| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 1-12 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ90020552, Өлзийт овогт Сүхээгийн Алтанбагана, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 1-12 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОТ90112863, Галууд овогт Эрдэнэ-Очирын Өлзийдэлгэр нарт холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 86.154.252,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нар нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Хас банктай 1250015174 дугаартай бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 1250015174 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 14.500.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 25.20 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. Мөн С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай 1250024694 дугаартай жижиг бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 1250024694-01 дугаартай барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдийг барьцаалан 76.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 24.0 хувийн хуүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Газар өмчлөх эрх: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 1-12 тоот, 689 м.кв, 3 тал банзан /Г-1520001735/, засвар үйлчилгээний барилга: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 1-12 тоот, 150 мкв, /Ү-1520003548/, гэр: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 1-12 тоотод байрлах 2013 оны 8 ханатай битүү шалтай гэр, суудлын автомашин: Тоуоtа chazer, аралын дугаар-GХ100-0018449, 22-85 УВА, 1996 оны, суудлын автомашин: Nissan bluebird, аралын дугаар-301111, 96-92 УВА, 1993 оны, хувийн сууц: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 1-12 тоот, 90 м.кв /Ү-1520004368/ зэрэг болно. Зээлдэгч С.Аптанбагана, Э.Өлзийдэлгэр нар нь 1250015174, 1250024694 тоот зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад тус тус заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн төлбөр төлөх үүрэгтэй боловч 2016 оны 11 дүгээр сараас хойш төлөлт нь доголдож хугацаа хэтрүүлж эхэлсэн болно. 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нарын төлбөл зохих зээлийн төлбөрийг харуулбал: 1250015174 дугаар зээлийн гэрээний үлдэгдэлд үндсэн зээл 1,208,333.26 төгрөг, хүү 823.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 1,209,157.02 төгрөг, 1250024694 тоот зээлийн гэрээний үлдэгдэлд үндсэн зээл 76,000,000 төгрөг, хүү 8,945,095.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 84,945,095.89 төгрөг ба 1250015174, 1250024694 тус тус зээлүүдийн нийт үлдэгдэл 86,154,252.91 төгрөг, нотариатын төлбөр 40,000 төгрөг, нийт төлбөр 86,194,252.91 төгрөг байна. Иймд 1250015174, 125004694 тоот зээлүүдийн нийт үлдэгдэл 86,154,252.91 төгрөгийг С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэжээ. Хариуцагч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 86.194.259,01 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 86.154.252,91 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 86.154.252,91 төгрөгийг төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 86.154.252,91 төгрөгийг төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 588.721 төгрөгийн тал хувь болох 294.361 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 294.361 төгрөг, хариуцагч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нараас 294.361 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Хариуцагч С.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 86.154.252,91 /наян зургаан сая нэг зуун тавин дөрвөн мянга хоёр зуун тавин хоёр төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөгийг Хас банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 294.361 /хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөг, хариуцагчС.Алтанбагана, Э.Өлзийдэлгэр нараас 294.361 /хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 294.361 /хоёр зуун ерэн дөрвөн мянга гурван зуун жаран нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ | |