Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 94

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардалагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч:  Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2-р багт оршин суугч Улаандаавуу овогт Цэдэнноровын Амартүвшин /КЙ78082668/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 2-р багт оршин суух, Хан-Хэнтий овогт Хаш-Эрдэнийн Ганзориг /КЙ92040511/т холбогдох 784430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.Ганзориг нь 2017 оны 02 дугаар сарын 14-нд 25-26 ӨМҮ улсын дугаартай автомашинаар манай хүүхдийн унаж явсан 28-86 ӨМҮ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан юм. Машин засварлахад төлбөр төлөөгүй. 4-р сард 700 000 төгрөг өгсөн ба үлдэгдэл мөнгийг нь ямаагаа самнаад ноолуур борлуулж өгнө гэж хэлсэн боловч одоог болтол хохирол барагдуулаагүй. Утсаар ярих гэхлээр утсаа авахаа байсан. Иймээс хохирлоо төлүүлэхийн тулд нэхэмжлэл гаргаж байна. Засварлахад зарцуулсан төлбөр:

  1. Улаанбаатар хот руу ачихад – 350 000 төгрөг,
  2. Засварын газар ачихад – 50 000 төгрөг,
  3. Будаг, замаск – 650 000 төгрөг,
  4. Өндгөн тулгуур гар солиход /засвар/ 30 000 төгрөг,
  5. Кровны урд ком – 150 000 төгрөг,
  6. Ирж, очих замын зардал бензин – 200 000 төгрөг,
  7. Улсын тэмдэгтийн хураамж – 46 930 төгрөг,
  8. Прокуророос баримт авахад -7500 төгрөг

            Нийт 1484430 төгрөг ба үүнээс 700 000 мөнгийг өгсөн. Үлдэгдэл 784 430 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Х.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаш-Эрдэнэ овогтой Ганзориг миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 28-86 ӨМҮ улсын дугаартай автомашиныг мөргөж хохирол учруулсан нь үнэн болно. Урьдчилгаа болгон 700000 төгрөг өгсөн. Үлдсэн 784430 төгрөгийг нэхэмжлэгч талд төлж барагдуулах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь хариуцагч Х.Ганзоригт холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болох 784 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Х.Ганзориг нь 784 430 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ талаархи тайлбараа бичгээр ирүүлсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч Ц.Амартүвшин нь улсын тэмдэгтийн хураамжинд 23 376 төгрөг төлөх байсан боловч 23 554 төгрөг илүү төлснийг буцаан олгох, мөн 23 376 төгрөгний тавин хувь болох 11 688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11 688 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн орлогоос, хариуцагч Х.Ганзоригоос 11 688 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Амартүвшинд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.Ц.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Ганзоригт холбогдох эд хөрөнгийн хохиролд 784 430 төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч Ц.Амартүвшингийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 46 930 төгрөгнөөс 11 688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35242 төгрөгийг Ханбогд сумын орон нутгийн орлогоос, хариуцагч Х.Ганзоригоос 11 688 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц.Амартүвшинд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА