Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 373

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 8-3 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОР81121016, Булгадар овогт Хайдавын Ойнбаяр,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 8-3 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОА84022328, Борлууд овогт Рэнцэнбаатарын Эрдэнэчимэг нарт холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.144.955 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 6.150.455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Ойнбаяр Р.Эрдэнэчимэг нар нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/3049 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 8.460.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 7,127,487.50 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 820,378.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 70,115.34 төгрөг нийт 8,017,981.61 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 529 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ззэлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/3049 тоот барьцаат зээлийн гэрээ дууссан боловч зээл, зээлийн хүү, торгуулийн хүү төлөгдөөгүй тул дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үүнд: Үндсэн зээлийнүлдэгдэл 3.403.323,09 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.563.440.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 178.191,72 төгрөг, нийт 6.144.955,4 төгрөг нэхэмжилж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал улсын тэмдэгтийн хураамж 113.357,29 төгрөг, нотариатын төлбөр 5.500 төгрөг болно. Зээл төлөгдөхгүй тохиолдолд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлнэ гэжээ.

        Хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас нэхэмжилж байгаа 6.150.455 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.144.955 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 6.150.455 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 6.144.955 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 6.150.455 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.144.955 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 6.150.455 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.357 төгрөгийн тал хувь болох 56.679 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 56.679 төгрөг, хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нараас 56.679 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.144.955 /зургаан сая нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун тавин тав/ төгрөг, нотариатын зардал 5.500 /таван мянга таван зуу/ төгрөг, нийт 6.150.455 /зургаан сая нэг зуун тавин мянга дөрвөн тавин тав/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 56.679 /тавин зургаан мянга зургаан зуун далан ес/ төгрөг, хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нараас 56.679 /тавин зургаан мянга зургаан зуун далан ес/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 56.679 /тавин зургаан мянга зургаан зуун далан ес/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Ойнбаяр, Р.Эрдэнэчимэг нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ