| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 2-10 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ79112022, Зуутраг овогт Буянжаргалын Пагмын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох, Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Пагма, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Пагма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар тус хэлтсийн үйлчлэгчээр томилогдон ажилласан. Би тус байгууллагад үйлчлэгчээр 3 жил 9 сар ажиллаад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Улмаар охин Б.Болорзаяагаа 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн ба одоо охин маань 5 сартай юм. Би 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орно гэдгээ байгууллагын удирдлагуудад хэлсэн ба уг хугацаандаа ажиллахаар очсон боловч намайг түр хүлээж бай хуучин Хөдөлмөрийн хэлтсийн үйлчлэгчээр ажиллаж байсан Оюунцэцэг ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа ба тэр шийдвэр гарсны дараа чиний асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн. Миний бие 2017 оны 3 дугаарсарын 20-ны өдөр Д.Цогт-Очир даргатай уулзаж 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орно гэхэд чамайг ажиллуулах боломжгүй, чиний ажлын байран дээр Оюунцэцэг ажиллана гэсэн хариу өгсөн. Энэ нь Үндсэн хуулинд заасан миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд хандаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажлын байрандаа үргэлжлүүлэн ажиллахаар хүсэлт гаргасан боловч ажил олгогч буюу тус газрын дарга Д.Цогт-Очир нь хуулинд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах нөхцлүүдийг хуульчилж өгсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байр хэвээр хадгалагдахаар зохицуулагдсан байхад миний ажлын байр байхгүй гэсэн хариу өгч намайг ажиллуулахгүй байгаа нь үндэслэлгүй ба хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн байна. Иймд нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч Б.Пагма шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Пагмын нэхэмжлэлтэй Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Б.Пагма манай байгууллагын үйлчлэгчийн ажлаас халагдаагүй бөгөөд хүүхэд асрах чөлөөтэй байгаа, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөд явж байгаа. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Пагма нь хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдууланүйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа нь нэхэмжлэгч Б.Пагмын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Нэхэмжлэгч Б.Пагмын Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |