Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2014/0451

 

2014 оны 11 сарын 27 өдөр                    Дугаар 451                                          Улаанбаатар хот

 

С.Ө-ны нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Зорипгбаатар шүүгч даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч С.Ө, түүний өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э нарыг оролцуулан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдлоор, С.Ө-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч С.Ө нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 03/20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрхээ сэргээлгэх” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн "а" заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг үндэслэн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/20 дугаар тогтоолыг гаргасан. Иймд Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/20 дугаар тогтоол нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

 

 

Гуравдагч этгээд Х.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлд хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульчилсан байдаг. Энэхүү хуульд заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд миний бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд С.Ө-ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 18 дугаар зүйлийн 18.1.1 "а"-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ө-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, С.Ө-ны Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээхийг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай” гэжээ.

Гуравдагч этгээд Х.Б давж заалдах гомдолдоо: “Миний бие Х.Б нь С.Ө-ны "Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/20 дугаартай тогтоопыг хүчингүйд тооцуулах, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн эрхээ сэргээлгэх" нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон билээ.

Тус хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/20 дугаартай тогтоолыг хүчингүйд тооцож С.Ө-ны дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 406 тоот шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна

1. Шүүх шийдвэр гаргахдаа тухайн маргаан бүхий захиргааны актыг ямар хуулийн ямар заалтыг үндэслэн хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй буюу холбогдох заалтыг үндэслээгүй өөрийн хийсвэр

 

дүгнэлтээр шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэж заасныг зөрчсөн байна.

  1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 “Маргаан бүхий захиргааны а;<т иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол ... уг актыг ....бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана” гэж заасан. Үүнээс үзэхэд шүүх шийдвэр гаргахдаа тухайн захиргааны актаар нэхэмжлэгч С.Ө-ны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн буюу зөвхөн түүнтэй холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхийн 406 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03/20 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож мөн С.Ө-ны төлөөлөгчийн эрхийг сэргээхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл тус 03/20 тоот тогтоолоор хоёр төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тухайн актыг бүхэлд нь хүчингүй болгосноор хоёр төлөөлөгчийн хоёулынхнаас нь хувьд төлөөлөгчийн эрхгүй болохоор байна. Тус шийдвэрээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хоёр төлөөлөгчийн эрхийг хүчингүй болгоод оронд нь нэг төлөөлөгч буюу нэхэмжлэгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр төлөөлөгчийн тоо дутуу үйл ажиллагаа явуулахаар болж байна.

Гэтэл эдгээр хоёр төлөөлөгчийн алийг нь томилсноор нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байна Аль төлөөлөгч нь С.Ө-ны орон гарсан төлөөлөгчийн бүрэн эрхийг нөхөж хүлээн зөвшөөрөгдсөн байна гэдгийг шүүх ялгаж хянаж үзээгүй өрөөсгөл шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх үндсэн зарчмыг зөрчиж байна.

  1. Гуравдагч этгээдүүд болох Х.Б, Ц.М нар нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд бага зэрэг хоцорч хүрэлцэн очиход

/                     шүүх хуралдаан эхэлсэн байсан бөгөөд нэн даруй шүүгчийн туслахад хүрэлцэн

ирснээ мэдэгдсэн боловч тэдгээрийг шүүх хуралдаанд оруулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй байдаг. Шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдүүдийг оролцуулах санал гаргасан боловч шүүгч хүлээн аваагүй байна.

Эндээс үзэхэд шүүх гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдааны дундуур оролцуулах мөн шүүх хуралдааныг хойшлуулж, гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулах боломж байсаар байтал хэт нэг талыг барьж талуудын тэгш байдлыг хангах, шүүх хуралдааныг мэтгэлцээний үндсэн дээр явуулж талуудыг шүүх хуралдаанд оролцох, үзэл бодлоо илэрхийлж эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь “шүүх хуралдаан мэтгэлцээний зарчим дээр явуулна" гэх үндсэн зарчмыг зөрчсөн байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2012 оны сонгуулийн санал хураалт 2012 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр болсон боловч тус дүүргийн сонгуулийн хорооноос “23 дугаар хэсгийн санал тоолох автомат төхөөрөмжөөс зөрүүтэй дүн гарсан” гэсэн үндэслэлээр тус хэсэгт явагдсан санал хураалтыг хүчингүйд тооцох тухай 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоол, дахин санал хураалт явуулах тухай мөн өдрийн 22 дугаар тогтоолыг гаргаснаар дахин санал хураалт явагдаж, улмаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус 11 дүгээр хороонд сонгогдсон нэхэмжлэгч С.Ө-ны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тухай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1-01 дүгээр тогтоолыг гаргажээ.

Гэтэл дээр дурдсан Сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Санал хураалтыг хүчингүйд тооцсон тухай” 20, мөн өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай” 22 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гуравдагч этгээд Х.Б-аас “тус тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүх хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж, 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэрээрээ нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн энэхүү 25 дугаар шийдвэр гарсны дараа Сүхбаатар Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Төлөөлөгчийн бүрэн эрхийн хүчингүй болгох тухай” 3/18 дугаар тогтоолоор дахин санал хураалтын дүнд төлөөлөгчөөр сонгогдсон С.Ө-ны бүрэн эрхийг хүчингүйд тооцож1, “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” маргаан бүхий

3/20 дугаар тогтоолоор Х.Б, Ц.М нарыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

Гэтэл сонгогдогч иргэн Т.Х, С.Ө нар ‘Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай” хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20 өдрийн 83 дугаар тогтоол2-оор “санал хураалтыг хүчингүйд тооцох тухай болон дахин санал хураалт явуулах тухай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн" Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр саоын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, гуравдагч этгээд Х.Б, Ц.М нарыг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай энэхүү маргаан бүхий 3/20 дугаар тогтоол гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэр хүчингүй болжээ.

Улмаар уг маргаан бүхий асуудлыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр “дахин санал хураалт явуулсантай холбоотой тус дүүргийн сонгуулийн хорооны шийдвэр хууль тогтоомж зөрчөөгүй” болохыг тогтоож шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаар тогтоолоор хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийн анхны санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулсныг зөв болохыг тогтоожээ.

Дүгнэвэл, Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Х.Б, Ц.М нарыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн 2013 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн маргаан бүхий 03/20 дугаар тогтоолыг гаргахдаа үндэслэл болгосон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 25 дугаар шийдвэр нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянагдаж, хүчингүй болсноор тус шүүхийн шийдвэрээр хянагдсан маргаан бүхий асуудлыг дахин хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх

 

хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна’’ гэж заажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бие даан шийдвэрлэх асуудал тэр дундаа онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх асуудлыг зааж зохицуулсан бөгөөд 18.1.1-ийн                                                                                                          “а”-д “Хурлын

төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал” гэж заасан.

Хэдийгээр Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх заалт буюу “Хурал төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал”-ыг онцгой бүрэн эрхдээ хадгалж шийдвэрлэх талаарх зохицуулалтыг үндэслэн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн маргаан бүхий 3/20 дугаар тогтоолыг гаргасан ч уг тогтоолоор шийдвэрлэсэн асуудал болох нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан Х.Б, Ц.М нарыг тус хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх үндэслэл болсон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сонгуулийн санал авах ажиллагаа нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4,      55.1.2, Сонгуулийн

автоматжуулсан системийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.7, Сонгуулийн Ерөнхий хорооны “Сонгуулийн автоматжуулсан системийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэлд гэмтэл, саатал гарсны улмаас гар ажиллагаанд шилжих журам”-ын холбогдох заалтуудыг зөрчсөн талаар дүгнэж, шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна ...”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хувь хүн, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул гуравдагч этгээд Х.Б-ыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож бүрэн эрхийг нь зөвшөөрсөн Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3/20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Ө-ны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээхийг тус хуралд даалгаж

 

шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

Иймд гуравдагч этгээдийн “шүүхийн шийдвэрийг гаргахдаа маргаан бүхий актыг хуулийн ямар заалтыг үндэслэн хууль бус захиргааны акт болгож байгаа нь тодорхойгүй, хуулийн холбогдох заалтыг үндэслээгүй..." гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсанчлан тус дүүргийн сонгуулийн хорооны 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Дахин санал хураалт явуулах тухай" 22 дугаар тогтоол буюу 23 дугаар хэсэгт дахин санал хураалт явуулах хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, түүнчлэн дахин санал хураалтын дүнгээр сонгогдсон нэхэмжлэгчийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг албажуулсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1-01 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байх тул гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн "... зөвхөн нэхэмжлэгчийн эрх, ашиг ашиг сонирхол нь зөрчсөн түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой" гэх гомдол үндэсгүй.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 “а”-д зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэхээр заасан байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрхийг сэргээж, Т.Х-д холбогдох асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49 2-т “Хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болох товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ” гэж заасан.

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод 2014 оны 09 дүгээр сарын 09- ний өдөр мэдэгдэж3, гарын үсэг зуруулан баримтжуулснаас үзвэл шүүх хуульд заасан журмын дагуу үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нөгөөтээгүүр, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх гуравдагч этгээдийн эрх, үүргийг зааснаас үзвэл шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцох нь хэргийн оролцогчийн үүрэг нь байтал шүүхээс хурлын товыг хэргийн оролцогчдод урьдчилан мэдэгдсээр байхад дуудсан цагт хүрэлцэн ирэх үүргээ биелүүлээгүй байх тул гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгчийн “Х.Б, Ц.М нар нь хоцорч ирээд шүүхийн туслахад мэдэгдсэн, шүүх хуралдаан эхэлсэн байсан бөгөөд оруулах талаар арга хэмжээ аваагүй ..." гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86 1. 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
  1. дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.