| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00373/и |
| Дугаар | 415 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 415
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-12 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ80071215, Мээрэн овогт Баяндалайгийн Мөнхбаяр,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 9-12 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОН79111263, Сорос овогт Гомбын Нандинцэцэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.634.289 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 5.641.289 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нар нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГЮ69 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээл авснаас хойш зээлийн төлбөрт ямар ч төлбөр хийгээгүй байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 455 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ЗГЮ69 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, дараах зээлийн төлбөрийг гаргуулах: үндсэн зээлийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,530,477.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 103,812.2 төгрөг, нийт зээл хүүгийн төлбөрт 5,634,289.4 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд улсын тэмдэгтийн хураамж 105,211 төгрөг, нотариатын төлбөр 7000 төгрөг ба зээл төлөгдөхгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлэх болно гэжээ.
Хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хаан банкнаас нэхэмжилж байгаа 5.641.289 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.634.289 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 5.641.289 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 5.634.289 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 5.641.289 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.634.289 төгрөг, нотариатын зардал 7.000 төгрөг, нийт 5.641.289 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.211 төгрөгийн тал хувь болох 52.606 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 52.606 төгрөг, хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нараас 52.606 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.634.289 /таван сая зургаан зуун гучин дөрвөн мянга хоёр зуун наян ес/ төгрөг, нотариатын зардал 7.000 /долоон мянга/ төгрөг, нийт 5.641.289 /таван сая зургаан зуун дөчин нэгэн мянга хоёр зуун наян ес/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 52.606 /тавин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг, хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нараас 52.606 /тавин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 52.606 /тавин хоёр мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Мөнхбаяр, Г.Нандинцэцэг нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ