээсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т “хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн этгээдийн хүсэлт, давтан шалгалтын дүнг харгалзан  оногдуулсан торгуулийн хэмжээг багасгана эсхүл тухайн арга хэмжээг хүчингүй болгож болох бөгөөд энэхүү шийдвэрийг дээд шатны улсын байцаагч гаргана” гэж заасан. Зөрчил яаж арилгасан гэдгийг нь би мэдэхгүй байна. Гарал үүслийн гэрчилгээний талаар хэдэн хэдэн хуулийн зүйл заалт зөрчигдсөн байдаг. Маягт 01А гэж байгаа. Энэ нь хүчин төгөлдөр бус гарал үүслийн гэрчилгээ. Мал эмнэлгийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А51 маягт шинээр гарсан. 5-аас дээш тооны мал амьтан тээвэрлэх нөхцөлд мал нэг бүрийг бүртгэж гэрчилгээг хавсаргасан байна гэсэн. Энэ нь байхгүй. Вакцин таригдсанаас хойш 21 хоногийн дотор хүнсэнд хэрэглэхийг хориглосон байдаг. Хорио цээрийн дэглэмийн Засаг даргын захирамж гарсан байсан. Гахайн мялзан өвчний талаар 02 дугаар сараас эхлэн мэдээлэл явагдаж ирсэн. Энэ талаар мэдэхгүй байх ямар нэгэн боломж байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

          Гомдол гаргагч  “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э СДМХХ-ын УБ Д.Б 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр зөрчилд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас хууль бус гэж дүгнэн хүчингүй болгон шийдвэрлэв.

          Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Д.Б 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсаар “А” ХХК хорио цээрийн дэглэм тогтоосон нутаг дэвсгэрт  гарал үүслийн бичиггүй 30 толгой гахай тээвэрлэн, дотоод хяналт шалгалтыг мөрдөөгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:”, 1.2 дахь хэсэгт “дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй... ” гэсэн заалтаар тус компаний гүйцэтгэх захирал П.Ц-д торгох шийтгэл оногдуулжээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Гэтэл тус дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар 24 дүгээр дүгнэлт бичиж                                                                                                                                          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0388 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар энэхүү Прокурорын дүгнэлтийг эрх бүхий албан тушаалтан (хариуцагч) хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

          Харин улсын байцаагч хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийн дагуу маргаан бүхий******* дугаар шийтгэлийн хуудаст Прокурорын дүгнэлтэд заасан өөрчлөлтүүдийг оруулж хуульд нийцүүлэх үүрэгтэй байсан ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

          Үүний үр дүнд  улсын байцаагч******* дугаар шийтгэлийн хуудсаар хэнд шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах санкц(1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөг)-аар тус компанийн гүйцэтгэх захирал П.Ц-г торгосон нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзсэн Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн атлаа энэ зөрчлөө арилгаагүй нь маргаан бүхий шийтгэлийн хуудас хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

          Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн алинд нь шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй байгаа нь уг шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.3 дахь хэсэгт “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэсэнтэй нийцээгүй гэж дүгнэв.

          Нөгөө талаар “А” ХХК 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 30 амьд гахайг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэн шилжилт хөдөлгөөн хийсэн нь тогтоогджээ.

           Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/214 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд энэ талаараа гахайн аж ахуй эрхлэгч хуулийн этгээдүүдэд мэдэгдсэн талаар хариуцагч хангалттай нотлоогүй гэж үзэхээр байна.

Тухайлбал дээрх А/214 дүгээр захирамжийг нэхэмжлэгч “А” ХХК-д хэрхэн мэдэгдсэн талаарх баримт ирүүлэхийг шаардсан тус шүүхийн албан бичгийн хариуд дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 15/2213 дугаар албан бичгээр “...энэ талаарх сэрэмжлүүлэг мэдээг дүүргийн www.shd.mn веб сайт, “Сонгинохайрхан дүүрэг” фейсбүүк хуудас болон “Монголын үндэсний олон нийтийн телевиз”, “Ийгл” телевизүүдээр нэвтрүүлсэн.” гэх боловч Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2/1216, Eagle телевизийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/284 дүгээр албан бичгээр хорио цээрийн дэглэм тогтоосон сэрэмжлүүлэг мэдээ цацагдаагүй тухай хариу ирүүлсэн, дүүргийн веб сайтад энэ талаар мэдээлэл тавигдаагүй тухай нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 441 дүгээр албан бичиг түүний хавсралтаар тус тус нотлогджээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг дэх Мал эмнэлгийн тасгийн даргын А/214 дүгээр захирамжийн хүрээнд хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны илтгэх хуудас нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч түүнд уг захирамжийг нэхэмжлэгч компанид мэдэгдсэн талаар нотолсон үйл баримт дурдагдаагүй байна.

Мөн хариуцагч улсын байцаагч “А” ХХК ямар зөрчил гаргасан талаар шийтгэлийн хуудасны “Олсон нь” хэсэгт тодорхойлж бичээгүй тухай зөрчлийг засуулахаар прокурор дүгнэлт бичсэн ч энэ нь хуулийн хүрээнд зөвтгөгдөөгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “....эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ....зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал,.........н  талаар тусгана.” гэсэнтэй нийцээгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбарт дүгнэлт хийж зөрчлийн нөхцөл байдлыг тодорхойлоогүй, иргэн, хуулийн этгээдийн хэнд нь шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй маргаан бүхий шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр бус Шийтгэлийн хуудас хуульд нийцээгүй тул өөрчлөлт оруулахаар бичсэн Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталсан Шүүгчийн захирамжийг хариуцагч биелүүлээгүй, Шийтгэлийн хуудас ойлгомжгүй хуульд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан СДМХХ-ын УБ Д.Б 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-оос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.НАСАНДЭЛГЭР