Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 393

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Баян-Айраг багт оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, регистрийн дугаар ОР84080313, Борлууд овогт Ганхуягийн Ганбаатарт холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.567.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Ганбаатар нь 2014 онд Сум хөгжүүлэх сангаас 25.000.000 төгрөгийг Битүү захын тоног төхөөрөмж худалдан авах төслийн хүрээнд 25.000.000 төгрөгийг жилийн 2% хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар авсан болно. Сумын Засаг дарга асан М.Рагчаа нь зээлдэгчтэй зээл төлөх хуваарь хийхдээ үндсэн зээлийг 3 жилд жигд хувааж төлөхөөр гэрээ хийгээгүй ба сүүлийн жил болох 2017 онд бүгдийг төлөхөөр гэрээ хийсэн. Аймгийн Аудитын газраас шалгалт ирж төсөл болон гэрээнүүдийг үзэж зээлдэгч Г.Ганбаатарын зээлийг 2016, 2017 онуудад хувааж төлүүлэх үүрэг даалгавар зөвлөмж өгөөд явсан. Энэ ажлын хүрээнд холбогдох зээлдэгч нартай уулзан гэрээг танилцуулан 2016 оны 12 дугаар сард 12.500.000 төгрөг хийхээр тохиролцсон боловч одоог хүртэл 7.500.000 төгрөг төлөгдөхгүй явсаар байна. Энэ хугацаанд албан мэдэгдэл, гэрээр нь очиж удаа дараа төлөх шаардлага өгч ажилласан боловч зээл төлөгдөхгүй байна. Иймд зээлдэгч Г.Ганбаатараас үндсэн зээл болох 7.500.000 төгрөг, алданги 67.500 төгрөг,нийт 7.567.500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамж болон бусад зардлыг хариуцагч өөрөө хариуцах болно гэжээ.

          Хариуцагч Г.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийн 7.500.000 төгрөг, түүний алданги 67.500 төгрөг, нийт 7.567.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтуул шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ганхуяг овогтой Ганбаатар нь Сум хөгжүүлэх сангаас 2014 онд 25.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай авсан байх ба уг мөнгөний төлөгдөөгүй үлдэгдэл 7.500.000 төгрөг, алданги 67.500 төгрөг, бүгд 7.567.500 төгрөгийг төлөхөө илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Г.Ганбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.567.500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Ганбаатар нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.567.500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Г.Ганбаатар нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч Г.Ганбаатар нь нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.567.500 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчУвс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 7.567.500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 136.030 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Г.Ганбаатараас68.015 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг7.567.500 /долоон сая таван зуун жаран долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ганбаатар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Ганбаатараас улсын тэмдэгтийн хураамж 68.015 /жаран найман мянга арван тав/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Ганбаатар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ