Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 373

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Үер 24 дүгээр гудамжны 02 тоотод оршин суух, /РД:МЮ72060971, утасны дугаар 99963184/, Зурхайч овогт Батсүхийн Баатархүүгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 11-14 тоотод оршин суух /РД:ЛЮ82040723, утасны дугаар 99000692, 96696325/ Зээрнүүд овогт Ганболдын Энхчимэгт холбогдох  

 

“Зээлээр авсан палк, банзны үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, алданги                   2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баатархүү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн        11-14 тоотод оршин суух Г.Энхчимэг нь 336 ширхэг палк, 6 куб банзыг нийт 9 000 000 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулан дээрх модон материалыг Г.Энхчимэг нь хүлээн авсан. Г.Энхчимэг нь худалдан авсан палк, банзнаас 4 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 5 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүйн дээр удаа дараа утсаар нь ярьж мөнгөө авахыг шаардсан боловч өгөхгүй иргэн намайг хохироож байгаа тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. 

Иймд Г.Энхчимэгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл                 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрийг нэмж нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ганболдын Энхчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Б.Баатархүүгээс 2016 оны 6 дугаар сард 336 ширхэг палк, 6 куб банзыг авсан нь үнэн. Авсан модны мөнгөө 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5006509118 тоот Баатархүү гэсэн дансанд 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг 100 000, 200 000 төгрөгөөр бэлэн авсан. Гэрээний дагуу мөнгийг төлж барагдуулсан болно. 

 

Нэхэмжлэгч  Б.Баатархүү, хариуцагч Г.Энхчимэг нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Баатархүү би Г.Энхчимэгээс 5 000 000 төгрөг авах байснаас 3 500 000 төгрөг авсан, үлдэгдэл 1 500 000 төгрөгийг 2017.9.01-нд төлж барагдуулахаар тохиролцов. Нэхэмжлэлд дурдсан 0.5 хувийн алданги болох                   2 500 000 төгрөгийг авахгүйгээр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баатархүү нь хариуцагч  Г.Энхчимэгээс “Зээлээр авсан палк, банзны үлдэгдэл төлбөр 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөгөөр багасгаж, үлдэх 5000 000 төгрөгнөөс 3 500 000   /гурван сая таван зуун мянга/-н төгрөгийг хариуцагч  Г.Энхчимэгээс авч, үлдэгдэл 1 500 000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг 2017.9.01-ний өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгний тал хувь буюу        47 475 төгрөгийг хариуцагч Г.Энхчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Баатархүүд олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Баатархүү нь 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Зээрнүүд овогт Ганболдын Энхчимэг нь 3 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үлдэгдэл 1 500 000 /Нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлөхөөр эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баатархүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгний тал хувь буюу 47 475 төгрөгийг хариуцагч Г.Энхчимэгээс гаргуулж нэхэмжлэгч Б.Баатархүүд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ