Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

 

 

 

 

 

 

2022            4            27                                      315      

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: М.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч: Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан жумраар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Эт холбогдох эрүүгийн 2205000001156 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн ***суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Э.

 

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн ** дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны  ** тоотод хардалтын улмаас өөрийн эхнэр Л.Дыг зодож хамар яс, зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн завжинд шарх, цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хоншоор, зүүн зулай, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, дух, доод уруулын салст, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун сарвуу, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ц.Э мэдүүлэхдээ:

2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр над руу яриад орой ажлынхантайгаа баяр тэмдэглэнэ гэж хэлсэн. Орой нь 20 цагт эхнэрийнхээ утас руу залгахад утсаа аваагүй. Шөнийн 00 цаг, 01 цаг хүртэл залгахад утсаа аваагүй. Би ажлын газрын эмэгтэй рүү нь танай баяр тарах болж байгаа юу гэж асуухад “тарах болоогүй, эгч тасарсан байна” гэж хэлэхээр нь байгаа газрыг нь заалгаад очсон. Караокены өрөөнд ороход эхнэр маань нэг залуутай үнсэлцэж байсан. Тэгээд би эхнэрээ аваад явсан. Гэрийн гадаа очоод түүнийг цохисон нь үнэн. Томографын зураг авахуулсны үнэ 280 000 төгрөг төлсөн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Одоохондоо бид тусдаа амьдарч байгаа. Энэ асуудал дуусахаар хамтдаа амьдарна. Гомдол саналгүй гэсэн. Өмнө нь би эхнэрээ цохиж, зодож байгаагүй. Намайг караокенд ороход манай эхнэр буйдан дээр хэвтсэн, дарга нь цээжээрээ дарсан, тэр хоёр үнсэлцэж байсан. Өмнө нь би эхнэр болон түүний дарга хоёрт сануулж байсан. Манай эхнэр рүү амралтын өдөр залгаж, мессеж бичдэг байсан. Тийм болохоор эхнэрээс маань хол байгаарай, би өөрийн эхнэртээ санаа тавина гэж сануулж хэлж байсан. Эхнэртээ гар хүрч зодсон нь миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй. Улсын яллагчтай тохиролцсон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Торгуулийн ялыг өнөөдөр ч хамаагүй төлөх боломжтой гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Д мэдүүлэхдээ:

2022 оны 3 дугаар сарын 11-нд манай ажпын хамт олон Март болон цэргийн баяр хамт тэмдэглэхээр болсон юм. Ингээд бид нар орой ажил тараад бөөнөөөрөө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Стелла төв” гэх газрын 3 давхарт байдаг караоке орсон юм. Тэндээ бид нар нийлээд дундаасаа тооцоогоо гаргаад нэлээд их хэмжээтэй архи уусан. Би тухайн үед ууж байгаад нэг мэдсэн тасраад унтчихсан байсан бөгөөд намайг шөнө 02 цаг болж байхад сэрсэн чинь манай нөхөр Э ороод ирсэн ганцаараа зогсож байсан бөгөөд манай хорооны засаг дарга мөн байсан. Тэгээд намайг гараараа толгой хэсэгт нудраад гаръя гэж хэлсэн. Би тухайн газраас дагаад гарсан бөгөөд машинд ороод суусан чинь намайг үг сөхөөгүй гараараа нүүр хэсэгт удаа дараа цохиж зодож байгаад гэрийн гадаа ирсэн. Гэрийн гадаа ирээд намайг машинаас буулгаж арын суудал дээр суулгаад ахин зодож эхэлсэн юм. Энэ үед хадам ээж болох Цэцэгмаа Э руу залгаад хүүхдүүд уйлаад байна гэж хэлсэн чинь намайг цохиж зодохоо байгаад энгэрээс заамдаж, чирээд гэрт оруулсан. Гэрт ороод намайг ээждээ хүнтэй явсан гэх зүйл хэлээд байсан бөгөөд би хүүхдийн хажуугаар ороод газар хэвтэж байхад намайг хэд хэдэн удаа хөлний шилбэ хэсэгт дэвсээд байснаа хүүхэд сэрээд уйлсан чинь больсон. Тэгээд гэрийн шүүгээнээс нэг шил 0.5 литрийн Соёрхол архи байсныг гаргаж ирээд ганцаараа уусан. Хадам ээж маань байсан тул нээх зүйл ярихгүй архи уугаад байсан бөгөөд архиа дуусгаад дахиад архи авна гээд гэрээс гараад явсан юм. Дараа нь нээх удалгүй хадам ээж Цэцэгмаа гараад явсан бөгөөд удаагүй байж байхад гэрт буцаад ороод ирсэн. Тэгээд гэрт байхдаа жаахан юм ярьж байгаад дахиад агсан тавих гээд байж байхад нь манай ээж Ө гэрт орж ирсэн. Ингээд хэсэг гайгүй байж байгаад ээж юу болсон талаар асуухад манай ээжид уурлаад аяга энэ тэр зүйл шидээд байсан бөгөөд ээж цагдаад дуудлага өгөх гэтэл гар утсыг нь аваад нуучхаад өгөхгүй байсан. Хэсэг хугацааны дараа тэр гаднаас цоожлоод явсан. Тэгэхээр нь би ээжийн гар утсаар 102 дугаарт дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаагийн байгууллагаас хүмүүс ирэх үед гэр дотроос илүү түлхүүр олоод түүгээрээ онгойлгож уулзсан бөгөөд дуудлагаар ирсэн цагдаа нар намайг хэлтэс дээр очиж гомдол саналаа гаргаж өг гэснээр би ирж мэдүүлэг өгөөд шүүх эмнэлэгт үзүүлэхээр шинжээч томилуулаад очиж үзүүлсэн гэжээ. (хэргийн 44 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Ө мэдүүлэхдээ:

2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ унтаж байхад үүрээр 06 цагийн үед миний охин болох Д танихгүй дугаараас залгаад ээж та манай гэрт яаралтай хүрээд ир гээд хэлсэн. Би тухайн үед нь за гэж хэлээд гэрээсээ шууд гараад гэрт нь яваад очсон юм. Намайг яваад очиход манай хүргэн болох Э согтуу, танай охин хүнтэй явалдаад байна гээд хэлсэн. Тэгэхээр нь манай хүүхэд тийм хүмүүжил байхгүй дээ нэгнийгээ ганц баярт явуулаад араас нь ингээд байхдаа яадаг юм гээд хэлсэн чинь уурлаад, гэрийнхээ хоёр аягыг хана руу шидээд хагалсан. Намайг харахад манай охины хоёр хацар хавдаад хэцүүхэн харагдсан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 15ы өдрийн шинжээчийн 4196 дугаар дүгнэлтэд:

1. Л.Дын биед хамар яс, зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн завжинд шарх, цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хоншоор, зүүн зулай, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, дух, доод уруулын салст, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун сарвуу, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 31 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ц.Э нь урд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 67 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын ** дугаар байрны ** тоотод хардалтын улмаас өөрийн эхнэр, хохирогч Л.Дыг зодож, хамар яс, зүүн 6 дугаар хавирганы далд хугарал, зүүн завжинд шарх, цус хуралт, хоёр дээд, доод зовхи, хоншоор, зүүн зулай, чамархай, хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, зүүн хацар, шанаа, дух, доод уруулын салст, цээж, хэвлий, зүүн бугалга, баруун сарвуу, шилбэнд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Д, гэрч Д.Ө нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 4196 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ц.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байна.

 

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар 280 000 төгрөгийн нотлох баримтыг хэрэгт гаргасан Ц.Э уг хохирлыг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрч байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ц.Эт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН