| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00481/и |
| Дугаар | 475 |
| Огноо | 2017-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 475
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2/64 айл 4-63 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ78122476, Савар овогт Рэнчингийн Итгэл,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2/64 айл 4-63 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ80011000, Саргачууд овогт Буянтогтохын Болор-Эрдэнэ нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 74.462.360 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 74.469.860 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар нь 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/4232 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 71.769.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй,36 сарын хугацаатайгаар зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт22.507.624 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10.308.371 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 89.352,17 төгрөг, нийт32.905.349 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 339 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.1-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ/4232 тоот барьцааг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үндсэн зээлийн үлдэгдэл 61.187.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 12.799.285 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 476.075 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг, нийт 74.469.860 төгрөг болно. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг нөхөн төлүүлнэ гэжээ.
Хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас нэхэмжилж байгаа 74.469.860 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 74.462.360 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 74.469.860 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 74.462.360 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 74.469.860 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 530.299 төгрөгийн тал хувь болох 265.149,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 265.149,5 төгрөг, хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нараас 265.149,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 74.462.360 /далан дөрвөн сая дөрвөн зуун жаран хоёр мянга гурван зуун жар/ төгрөг, нотариатын зардал 7.500 /долоон мянга таван зуу/ төгрөг, нийт 74.469.860 /далан дөрвөн сая дөрвөн зуун жаран есөн мянга найман зуун жар/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 265.149,5 /хоёр зуун жаран таван мянга нэг зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нараас 265.149,5 /хоёр зуун жаран таван мянга нэг зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 265.149,5 /хоёр зуун жаран таван мянга нэг зуун дөчин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ