Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 410

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

                 Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 7/1-00 хаягт байрлах, 9016001018 улсын бүртгэлийн дугаартай, 5941469 регистрийн дугаартай, Төрийн банкны нэхэмжлэлтэй,

                Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1/36 айлын 36 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ73021021, Борлууд овогт Төмөрийн Туяа,

               Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1/36 айлын 36 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ73072212, Шаазгай овогт Чөөнжүүрийн Эрдэнэтогтох нарт холбогдох,

             Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.858.875 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 1.875.875 төгрөггаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцааны менежер Б.Баасанхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Т.Туяа нь Төрийн банктай 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 162000300464 тоот зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй авсан. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 16200031120 тоот зээлийн гэрээ байгуулан 749.900 төгрөгийг 2 жилийн хугацаатай, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй тус тус зээлдэн авсан. Зээлийн барьцаанд 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 162000300464 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу орон сууц /39,6 м.кв,1-36 айл 4-36 тоот/ барьцаалсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч Т.Туяа нь үндсэн зээлийн төлбөрт болон, үндсэн хүүний төлбөрийг 297 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дараахзээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 1,517,085, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 341,790 төгрөг, нотариатын хураамж 17,000 төгрөг болно. Зээлдэгч Т.Туяа нь гэрээний үүргээ зөрчиж хуваарь ёсоор төлбөрөө төлөөгүй тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,858,875 төгрөг,тэмдэгтийн хураамж 44,964 төгрөгийн хамт зээлдэгч Т.Туяа, хамтран зээлдэгч Ч.Эрдэнэтогтох нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 162000300464, 16200031120 тоот зээлийн гэрээнд заасан барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар шүүхэд гаргасан тайлбартаа: Төрийн банкаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас нэхэмжилж байгаа 1.875.875 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.858.875 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 1.875.875 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.858.875 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 1.875.875 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

        Хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар нь нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.858.875 төгрөг, нотариатын зардал 17.000 төгрөг, нийт 1.875.875 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44.964 төгрөгийн тал хувь болох 22.482 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 22.482 төгрөг, хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нараас 22.482 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкинд олгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.858.875 / нэг сая найман зуун тавин найман мянга найман зуун далан тав/ төгрөг, нотариатын зардал 17.000 /арван долоон мянга/ төгрөг, нийт 1.875.875 /нэг сая найман зуун далан таван мянга найман зуун далан тав/ төгрөгийг Төрийн банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 22.482 /хорин хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөг, хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нараас 22.482 /хорин хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкинд олгож, 22.482 /хорин хоёр мянга дөрвөн зуун наян хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

ШҮҮГЧ                          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ