| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2/64 айл 4-63 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ78122476, Савар овогт Рэнчингийн Итгэл, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2/64 айл 4-63 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ80011000, Саргачууд овогт Буянтогтохын Болор-Эрдэнэ нарт холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.150.966 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 48.167.466 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Итгэл Б.Болор-эрдэнэ нар нь 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/15321 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт55,358,706 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 15,582,493.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 27,815.22 төгрөг, нийт69,599,366.68 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 321 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.8-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээлийг буцаан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банкшүүхэд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2013 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн ЗГ/15321 тоот барьцааг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 45,505,290 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,627,043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18,633 төгрөг, нийт 48,150,966 төгрөг бөгөөд шүүхэд нэхэмжлэлгаргахтай холбогдон гарсан зардлууд болох улсын тэмдэгтийн хураамж 398,788 төгрөг, нотариатын төлбөр 16,500 төгрөгболно. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлнэ гэжээ. Хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас нэхэмжилж байгаа 48.167.466 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.150.966 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 48.167.466 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.150.966 төгрөг, нотариатын зардал 16.500 төгрөг, нийт 48.167.466 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.787 төгрөгийн тал хувь болох 199.393,5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 199.393,5 төгрөг, хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нараас 199.393,5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.150.966 /дөчин найман сая нэг зуун тавин мянга есөн зуун жаран зургаа/ төгрөг, нотариатын зардал 16.500 /арван зургаан мянга таван зуу/ төгрөг, нийт 48.167.466 /дөчин найман сая нэг зуун жаран долоон мянга дөрвөн зуун жаран зургаа/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 199.393,5 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нараас 199.393,5 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 199.393,5 /нэг зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р.Итгэл, Б.Болор-Эрдэнэ нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ | |