Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/312

 

 

 

 

 

 

 

 

   2022          4          27                                         312  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнэ,

шүүгдэгч: Л.С, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ст холбогдох эрүүгийн 2205001910111 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, авга ах, бэр эгч, 2 дүү нарын хамт суух,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн  ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар захирамжаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, С.

Шүүгдэгч Лхагвасүрэнгийн С нь 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр” нэртэй хоолны газарт байхдаа хохирогч П.Бгийн халааснаас “Хас” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Сын итгэмжлэн хариуцуулсан Голомт банкны виза картнаас 6 удаагийн үйлдлээр нийт 417 318 төгрөгийг авч, хувьдаа завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Л.С мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Бусдад учруулсан хохирлоо ажил хийж төлнө. Би цагдан хоригдохоосоо өмнө “Жүр үр” ХХК-д түгээгчээр ажиллаж, сард 700 000 төгрөгийн цалин авч байсан. Энэ талаар ажлын газрын тодорхойлолт авч чадаагүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, цаашид дахиж ийм зүйл хийхгүй, ажил хийж амьдарна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Б мэдүүлэхдээ:

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 10 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн орчим нутгийн дүү Л.Стай уулзаад, юм ярьж алхаж байгаад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр” нэртэй хоолны газар руу орсон юм. Тэгээд хоол захиалаад куртикнийхээ зүүн талын ханцуйны шуу хэсэгт байрлах цахилгаантай халаасанд виза картаа хийгээд, куртикээ тайлаад, сандал дээр тохоод суутал Л.С миний зүүн талд суугаад хоол хүлээж байтал Л.С гэнэт босоод, гадуур хувцастайгаа гараад явахаар нь хүнтэй утсаар ярих гэж байгаа юм болов уу гэж бодоод хүлээж байтал захиалсан банштай цай ирсэн. 30-40 орчим минут хүлээгээд Л.С буцаж орж ирэхгүй байхаар нь хоол гарчихсан хөрлөө, орж ирж ид гэж хэлэх гээд 5 удаа залгатал утсаа авахгүй байхаар нь гэнэт сэжигтэй санагдаад, виза картаа шалгатал алга болсон байсан. Тэгээд Л.Сын араас гүйж гарахад гадаа байхгүй алга болсон байхаар нь нөхөр рүүгээ утастаад дансаа хаагаарай гэж хэлтэл данснаас мөнгө гарсан байсан. Тэгэхээр нь Л.С руу олон удаа залгаж, утсаа авахаар нь “миний виза картыг аваад ир, данснаас мөнгө гарсан байна. Чи миний мөнгийг бүгдийг нь авсан байна” гэж хэлэхэд “би мөнгийг чинь өгчихнө” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд дахиад залгатал утсаа авахгүй байсан. Араас нь мессеж бичээд мөнгөө нэхтэл миний мөнгийг буцааж өгөхгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай нөхөр Н.Батхуягийн эзэмшлийн Хас банкны 5000013361 дугаартай данснаас өөрийн эзэмшлийн 1 050 000 төгрөгөө алдсан гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.С мэдүүлэхдээ:

Би 2021 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уран ган” төвийн “Биллъярд” гэх газарт өөрийн найзууд Пүрэвбаяр, Батзориг, Пүрэвням болон Батзоригийн дүү болох Сумъяа гэх залуугийн хамт биллиард тоглож, архи ууж байгаад 00 цагийн үед тэр газраасаа гарах дөхсөн чинь манай найз Батзориг нь хуурай дүү Сумъяа гэх залуугаар гэртээ хүргүүлнэ гээд түрүүлээд яваад өгсөн. Бид хэд биллиардны газраас гарч амжаагүй байхад Сумъяа гэх залуу Батзоригийг гэрт нь хүргэж өгчихөөд бид нар дээр ирээд, би таныг хүргээд өгье гэсэн. Тэгээд бид хоёр 86-11 УНГ улсын дугаартай, приус 30 маркийн тээврийн хэрэгслийг аваад манай гэр лүү явсан. Тэр үед Нарны гүүрний доогуур тойроход замын цагдаа манай машиныг зогсоох үед Сумъяа нь зогсолгүй шууд явсан. Би тэр үед яагаад зогсоогүй талаар Сумъяагаас асуухад, Сумъяа нь “би жолооны үнэмлэхгүй” гэсэн. Тэгээд бид хоёр Алтай хотхоны автобусны буудал дээр цагдаа нарт баригдсан. Тэр үед Сумъяа цагдаа нараас зугтаасан. Тэгээд би гэрлүүгээ орчихоод буцаж гарч ирээд хороололд байх ахындаа очиж хоноод маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ ирээд унтаж байтал 16 цагийн үед манай эхнэр чиний картнаас мөнгө гараад байна гэхээр нь Голомт банк руу ярьж асуухад Натурт байрлах АТМ-аас 300 000 төгрөг, Москва их дэлгүүрийн АТМ-аас 55 000 төгрөг, 14 100 төгрөг эмийн санд уншуулсан байна. Мөн 34 000 төгрөг, 5500 төгрөг, 8500 төгрөгийн гүйлгээнүүд миний Голомт банкны 1205102735 тоот данснаас гарсан байна. Уран ганаас гарч ирээд тэр Сумъяа гэх залууд виза картныхаа кодыг нь хэлээд тамхинд явуулсан гэжээ. (хэргийн 97-98 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Л.С нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 641 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 1 сар, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 239 дугаар шийтгэх тогтоолоор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний 900 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 жил 1 сар 5 хоногийн  ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 20 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар захирамжаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 20 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 28 хоногийн хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар 2 сар 28 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон гэжээ. (хэргийн 52, 108 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Л.С нь 2021 оны 12 дугаар сарын 19- ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр” нэртэй хоолны газарт байхдаа хохирогч П.Бгийн халааснаас “Хас” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 1 050 000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Сын итгэмжлэн хариуцуулсан “Голомт” банкны виза картнаас 6 удаагийн үйлдлээр нийт 417 318 төгрөгийг авч, хувьдаа завшсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Б, А.С нарын мэдүүлэг, Л.Сын Хаан банкны 5495623649, гэрч Н.Батхуягийн “Хас” банкны 5000013361, хохирогч А.Сын “Голомт” банкны 1205102735 тоот дансны хуулгууд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах,

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Л.С, түүний өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Саас

1 050 000 төгрөг гаргуулж, хохирогч П.Бд,

417 318 төгрөг гаргуулж, хохирогч А.Ст тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Сын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоног, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгэр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан виза карт 1 ширхэгийг хохирогч А.Ст буцаан олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах,

бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Л.Сыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг журамлан Л.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нэгтгэн Л.Сын нийт эдлэх хорих ялыг 01 (нэг) жил 01 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.Сын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоног, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 4 дүгэр сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоног, нийт 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар   Л.Ст оногдуулсан 01 (нэг) жил 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Л.Саас

1 050 000 төгрөг гаргуулж, хохирогч П.Бд,

417 318 төгрөг гаргуулж, хохирогч А.Ст тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан виза карт 1 ширхэгийг хохирогч А.Ст буцаан олгосугай.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнггүйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ст цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.ОЮУН