Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 42

 

Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ  
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн
Шүүгдэгч: Б.Баяндалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Буяндэлгэрийн Буяндалайд холбогдох 201620000059 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Увс  аймгийн Малчин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 16 айлын орон сууцны 08 тоотод оршин уух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй Тайж овогт Буяндэлгэрийн Буяндалай / РД:ОЖ82080816 /,  
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Баяндалай нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах "Төгөл" хүнсний дэлгүүрийн орчимд 54-13 УВХ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчин замын дагуух гэрэлтүүлгийн шон мөргөн авто осол гаргасан байх бөгөөд мөн дүрмийн 2.5.а, 2.5.в-д заасан үүргээ биелүүлэхгүйгээр зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугатааж, Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 1.635.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:                                                                                                                  
    1. Хохирогч Т.Нэргүйгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би ажил дээрээ байж байтал манай байгууллагын дарга Ё.Мөнхзул нар руу залгаад  “ чи хаана байна, Улаангом сумын 9 дүгээр багт “Төгөл” дэлгүүрийн урд замын дагуух гэрлийн шон мөргөгдсөн байна. Чи ирж тог цахилгааныг нь таслаж аюулгүй байдлыг нь ханга” гэж хэлэхээр нь би яваад очиход тухайн газарт манай байгуулалгын дарга болон цагдаагийн газрын замын цагдаагийн албан хаагчид хэмжилт хийж байсан. Тэгээд би тухайн шонг замаас чөлөөлж цахилгааныг нь таслаад ачиж явсан. Гэрлийн шонг суурилуулаад 2-3 жил болж байгаа бөгөөд гэрлийн шон нь нийт 1.800.000 төгрөгний үнэ ханштай тухайн гэрлийн шон нь дангаараа биш нийтдээ 1.800.000 төгрөг болж байгаа юм. Үүнд гэрлийн ногоон хөлтэй 2 талтай шон, ком толгой 1 ширхэг, лед толгой 1 ширхэг, мантажны утас 10 метр зэрэг зүйлс багтаж байгаа юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 32, 33-р тал /,
    2. Гэрч Т.Отгонжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ” 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр би Малчин суманд ажтиллаж байгаад үд болж байхад Улаангом суманд орж ирсэн. Тухайн үед салбар хариуцсан менежер Д.Сугар болон миний найз Б.Баяндалайгийн хүүхэд бид 3 Малчин сумаас ирсэн. Малчин сумаас ирээд Б.Баяндалайгийн хүүхдийг гэрт нь хүргэхэд Б.Баяндалай, Д.Сугар бид хоёртой цуг гэрээс гарсан юм. Тэгээд би гэртээ хальт орчихоод гараад самбартай хөтөл гарсан, учир нь би тэр өдөр Өмнөговь сум руу явах ажилтай байсан тул миний явах гэж байсан замын унаа “Самбартай хөтөл” дээр байна гэхээр нь очсон. Тэгээд самбартай хөтөл дээр очиход Б.Баяндалай 1 шил Болор нэртэй архи гаргаж ирээд задлаад бид нар амсаад буцаагаад таглаад машинд хийчихсэн. Тэгээд би цааш нь Өмнөговь сум руу яваад өгсөн. Манай албаны машиныг Б.Баяндалайг чи авч яваад манай жолоочид хүргээд өгчих гэж хэлсэн. Намайг Өмнөговь суманд байж байтал манай ажлаас залгаад захирлаа 54-13 УВХ улсын дугаартай ланд круйзер 105 маркийн автомашин сэвтсэн байна гэж хэлсэн. Тэгээд Б.Баяндалайтай утсаар холбогдож ярихад би танай машиныг жолоодож яваад гэрлийн шон мөргөчихөөд явчихсан би танай байгууллагын машиныг засч өгнө, гэрлийн шонг нь засаж янзална, танай машиныг Монос эмийн сангийн хажууд аваачаад тавьчихсан байж байтал цагдаа нар аваад явчихсан байна гэж ярьж байсан. Б.Баяндалай нь манай байгуулагад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Манай байгуулага Б.Баяндалайгаас одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 34-35-р тал /,
    3. Гэрч Э.Буянтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “ Тус өдөр би явганаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан бөгөөд захын ойролцоо явж байтал Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах Төгөл дэлгүүрийн дэргэд автомашин гэрлийн шон мөргөж зам тээврийн осол гаргасан гэх мэдээлэл ирсэн бөгөөд би ойрхон байсан болохоор явж очиж хэргийн газрын хамгаалалт хийсэн, хамгаалалтыг цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн О.Энхтөр ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Тухайн үед хэргийн газар очиход хэргийн газарт ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй, гэрлийн шон газар хугарч унасан байсан. Тэгээд шуурхай бүрэлдэхүүн ирсэний дараа тухайн гэмт хэргийн газрыг орхиж зугатаасан тээврийн хэрэгсэл болон жолоочийг Улаангом сумын нутаг дэвсгэрээр эрж хайж яваад хүмүүстэй уулзахад 54-13 УВХ улсын дугаартай автомашин мөргөж зугтаасан гэж хэлсний дагуу 54-13 УВХ улсын дугаартай автомашиныг эрж хайхад Төрийн банкны эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдсон бөгөөд тус банкны жолоочийг хайж гэрт нь очиход байхгүй байсан бөгөөд Төрийн банкан дээр ирж Төрийн банкны нэг ажилтнаас танай 54-13 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг хэн жолоодож яваа юм бэ? гэхэд манай захирал Т.Отгонжаргал, Д.Сугар, Б.Буяндалай нар хөдөө явахаар аваад явсан гэж хэлсэн. Тэр үед цагдаагийн алба хаагч болон Г.Ядамсүрэн, Д.Сугар гэх залуу руу залгаад хаана байгаа талаар нь асуухад 54-13 УВХ улсын дугаартай автомашиныг Б.Баяндалай жолоодож яваа гэж хэлсэн. Тэгээд гадуур хайгаад явж байгаад Монос эмийн сангийн арын хашаанд 54-13 УВХ улсын дугаартай автомашин байхыг олж хараад явж очиход урд гупр нь чихэгдсэн, жолооч нь байхгүй, Монос эмийн сангийн хашаанд зогсож байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 26-р тал /,
    4. Гэрч Д.Сугарын мөрдөн байцаалтад өгсөн: “ … Б.Баяндалай надтай уулзаагүй, тухайн хэргийн газраас би яваад ажлын байран дээрээ очоод Б.Баяндалай руу удаа дараа залгасан боловч утсаа аваагүй, тэгээд орой нэг холбогдооод машин авч ир гэж хэлсэн. Хаана байгаа талаар яриагүй. Ерөөсөө утсаар тухтай яриагүй машин авч ир гэж хэлээд л тасалсан. ” гэх мэдүүлэг / хх-ийн 40-41-р тал /,
    5. Гэрч Б.Дэлгэрдалайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 54-13 УВХ улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн автомашин гэрлийн шон мөргөөд зугтаасан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. үүний дагуу хэргийн газрын үзлэг хийсэн. Уг машиныг хайх явцад Буяндэлгэр овогтой Баяндалай гэгч нь жолоодож явсан гэсэн сураг дуулдсан. Тухайн автомашин нь төрийн банкны автомашин болохыг тогтоогоод Төрийн банкны захирал руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь цуг явсан гэх Д.Сугар гэх залуугаас тайлбар авахад Б.Баяндалай жолоодож явсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа явуулж хаягийг нь шалгуулсан боловч хаяган дээрээ байхгүй байсан. Тэгээд автомашиныг нь хайгаад явж байх явцад 99030365 дугаараас миний 93082630 гэсэн дугаар луу залгаж орж ирээд хаана байна би гэрлийн шон дайрчихаад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгтэл би чи хаана байгаа юм бэ жоолодож явсан автомашин чинь хаана байна хүрээд ир үгүй бол наадах чин эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал болно шүү гэхэд би очиж чадахгүй гэж хэлчихээд утсаа тасалчихсан. Б.Баяндалайтай утсаар урьж байхад битүү өрөөнд байгаа юм шиг цаана нь хүүхдийн дуу гарч байсан. Тэгэхэд би цуг явж байсан н.Тэгш-Амгалан цагдааг дагуулаад Баяндалайгийн гэрийн гадна очиж автомашин хайж очоод байхгүй болохоор нь Төрийн банкны жолоочийн гэрийн гадна аваачиж тавьсан байж магадгүй гэж бодоо гэрийхэн гадна очиход байхгүй байсан. Тэгээд Төрийн банкны жолооч Ц.Бат-Эрдэнэг ажил дээр дуудаж уулзаад автомашин хаан байна гэхэд мэдэхгүй Б.Баяндалайи барьж яваад гэрлийн шон мөргөсөн гэж Д.Сугар менежер хэлсэн мөн Б.Баяндалай Ц.Бат-Эрдэнэтэй утсаар уриад би гэртээ байна чи хүрээд ир гэж ярьсан байсан. Тэгээд автомашиныг хайж явтал Г.Ядамсүрэн цагдаа 54-13 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монос эмийн сангийн арын хашаанд байна гэж хэлэхээр нь явж очсон. Тухайн автомашиныг Монос эмийн сангийн хашаанд байхад нь мөрдөн байцаагч О.Энхтөр үзлэг хийсэн. Тэгээд би Б.Баяндалай руу дахин залгаж чи яаралтай хүрч ир хаана байгаа юм бэ гэхэд ирээгүй. ” гэх мэдүүлэг / хх-ийн 40-41-р тал /,
    6. Гэрч Ц.Эрдэнэбатын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би тухайн үед гадуур жижиг машинтай ажилтай явсан тэгтэл Д.Сугар надруу залгаад захиралын найз Б.Баяндалай албаны 54-13 УВХ улсын дугаартай Ланд крузейр-105 маркийн автомашиныг гэрлийн шон мөргөөд явсан байна гэж хэлэхээр нь би Чандманьд явж байгаад Улаангом сумруу орж ирсэн. Тэгээд би Б.Баяндалай руу залгаад хаан байна гэхэд би гэрийнхээ гадна байна гэхээр нь би Улаангом сумын 3-р багт байрлах 16 айлын орон сууцанд очиход хэн нэгэн байхгүй байсан  тэгэхээр нь залгасан тэгтэл Б.Баяндалай утсаа аваагүй. Тэгээд би явж байтал цагдаагийн газрын зохицуулагч Б.Дэлгэрдалай надруу залгаад та Монос эмийн сангийн хашаанд хүрээд ир машин тан энд байна гэхээр нь яваад очиход Б.Дэлгэрдалай машиныхаа түлхүүр өгчих гэсэн тэгтэл би надад байхгүй Б.Баяндалайд байгаа гэж хэлсэн тэгээд би тэр орой Б.Баяндалайг хайж машиныхаа түлхүүр авах гэсэн боловч Б.Баяндалай олдоогүй . Тухайн үед машин монос эмийн сангийн хашаанд байсан бөгөөд машины урд гупр, гэрлийн суурь хагарсан, урд нүүр хагарсан зэрэг гэмтэлүүдтэй байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 40-41-р тал /,
    7. Гэрч Д.Мягмарбалын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би үдээс хойш 15-16 цагийн үед байх би цагийг нь сайн санахгүй байна. Би Монос эмийн сангийн бөөний төвөөс эм бусад эмийн сангуудаар тараах гээд засмал зам руу гараад ирэхэд миний өөдөөс зөрсөн тухайн үед жолоодож явсан тээврийн хэрэгсэлийнхэн дугаарыг нь харж чадаагүй, хар өнгийн Ланд круйзер-105 маркийн автомашин жолоодож явсан. Би талаар анзаараагүй, тухайн автомашиныг Монос эмийн сангийн арын хашаанд байрлуулсан байсан. Би эм тарааж яваад ирэхэд Моносын хашаанд цагдаа нар ирчихсэн байсан. Мөн 54-13 УВХ улсын дугаартай автомашин хашаанд байсан. Надтай зөрөхөд жолоочийн суудал дээр Б.Баяндалай л жолоодож явсан өөр хүн байхгүй байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 47-р тал /
    8. Гэрч Н.Батсуурийн мөрдөн байцаалтад өгсөн: “ … Түүнийг би анзаарч хараагүй, миний гадна ямар нэгэн зүйл чанга дуугарахаар нь гарч хараад цагдаад мэдэгдэж, цагдаа нар ирсэн. Автомашин зүүн зүгт буюу Цас тогтох дэлгүүр чиглэлд явсан. Намайг дэлгүүрээс гараад ирэхэд зүүн зүг рүү явж байсан бөгөөд 13 гэсэн серээр төгссөн, жийп /хар өнгийн / машин явж харагдсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 48-р тал /
    9. Гэрч Т.Баярмагнайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би ажил дээрээ байж байгаад бөхийн өргөө ороод Д.Төрмөнх начинтай уулзаад сууж байгаад танай хүргэн хүү Б.Баяндалай зам тээврийн осол гаргаад зугатаасан байна” гэж яриад сууж байтал Д.Төрмөнх начингийн утас руу Б.Баяндалай залгаад ороод ирсэн. Тэгэхээр нь надтай яриулсан. Тэгээд би Б.Баяндалайгийн урдаас чиний асуудал тодорхой болсон байна. Чи одоо ирж асуудлаа шийдүүл гэхэд би хөдөө байна маргааш орно гэж хэлсэн. ” гэх мэдүүлэг / хх-ийн 53-54-р тал /    10. Авто тээврийн үндэсний төвийн Увс салбарын шинжээч нарын  2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Гэмтлийн актанд: “Тоёото ланд крузер маркийн 54-13 УВХ улсын дугаартай автомашинаар гэрлийн шон мөргөснөөс доорх эвдрэл гэмтэл гарсныг комисс үзэж, шалгаж тогтоов. Үүнд: Урд буфер хагарч, хонхойж, тахийж эвдэрсэн. Урд копод урдаас чихэгдэж, хонхойж, хумигдаж, өнцөг үүсч, будаг нь халцарч эвдэрсэн,. Баруун урд том гэрлийн бэхэлгээ тасарсан зэрэг эвдрэл гэмтэл гарсан байв” гэжээ. / хх-ийн 56-р тал /,
    10. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 4 дугаартай шинжээчийн: “1. Тоёото ланд крузейр маркийн 54-13 УВХ улсын дугаартай автомашины жолооч Б.Баяндалай нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. Жолооч Б.Баяндалай нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2.5.а-д заасан “ Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-д заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ”, мөн дүрмийн 2.5.в-д заасан “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан, цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. 3. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь жолооч Б.Баяндалайн Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан заалтыг зөрчсөнөөс уг осол гарсан” гэх дүгнэлт / хх-ийн 58-р тал /,
        11. Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн: “1. Жолооч Б.Баяндалай нь Ланд крузейр маркийн 54-13 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад гэрлийн төмөр шон мөргөж зам тээврийн осол гаргасан. 2. Жолооч Б.Баяндалай нь замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д зааснаар “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан болж байна. 3. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно “ гэх дүгнэлт / хх-ийн 61-р тал /,
    13. Увс финанс-Аудит ХХК-ийн үнэлгээний мэргэжилтний “ Гэрлийн шон үнэлсэн  тухай“ 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн  53 дугаартай дүгнэлт / хх-ийн 69-70-р тал /,
14. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд / хх-ийн 23-24-р тал/,
15. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургын үзүүлэлтүүд /хх-ийн 25-26-р тал /,
16. Замын цагдаагийн газрын 2016 оны 02 дугаарс арын 26-ны өдрийн “ Зам тээврийн осол дээр тогтоосон акт ” / хх-ийн 27-28-р тал/,
7. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд / хх-ийн 102-103, 111, 114, 117-124, 127-128-р тал /,
    8. Шүүгдэгч Б.Баяндалайг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 126-р тал /,  
    10. Шүүгдэгч Б.Баяндалайгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед холбогдох хүмүүст нь бүгдэд нь мэдэгдсэн гэж үзэж байгаа, ийм учраас би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би яг хэзээ нь ярьснаа санахгүй байна. Би Дэлгэрдалайтай ярихдаа чи цагдаа явуулаад хэрэггүй би холбогдох байгууллагуудад нь мэдэгдсэн, танай тасгийн дарга Т.Баярмагнайд хэлчихсэн гэж ярьсан. Т.Баярмагнай даргатай ярихдаа би “Төгөл” дэлгүүрийн үүдэн дэх гэрэлтүүлгийн шон мөргөчихлөө би яаралтай ажилтай явж байгаа учраас танд мэдэгдэж байна шүү гэж хэлсэн. Би осол гаргаад ослын газраас явснаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед замын цагдаагийн тасгийн дарга Т.Баярмагнайд мэдэгдээд болчих байх гэж бодоод утсаар ярьж хэлсэн. Хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан”  гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

          Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Тайж овогт Буяндэлгэрийн Баяндалай нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах "Төгөл" хүнсний дэлгүүрийн орчимд 54-13 УВХ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчин замын дагуух гэрэлтүүлгийн шон мөргөн авто осол гаргасан байх бөгөөд мөн дүрмийн 2.5.а, 2.5.в-д заасан үүргээ биелүүлэхгүйгээр зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхин зугатааж, Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт 1.635.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт  үйлдсэн болох нь  хохирогч Т.Нэргүй, гэрч Т.Отгонжаргал, Э.Буянтогтох, Д.Сугар, Б.Дэлгэрдалай, Г.Ядамсүрэн, Ц.Бат-Эрдэнэ, Д.Мягмарбал, Н.Батсуурь, Т.Баярмагнай, Ц.Эрдэнэбат нарын мэдүүлэг, Увс финанс-Аудит ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай дүгнэлт, Авто тээврийн хэрэгсэлийн текникийн байдал, эвдрэлийн талаарх акт, шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
    Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д: “зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгөд хохирол учрахыг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Баяндалай нь Замын
хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-д заасныг зөрчиж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байх
тул түүнийг зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.
Зам тээврийн осолд холбогдсон жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д: “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, мөн дүрмийн 2.5.в-д :“зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх үүрэгтэй ” гэж тус тус заасныг жолооч Б.Баяндалай зөрчсөн буюу жолоочийн үүргээ биелүүлээгүй нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 04, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 12 тоот дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл жолооч Б.Баяндалай нь зам тээврийн осол гаргаснаа мэдсэн атлаа дээрхи дүрэмд заасан үүргээ биелүүлэхгүйгээр ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Ослын газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхиж явсны дараа Замын цагдаагийн ажилтнуудад утсаар осол гаргасан талаараа мэдэгдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Баяндалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Баяндалай урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
           Шүүгдэгч Б.Баяндалай гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн болох нь хохирогч Улаангом сумын Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газрын даргын “2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №20 дугаартай, Төрийн банкны Увс салбарын захиралын 2016 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн №97 дугаартай хохирол төлбөргүй талаархи тодорхойлолтуудаар нотлогдож байна.
             Шүүгдэгч Б.Баяндалай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурьдаж, 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Сайга М-3” загварын ОХУ-д үйлдвэрлэсэн ан агнах зориулалттай бууг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол төлбөр төлөгдсөн тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
             Шүүх ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа гэсэн Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
              Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг нийгмээс тургаалаж ял эдлүүлэхгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
                Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283-ийн 283.1,  284-ийн 284.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1- 297.5 дахь хэсэг 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                            
ТОГТООХ нь:
1. Тайж овогт Буяндэлгэрийн Баяндалайг зам тээврийн осол гарсан газрыг санаатай охиж зугатаасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн  216.2 дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Баяндалайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.
3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч Б.Баяндалай  нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Баяндалай нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Б.Баяндалайгийн  эд хөрөнгө / Сайга-М3 загварын буу /  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний  өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч Б.Баяндалайд өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан,  хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.


         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          Б.ГАНСҮХ