Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 346

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Төмөртэйн овоо”-нд оршин суух, /РД:ЛЮ86072074, утасны дугаар 99929227/, Боржигон овогт Ганболдын Баттулга,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “60 айл”-ын 4-42 тоотод оршин суух, /РД;ЖЮ78060815, утасны дугаар /, Боржигин овогт Ганхуягийн Бат-Эрдэнэ,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Амгалан”-ийн 1-4 тоотод оршин суух, /РД:ЛЮ69011177, утасны дугаар 96040775/, Боржигин тайж овогт Батаагийн Мөнхбаатар,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, “Амгалан”-ийн 1-4 тоотод оршин суух, /РД:ЛЮ77122838, утасны дугаар 99511228/, Боржигин овогт Балдандоржийн Шинэтулга,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Далан”-гийн 5-2 тоотод оршин суух, /РД:ХЖ84052573, утасны дугаар 99518373/, Гачин овогт Нямаагийн Эрдэнэ,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Хайлааст”-ын 1-103 тоотод оршин суух, /РД:ЛН86071913, утасны дугаар 99122835/, Орвого овогт Сайнбаярын Түмэнбаяр,

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, “Чулуут”-ын 10-5 тоотод оршин суух, /РД:ЛЮ80050616, утасны дугаар 95232269/, Дорж овогт Дашнямын Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Хун Ша И Жань” ХХКомпанид холбогдох  

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга, Н.Эрдэнэ, С.Түмэнбаяр, Д.Отгонбаяр, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Г.Баттулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст дампын оператороор тасралтгүй ажилласан. 

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

2.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

3.Намайг 2016 оны 6 дугаар сард шөнийн ээлжинд ажиллаж байхдаа подемоо буулгаагүй хөдөлгөөнд оролцсон, 2016 оны 7 дугаар сард 2 өдөр ажил тасалсан, 2016 оны 9 дүгээр сард овоолттой шороо дайрч машины банкийг цоолж 380 л түлш асгасан зэрэг удаа дараа зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. 

Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131 дүгээр зүйлийн 131.3-т “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст дампын оператороор тасралтгүй ажилласан. 

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 16/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

2.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

3.Намайг 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, 2016 оны 7 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шөнийн ээлжинд ажиллаж байхдаа аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн үндэслэлээр надад 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр сануулах арга хэмжээ ногдуулсан ба 2016 оны 7 дугаар сард 4 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн үндэслэлээр 2 сарын цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131 дүгээр зүйлийн 131.3-т “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2008 оны 4 дүгээр сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Өрмийн хэлтэст өрөмдөгч, ээлжийн ахлагчаар тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд ажилдаа үр бүтээлтэй ажилласныг минь байгууллага болон орон нутгаас үнэлж “Байгууллагын аварга”, МЭХГУУ-н “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж байсан.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 17/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

2.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

3.Намайг 2016 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж ирсэн, 2016 оны 8 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийн арга хэмжээ ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131 дүгээр зүйлийн 131.3-т “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Шинэтулга нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2016 оны 5 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Өрмийн хэлтэст туслах өрөмдөгчөөр тасралтгүй ажилласан. 

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 18/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

2.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

3.Намайг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн, 2016 оны 10 дугаар сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 хоног ажил тасалсан зэрэг ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв гэжээ. Гэтэл дээрх зөрчлүүдэд тухай бүрт нь зохих шийтгэлийг ногдуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131 дүгээр зүйлийн 131.3-т “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

 

 

 

Нэхэмжлэгч Н.Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2011 оны 8 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст ээлжийн ахлагч, дампын оператороор тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд ажилдаа үр бүтээлтэй ажилласныг байгууллага болон орон нутгаас үнэлж “Шилдэг ээлжийн ахлагч”, Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр тус тус шагнаж байсан.

Би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн, нарийн бичгийн даргаар сонгогдон одоог хүртэл ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа билээ.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 19/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл дээрх заалтыг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие сонгуульт ажлынхаа хүрээнд бусад гишүүдийнхээ хамт нийт ажилчдынхаа дуу хоолой болж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг асуудал нь хууль зөрчиж буй тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг болох, цалин хөлсийг тэгшитгэх, нэмэгдүүлэх, сул зогсолтын үеийн олговрыг олгодог байх зэрэг асуудлыг хөндөж тавьж байснаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шалтаг зааж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Компани дээрх тавьсан шаардлагуудыг хүлээн авч, хамтын гэрээндээ өөрчлөлт оруулахгүй байгаа нь монгол ажилчдын эрхийг ихэд зөрчсөн, хуулийг үл хүндэтгэсэн үйлдэл болж байгаа юм. Цаашид ч энэ талаар тууштай тэмцэх болно.

2.Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

3.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч С.Түмэнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Олборлолтын хэлтэст жолоочоор тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд зөрчил дутагдал гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байсан.

Би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүн, дэд даргаар сонгогдон одоог хүртэл ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа билээ.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 20/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл дээрх заалтыг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие сонгуульт ажлынхаа хүрээнд бусад гишүүдийнхээ хамт нийт ажилчдынхаа дуу хоолой болж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг асуудал нь хууль зөрчиж буй тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг болох, цалин хөлсийг тэгшитгэх, нэмэгдүүлэх, сул зогсолтын үеийн олговрыг олгодог байх зэрэг асуудлыг хөндөж тавьж байснаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шалтаг зааж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Компани дээрх тавьсан шаардлагуудыг хүлээн авч, хамтын гэрээндээ өөрчлөлт оруулахгүй байгаа нь монгол ажилчдын эрхийг ихэд зөрчсөн, хуулийг үл хүндэтгэсэн үйлдэл болж байгаа юм.

 

2.Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

3.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие 2008 оны 3 дугаар сараас эхлэн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус компанид Засварын хэлтэст хүнд машин механизмын засварчин, ээлжийн ахлагчаар тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд зөрчил дутагдал гаргаж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй ба ажилдаа үр бүтээлтэй ажилласныг байгууллага болон орон нутгаас үнэлж “Шилдэг ээлжийн ахлагч”, “Шилдэг ээлжийн хамт олон”, “Залуучуудын алдар” алтан медаль, Монгол Улсын  “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр шагнаж байсан.

Би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хамт олны хурлаар байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч гишүүнээр сонгогдон одоог хүртэл ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалан ажиллаж байгаа билээ.

Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 21/17 тоот захирлын тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт зааснаар ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх тушаал нь хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж гарсан байна.

Үүнд: 1. Үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл дээрх заалтыг зөрчиж ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие сонгуульт ажлынхаа хүрээнд бусад гишүүдийнхээ хамт нийт ажилчдынхаа дуу хоолой болж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулдаг асуудал нь хууль зөрчиж буй тул хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулдаг болох, цалин хөлсийг тэгшитгэх, нэмэгдүүлэх, сул зогсолтын үеийн олговрыг олгодог байх зэрэг асуудлыг хөндөж тавьж байснаараа хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр шалтаг зааж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Компани дээрх тавьсан шаардлагуудыг хүлээн авч, хамтын гэрээндээ өөрчлөлт оруулахгүй байгаа нь монгол ажилчдын эрхийг ихэд зөрчсөн, хуулийг үл хүндэтгэсэн үйлдэл болж байгаа юм. Цаашид ч энэ талаар тууштай тэмцэх болно.

2.Ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэсэн байгаа нь өөрөө хууль зөрчсөн, үндэслэлгүй байна. Бид тус компанийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу компаниас олгосон багаж хэрэгслээр, ажил олгогчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлсөө авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар ажилладаг. Компани нийт 160 гаруй ажилтантай бүгдтэй нь 6 сарын хугацаатай гэрээ байгуулдаг ба жил бүрийн 10 сарын 31-ний өдрөөс хойш сул зогсолтын байдалтай байлгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож бидний нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг төлж байгаад хавар болж ажил эхлэх үед гэрээг 6 сарын хугацаатай байгуулах, сунгах маягаар ажиллуулж ирсэн. Ийнхүү ажил олгогч нь өөрийн давуу байдлыг ашиглаж бидний удаа дараагийн шаардлагыг хүлээж авалгүй зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулан ажиллуулж ирсэн нь ажилчдын эрх ашиг болон хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм. Миний болон бидний ажлын байр бол хөдөлмөрийн хуульд зааснаар байнгын ажлын байр ба өвөлдөө компани бидний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг хариуцан бөглүүлж байдаг нь байнгын ажлын байр гэдгийг давхар нотолж байна.

3.Хэрэв компани байнгын ажлын байр биш гэж үзээд гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлийг зааж байгаа бол 2017 оны 5 дугаар сард бус 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусмагц гэрээг сунгахгүй болсноо мэдэгдэж улмаар тушаал гаргах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэжээ. Гэтэл надад 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрээг цуцлах саналыг тавиагүй ба сул зогсолтын үед буюу 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарыг дуустал нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг компаниас төлж байсан нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар гэрээний хугацаа сунгагдан явж байгааг нотолж байна. Тодруулбал: 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 6 сараар сунгагдсан байх ба 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мөн ажил олгогчийн зүгээс цуцлах санал гаргаагүй тул гэрээний хугацаа 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл анх байгуулагдсан хугацаагаар сунгагдсан байна гэж үзэх хууль зүйн бүрэн үндэстэй байна. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан гэх үндэслэл нь ийнхүү няцаагдаж байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр ажил олгогч нь хууль зөрчин үндэслэлгүй тушаал шийдвэр гаргаж намайг ажлаас халсанд гомдолтой байх тул шүүхэд эрхийнхээ дагуу нэхэмжлэл гаргаж байна. Гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан шийдвэрийг  гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тус шүүхэд гаргасан нэр бүхий иргэдийн  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Энэ 2017 оны 5 сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлсөн тушаал бол ямар нэгэн зөрчилд хариуцлага тооцож ажлаас халсан тушаал биш. Сахилгын арга хэмжээг өөр тушаалаар авсан байгаа. Дээрх ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан тул ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Өмнөх оны хөдөлмөрийн гэрээнүүдэд сунгагдсан гэсэн тэмдэглэл хийгдсэн гэж байна. Гэрээг ямар байдлаар хэрэгжүүлэх нь талуудын гэрээ байгуулах эрх чөлөө юм. Гэрээ ямар байдлаар хийгдэх нь талуудын асуудал. Нийгмийн даатгал төлөгдсөн нь гэрээ үргэлжилсэн гэсэн үг биш. Хамтын хэлэлцээрт зайлшгүй оролцох, үр дүнд хүрэхийг хууль тогтоогчид хуульчилж өгсөн байгаа. Нэхэмжлэгч талын дурдаж байгаа 3.5 гэсэн заалтыг дурдсан хамтын гэрээ нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон. Иймээс хамтын гэрээний дагуу нийгмийн даатгалыг төлж байсан. Хөдөлмөрийн гэрээг автоматаар сунгагдсан гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн гэрээг ажилтан тус бүртэй байгуулсан байгаа. Энэ ажилчдын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Хөдөлмөрийн маргааны эрх зүйн баримтуудыг манайх гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байсан учраас би бүх баримтыг гаргаж өгсөн. Өвлийн улиралд сул зогсолт гэж ярьж болохгүй. Сул зогсолт гэдэг бол ажилтныг ажлаар хангах үүрэг хүлээсэн үед ажил олдохгүй байгааг хэлнэ. Ажил олдохгүй гэдгээ мэдээд “Хун Ша И Жань” ХХКомпани нь хөдөлмөрийн гэрээгээ  ажилчидтайгаа 6 сарын хугацаагаар байгуулж байгаа юм.  Жилийн жилд хөдөлмөрийн гэрээнүүд сунгагдаж явсан учраас гэрээ сунгагдсан гэж ойлгоно гэж байна. Гэрээ сунгагдаж явсан зүйл байхгүй. Гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээг 6 сараар дахин байгуулж явсан. 5 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан нь гэрээ байгуулж буй хугацааг хэлж байгаа юм. Энэ нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр дахин гэрээ байгуулахгүй гэсэн тушаал юм. Саналаар биш хуульд заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахыг заасан. Ажилтан үргэлжлүүлэн ажиллаж байж гэрээг сунгагдсанд тооцно. Гэтэл энэ хүмүүс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй. Нийгмийн даатгалыг нөхөн төлөх гэдэг нь хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдаад явж байгаа асуудал биш. Хамтын гэрээнд заасны дагуу нийгмийн даатгалыг төлсөн. Одоо энэ хамтын гэрээ дуусгавар болсон байгаа. Шүүх  аливаа хуулийн этгээдийг хууль зөрчсөн эсэхийг тогтоодог. “Хун Ша И Жань” ХХКомпани нь хууль зөрчсөн асуудал байхгүй. Ямар ч Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болох нь гэрээ байгуулахад л мэдэгдэж байдаг. Энэ хугацаанаас өмнө цуцлагдсан бол гэрээ байгуулсан талуудын эрх ашгийг зөрчсөн гэж үзнэ. Гэтэл эдгээр хүмүүстэй байгуулсан гэрээ нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулагдсан учраас хөдөлмөрийн гэрээ дууссан. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар “Хун Ша И Жань” ХХКомпанийн хуулиар хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч цаашид сунгагдахгүй болсон байхад сул зогсолт гэж ойлгож болохгүй. “Хун Ша И Жань” ХХКомпани нь “Цайрт минерал” ХХКомпанитай байгуулсан гэрээний дагуу хөрс хуулалтын болон олборлолтын ажлыг явуулдаг. Энэ ажлыг дулааны улиралд явуулах ёстой. Өвлийн улиралд явуулах боломжгүй учраас хөдөлмөрийн гэрээг богино хугацаагаар байгуулдаг. 6 сараас илүү хугацаагаар гэрээ байгуулбал хүйтний улиралд ил гадаа ажиллах боломжгүй, техник төхөөрөмж ажиллах боломжгүй, зам мөстдөг зэргээс үзэхэд энэ компани өвөл ажиллах боломжгүй. “Хун Ша И Жань” ХХКомпанийн ажил бол улирлын чанартай ажил юм. Иймээс эдгээр ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2016 оны 10 дугаар  сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Компанийн үйл ажиллагаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зогссон учраас эдгээр ажилчид ажил гүйцэтгэх боломжгүй байсан. Энэ гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан байгаа. Компани өвлийн улиралд нийгмийн даатгал төлж байсан нь хөдөлмөрийн гэрээ сунгагдсан гэсэн үйл баримт биш. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар “Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна: 1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн даатгал төлнө гэж байгаа. Ажил хаялтыг зогсоох арга хэмжээний эсрэг оруулсан 3.5 гэсэн заалтыг оруулсан байна. Гэхдээ энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр бус болсон. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нь ажлаа гүйцэтгэж байгаа үед нь хамаарна. Энэ хүмүүс ажил гүйцэтгэж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээ дууссан тохиолдолд энэ асуудал хамаарахгүй. Хамтын гэрээ хэрхэн хэлэлцэгдэж байсан, ямар асуудал хэлэлцсэн талаар тодруулах гэж хүсэлт гаргасан боловч шүүх хангасангүй. Хэрвээ би Үйлдвэрчний эвлэлээс  тавьсан Хөдөлмөрийн гэрээг 6 сараас илүү хугацаагаар байгуулах саналыг хүлээн авбал одоогийн байдал үндсээрээ өөрчлөгдөнө. Харин ийм боломжгүй учраас “Хун Ша И Жань” ХХКомпани Хөдөлмөрийн хуульд заасны дагуу илүү цагаар тооцож хөлс олгохоос өөр аргагүй байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга, Н.Эрдэнэ, С.Түмэнбаяр, Д.Отгонбаяр нар нь хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Хун Ша И Жань” ХХКомпанид холбогдуулан захирлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 15/17, 16/17, 17/17, 18/17, 19/17, 20/17, 21/17 тушаалыг эс зөвшөөрч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч  “Хун Ша И Жань” ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд нь нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусч, цаашид сунгагдахгүй болсноор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан сахилгын шийтгэл ногдуулсан гэх үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй үед хамаарах тул хууль бусаар халсан гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор олгох, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Н.Эрдэнэ, С.Түмэнбаяр нар нь хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпанийн Олборлолтын хэлтэст дампын оператороор ажиллаж байсан болох нь №0154886, №0719593, №0061300, №0860975 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр, нэхэмжлэгч Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга нар нь хариуцагч компанийн Өрмийн хэлтэст өрөмдөгч, туслах өрөмдөгчөөр ажиллаж байсан болох нь №0061148, №0154912 дугаартай  нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр, нэхэмжлэгч Д.Отгонбаяр нь хариуцагч компанийн Засварын хэлтсийн хүнд машин механизмын засварчнаар ажиллаж байсан болох нь №0722630 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпани нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дээрх тушаалуудаар нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, хөдөлмөрийн харилцааг зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь мөн зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтэр болон “ажлаас чөлөөлөх” тухай тушаалуудын хуулбар, дахин ажилд томилоогүй болох нь “нийт ажилчдыг ажилд томилох тухай” 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1/16 тоот тушаал хавсралт №1 зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч  Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга, Н.Эрдэнэ, С.Түмэнбаяр, Д.Отгонбаяр нартай хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпани нь 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан болохоо хөдөлмөрийн гэрээний хавсралтын нэмэлт өөрчлөлтөд тусгаж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “... улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар” хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулахаар заажээ.

Хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпанийн үйл ажиллагаа улирлын чанартай буюу дулааны улиралд явагддаг болох нь “Цайртминерал” ХХКомпанийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2-95/2017 дугаартай “Хун Ша И Жань” ХХКомпани нь манай компанийн ил уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг гэрээний дагуу гүйцэтгэдэг бөгөөд цаг агаарын нөхцлийг харгалзан зөвхөн дулааны улиралд үйл ажиллагаа явуулдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт нийцсэн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заажээ.

 

Зохигч талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусмагц гэрээг цуцлах саналыг талуудын хэн аль нь тавиагүй болох нь нэхэмжлэгч нарын тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын шүүх хуралдааны явцад өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпани нь нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх заасан хугацаагаар буюу 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заажээ.

 

Хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпани нь нэхэмжлэгч Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга нарыг ажлаас чөлөөлсөн тушаалдаа тус тус ноцтой зөрчил гаргасан тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. 

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” №33 тогтоолын 15.4.2 дахь хэсэгт “Ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгоно. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарлажээ. 

 

Байгууллагын дотоод журмын 8.4 дэх хэсэгт ажлаас халах сахилгын ноцтой зөрчил гэж тусгасан боловч зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байж нэхэмжлэгч Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга нарын гаргасан зөрчлүүдийг ноцтой зөрчил гэж үзэж нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөх тушаалынхаа давхар үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалттай зөрчилдөж  байна гэж үзлээ.  

 

  Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт “сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна”, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт “сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байна. 

 

Гэтэл нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэд 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 26/16 тоот тушаалаар “сануулах”, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 53/16 тоот тушаалаар “2 сарын үндсэн цалинг 20% бууруулах” шийтгэлийг тус тус оногдуулсан атлаа 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ажлаас чөлөөлөх тушаалаар уг зөрчилд нь давхардуулан шийтгэл ногдуулсан байна.

 

  Дээрхээс үзэхэд тушаалд дурдсан зөрчлүүдэд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ба сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн байна гэсэн нэхэмжлэгч нарын тайлбарыг  үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэгч Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга, Н.Эрдэнэ, С.Түмэнбаяр, Д.Отгонбаяр нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, тэдгээрт урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын сүүлийн нэг сарын дундаж цалин хөлс нь 240 000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 11 163 төгрөг болно.

 

 Иймд нэхэмжлэгч нарын ажилгүй байсан ажлын 60 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт тус бүр 669 780 төгрөгийг хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпаниас гаргуулж нэхэмжлэгч Г.Баттулга, Г.Бат-Эрдэнэ, Б.Мөнхбаатар, Б.Шинэтулга, Н.Эрдэнэ, С.Түмэнбаяр, Д.Отгонбаяр нарт олгохоор шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй”, “46.3 дахь хэсэгт “улирлын шинжтэй ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө”  гэж заасны дагуу хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпанид нэхэмжлэгч нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж 70 200 /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх улсын тэмдэгтийн хураамж/ төгрөг, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 688 460 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 89 965 төгрөг, нийт 160 165 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин тайж овогт Батаагийн Мөнхбаатар, Боржигин овогт Балдандоржийн Шинэтулга нарыг “Хун Ша И Жань” ХХКомпанийн өрөмдөгчийн ажилд, Гачин овогт Нямаагийн Эрдэнэ, Боржигин овогт Ганхуягийн Бат-Эрдэнэ, Боржигон овогт Ганболдын Баттулга, Орвого овогт Сайнбаярын Түмэнбаяр нарыг тус компанийн жолоочийн ажилд, Дорж овогт Дашнямын Отгонбаярыг тус компанийн засварчны ажилд эгүүлэн тогтоосугай.

  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан “Хун Ша И Жань” ХХКомпаниас ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нэхэмжлэгч тус бүрт 669 780 төгрөгийг гаргуулан олгосугай.

 

  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Хун Ша И Жань” ХХКомпанид даалгасугай.

 

  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хун Ша И Жань” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4 688 460 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 89 965 төгрөг, нийт 160 165 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид  анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ