Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан овоо багт оршин суух Хар ямаат овогт Аюурзанын Батсайхан /РД:ЦЖ57040175/-ы нэхэмжлэлтэй,

            Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Батсайхан, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:             

            Нэхэмжлэгч А.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Миний бие нь 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс Өмнөговь аймгийн Тээврийн удирдах газарт уурын зууханд бэлтгэгчээр 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байгаад 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт татагдан 1980 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Барилгын цэргийн ангийн 012 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаад Барилгын цэргийн 012 дугаар ангид слесарээр 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх авто баазад засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан. Энэ талаарх хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэхдээ зарим он сарыг засварласан байгаагаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд намайг 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Тээврийн удирдах газарт уурын зууханд бэлтгэгчээр, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 012 дугаар ангид слесарээр, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх авто баазад засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 000002217 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2591 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх автобаазын даргын №53 дугаар тушаалын хуулбар, АА-ийн 012-р ангиас 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч А.Батсайханд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Гүндсамбуу, С.Алтангэрэл нарын гаргасан тодорхойлолт, тэдний өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Батсайхан нь 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Тээврийн удирдах газарт уурын зууханд бэлтгэгчээр, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 012 дугаар ангид слесарээр, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх авто баазад засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус баазад жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

А.Батсайхан нь 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Тээврийн удирдах газарт уурын зууханд бэлтгэгчээр ажиллаж байгаад цэрэгт явж 1980 онд цэргээс халагдаж ирээд, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 012 дугаар ангид слесарээр, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх авто баазад засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус баазад жолоочоор ажиллаж байсан болох нь:

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар болон Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 000002217 дугаартай лавлагаа, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2591 дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт, ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх автобаазын даргын №53 дугаар тушаалын хуулбар, АА-ийн 012-р ангиас 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч А.Батсайханд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Гүндсамбуу, С.Алтангэрэл нарын өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Тээврийн удирдах газарт уурын зууханд бэлтгэгчээр, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 012 дугаар ангид слесарээр, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх авто баазад засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй.

            Гэрч Д.Гүндсамбуу, С.Алтангэрэл нар нь тухайн үед нэхэмжлэгч А.Батсайхантай нэг нэгдэл, байгууллагад хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу авагдсан, Өмнөговь аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх автобаазын даргын №53 дугаар тушаалын хуулбар зэрэг нь зохих байгууллага албан тушаалтны тамга, тэмдэг гарын үсгээр баталгаажсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хар ямаат овогт Аюурзанын Батсайханыг 1975 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Тээврийн удирдах газарт уурын зууханд бэлтгэгчээр, 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Барилгын цэргийн 012 дугаар ангид слесарээр, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ХААЯ-ны харьяа ХАА-н экспедицэд үйлчлэх авто баазад засварчнаар, 1985 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус баазад жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.БАТТУЛГА