| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00380/и |
| Дугаар | 372 |
| Огноо | 2017-05-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 372
| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын 5 дугаар баг, Байшинтын 2-9 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОМ57061511, Шаавай овогт Хорлоогийн Норовын, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Норов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Х.Норов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1957 онд төрсөн, 60 настай. Би 1979 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Үйлдвэр бригадын хашаа худгийн байнгын хэсэгт ажилчнаар ажиллаж эхэлсэн. Би мод бэлтгэх, мод чулуугаар хашаа барих, худаг гаргах, засварлах, хадлан тэжээл бэлдэх, малчид төлчдөд туслах зэргээр 1979-1988 оны хооронд ажилласан юм. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд архиваас олдсон баримтыг үндэслэн 1979 оноос 1988 оныг дуустал Туяа нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Д.Мундааж, Х.Дүрвээн нарыг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Х.Норов нь 1977 оноос 1988 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 23, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтуудад нэхэмжлэгч Хорлоогийн Норовын 1977 оны 3 дугаар сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажилчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Мөн нэхэмжлэгч Х.Норовын гэх хөдөлмөрийн дэвтэр хэрэгт авагдсан байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Х.Дүрвээн, Д.Мундааж нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчХ.Дүрвээн Миний бие нь 1981 оноос 1993 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Х.Норов нь Туяа нэгдлийн Үйлдвэр бригадын хашаа худгийн байнгын хэсэгт ажилчнаар ажилладаг байсан. Х.Норов нь 1988 он хүртэл Туяа нэгдлийн хашаа худгийн байнгын хэсэгт ажилчнаар ажилласан ба малчдад туслах, мод бэлтгэх, мод чулуугаар хашаа барих, худаг гаргах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлуудыг хийдэг байсан. Тухайн үед Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Сэртээ, Пүрвээ, Баатар, Цэндсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Д.Мундааж Миний бие нь 1973 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд зоотехникч, бригадын даргаар ажиллаж байсан. Намайг тус нэгдэлд ажиллаж байхад Х.Норов нь 1979 оноос эхлэн Туяа нэгдлийн Үйлдвэр бригадын хашаа худгийн байнгын хэсэгт ажилчнаар ажиллаж байсан бөгөөд мод бэлтгэх, мод чулуугаар хашаа барих, худаг гаргах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг ажлуудыг эрхэлдэг байсан. Х.Норов нь 1988 он хүртэл Туяа нэгдэлд ажилчнаар ажилласан юм гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажилд томилох тухай тушаалуудын хуулбарууд хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч Х.Норовын хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч хавтас, нүүрний хэсэг нь урагдсан, шаардлага хангахгүй байгаа болох нь түүний тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Х.Норов нь 1977 оны 3 дугаар сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажилчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 23, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтууд, гэрч Х.Дүрвээн, Д.Мундааж нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Х.Норовын хүсэлтийг хангаж, түүний 1977 оны 3 дугаар сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажилчнаар 8 жил 10 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Шаавай овогт Хорлоогийн Норовын 1977 оны 3 дугаар сараас 1988 оныг дуустал Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд ажилчнаар 8 /найм/ жил 10 /арав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х.Норовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
| |||
| |