Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 104

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга би,

            Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Бумбан овоо, 7-2 тоотод оршин суух Өлзийт овогт Дүүваагийн Одончимэг /РД:КМ79032366/,  

            Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг, 48-р байр, 4-37 тоотод оршин суух Цэнд-Аюушийн Хүрэлбаатар /РД:КД79082013/-т холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Одончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ц.Хүрэлбаатартай 2003-2004 онд хамтран амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2004 оны 08 дугаар сарын 28-нд охин Х.Болор төрсөн. Ямар нэгэн маргаан байгаагүй. Ц.Хүрэлбаатар нь хүүхдээ харж хандахгүй байгаа учир түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно” гэжээ.

  Нэхэмжлэгч Д.Одончимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дүүваа овогтой Одончимэг миний бие хүүхдийн тэтгэвэр тогтоолгохоор Цэнд-Аюуш овогтой Хүрэлбаатарыг шүүхэд өгсөн билээ. Энэ хүн нь түр хугацаагаар Солонгос улсад ажиллахаар явсан тул нэхэмжлэлээ буцаах хүсэлтэй байна. Миний энэ хүсэлтийг зөвшөөрч өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Одончимэг нь хариуцагч Д.Хүрэлбаатарт холбогдуулан хүүхийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Д.Хүрэлбаатар нь Солонгос улс явсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж буй талаараа нэхэмжлэгч бичгээр тайлбар ирүүлсэн ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа  татгалзсан  нь  бусдын  эрх,  эрх  чөлөө,   хуулиар   хамгаалагдсан

D:\Ajil\Shiidwer\№106_2017_09_07_odonchimeg_Hvrelbaatar.docx

нийтийн ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжиийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

            1.Д.Одончимэгийн нэхэмжлэлтэй Д.Хүрэлбаатарт холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжиийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг, харин тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.БАТТУЛГА