Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2017/00040/И |
Дугаар | 101 |
Огноо | 2017-08-30 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Өлзийт сумын 6-р баг, Рашаантын 18 тоотод оршин суух Мижид овогт Түвшинбаатарын Саранзаяа /РД:ЗИ96090600/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сум, 1-р баг, Уурхайчин хорооллын 6-205 тоотод оршин суух Хэтнүүд овогт Доржпүрэвийн Мөнх-Амгалан /РД:ЕД90072111/-нд холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Саранзаяа, нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Саранзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Мөнх-Амгалантай 2013 оны оноос өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байна. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан ба 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Мөнхсүлд төрсөн. Д.Мөнх-Амгалан өөр хүүхэнтэй явалдаж намайг хэл амаар доромжилж удаа дараа зодож хөөсөн. Би аргагүй эрхэнд аав Түвшинбаатарынд 2016 оны 09 дүгээр сард ирсэн. Иймд хариуцагч Д.Мөнх-Амгалангаас хүү Мөнхсүлдэд тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. Бид хоёр эд хөрөнгийн маргаангүй болно” гэжээ.
Хариуцагч Д.Мөнх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Доржпүрэв овогтой Манх-Амгалан миний бие Түвшинбаатар овогтой Саранзаяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Т.Саранзаяагийн хүүхэд тээх хугацаа болон бид хоёрын хамтран амьдарсан хугацаатай Мөнх-Амгалан миний бие хүүхдийн эцэг мөн эсэхэд эргэлзээтэй байгаа тул эцэг тогтоох шинжилгээ хийлгүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид 2014 оны 2 дугаар сард анх танилцаад, 2015 онд хамтран амьдарсан. 2016 оны 9 дүгээр сард Мөнхсүлд хүүгээ төрүүлсэн. Түүнээс хойш Д.Мөнх-Амлаган нь өөр охинтой гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, намайг зодож, хэл амаар доромжилдог болсон. Тэгээд би 2016 оны 9 сард аавынхаа гэрт очиж амьдрах болсон. Гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан. Би өөрөө хүүхдээ авч очоод, шинжилгээ өгүүлсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би шинжээчийн дүгнэлт яагаад ингэж гарсныг ойлгохгүй байна.” гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Саранзаяа нь Д.Мөнх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдааныг эзгүйгээр шийдвэрлүүлж өгөх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул хэргийг түүний оролцоогүйгээр хянан шийдвэрлэв.
Т.Саранзаяа, Д.Мөнх-Амгалан нар нь 2013-2016 оны хооронд хамтран амьдарч байсан ба 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүү Хэтнүүд овогт Мөнх-Амгалангийн Мөнхсүлд төрсөн болох нь нэхэмжлэгч Т.Саранзаяагийн нэхэмжлэл болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч Д.Мөнх-Амгалангийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар М.Мөнхсүлдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Гэвч М.Мөнхсүлдийн эцэг нь хариуцагч Д.Мөнх-Амгалан биш болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №4211 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Иймд хариуцагч Д.Мөнх-Амгалангаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118, 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА