| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 11-02 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ77051574, Бархай овогт Насанжаргалын Батмөнх, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 11-02 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОВ81091406, Тайж овогт Сүхбаатарын Сарантуяа нарт холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.686.618 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 23.694.618 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Батмөнх, С.Сарантуяа нар нь 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ571 тоот орон сууцны зээлийн гэрээ, БГ571 тоот барьцааны гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр БГҮ571тоот барьцааны гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй /хувьсах/ 60 сарын хугацаатайгаар Увс, Улаангом, 10-р баг, 11-02 тоотод 80 м.кв хэмжээтэй канад загварын хувийн орон сууц барих зориулалтаар авсан. Зээлийн хүү нь 2013 оны 7 дугаар сарын 01-нээс сарын 1.55 хувь болж буурсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1, 2.3.4 дэхь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 11,737,200 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 12,117,838.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 76,161.27 төгрөг, нийт 23,931,200 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 525 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр зээл төлөх мэдэгдэл, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээл буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банкшүүхэд 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дор дүрдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд:2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ571 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах ба мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үндсэн зээлийн үлдэгдэлд 18,262,800 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,052,779 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 371,039 төгрөг, нийт зээл хүүгийн төлбөр 23,686,618 төгрөг төлнө. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлуудад улсын тэмдэгтийн хураамж 276,423 төгрөг, нотариатын төлбөр 8000 төгрөг болно. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж зээлийг төлүүлнэ гэжээ. Хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Банкнаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.686.618 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 23.694.618 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.686.618 төгрөг, нотариатын зардал 8.000 төгрөг, нийт 23.694.618 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276.423 төгрөгийн тал хувь болох 138.211,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 138.211,5 төгрөг, хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нараас 138.211,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.686.618 /хорин гурван сая зургаан зуун наян зургаан мянга зургаан зуун арван найм/ төгрөг, нотариатын зардал 8.000 /найман мянга/ төгрөг, нийт 23.694.618 /хорин гурван сая зургаан зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун арван найм/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 138.211,5 /нэг зуун гучин найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нараас 138.211,5 /нэг зуун гучин найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 138.211,5 /нэг зуун гучин найман мянга хоёр зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Батмөнх, С.Сарантуяа нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ | |