| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багт оршин суух, 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ67092366, Чоно овогт Батаагийн Цэцгээгийн, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Б.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би 1984 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн сургуульд элсэн суралцсан. Тус сургуулийг 1986 оны хавар төгсөж ирээд Увс аймгийн Барилга угсралтын трестэд бетон армотурчнаар 1986 оны 8 дугаар сард анх ажилд орж түүнээс хойш 1994 оныг дуустал бетон армотурын цехэд тасралтгүй ажилласан болно.Барилга угсралтын трест нь 1992 онд Барилгын бирж болж бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ороход миний бие мөн л бетон армотурчнаар ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилогдсон тушаал байгаа боловч 1994 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Барилга угсралт трест болон Барилгын биржийн армотурын цехэд 1986 оны 8 дугаар сараас 1994 оныг дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Б.Нямаа, Т.Одонхүү нарыг гэрчээр асууж өгнө үу гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Б.Цэцгээ нь 1986 оны 8 дугаар сараас 1994 оныг дуустал Увс аймгийн Барилга угсралт трест болон Барилгын биржид бетон армотурчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Батаагийн Цэцгээгийн 1987 оны 1 дүгээр сараас 1989 оны 3 дугаар сарыг дуустал, 1989 оны 9 дүгээр сааас 11 дүгээр сарыг дуустал Увс аймгийн Барилга угсралт трестэд бетон армотурчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Увс аймгийн Барилга материалын үйлдвэрийн захиргаанаас 1986 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Б.Цэцгээд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: 1986 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Барилга материалын үйлдвэрт бетон армуторчнаар авч ажиллуулав, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөр газар шилжин ажиллах болсон тул бетон армуторчны ажлаас чөлөөлөв гэжээ. Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 576 дугаар Ажилчид, даамал, мастер нарт тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаалд: ...Нэмэгдэл авах үзүүлэлт, нөхцөлийг хангасан ажилчид даамал мастер 505 хүнд 212478 төгрөгийн шагналыг хавсралт ёсоор олгосугай. Хавсралтад Б.Цэцгээ гэжээ. Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаалд: ...Дээрхи тогтоолын заалтын шаардлага биелүүлсэн ажилчид, үйлдвэрлэлийн инженер техникийн ажилтан 638 хүнийг 184349 төгрөгөөр шагнасугай. Хавсралтын 20-д Б.Цэцгээ гэжээ. Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд: ...Бетон цехэд ажилтай Батаа овогтой Цэцгээ нь нярай хүү Анхболдыг асрахад зориулан 1989 оны 3 дугаар сарын 21-нээс 1989 оны 6 дугаар сарын 29-нийг хүртэл тэтгэмжтэй 100 хоногийн чөлөө олгосугай гэжээ. Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаалд: ...Бетон цехийн ажилчин Б.Цэцгээд 10 дугаар сарын 31-нээс 1991 оны 9 дүгээр сарын 6-ныг хүртэл 309 хоногийн тэтгэмжтэй чөлөө олгосугай гэжээ. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Нямаа, Т.Одонхүү нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчБ.Нямаа Миний бие нь 1966 оноос 1995 он хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга контор буюу Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трест, Хийц ХХК-д армотурчнаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Б.Цэцгээ нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн армотурын цехэд бетон армотурчнаар ажиллаж эхэлсэн. Б.Цэцгээ нь тус газарт 1994 оныг дуустал ажилласан юм. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон. Тухайн үед Барилга угсралтын трестийн даргаар Батзул, Барилгын биржийн даргаар Ургамал гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Т.Одонхүү Миний бие нь 1984 оноос 1991 оныг дуустал Барилга угсралтын трестэд мужаанаар ажиллаж байсан. Намайг тус газарт ажиллаж байхад Б.Цэцгээ нь 1986 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн армотурын цехэд бетон армотурчнаар ажиллаж эхэлсэн юм. Миний Бие 1991 оны 12 дугаар сараас эхлэн Орд ББХК-д шилжин ажиллах болсон. Увс аймгийн барилга угсралтын трест нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Барилгын бирж нэртэй болсон ба Б.Цэцгээ нь тус газарт үргэлжлүүлэн армотурчнаар ажиллаад үлдсэн юм гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч Б.Цэцгээ нь 1986 оны 8 дугаар сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралт трест болон Барилгын биржид бетон армотурчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Барилга материалын үйлдвэрийн захиргаанаас 1986 оны 8 дугаар сарын 02-ны өдөр түүнд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 576 дугаар Ажилчид, даамал, мастер нарт тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай тушаал, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 688 дугаар Тасралтгүй ажиллагааны нэмэгдэл олгох тухай тушаал, 1989 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 536 дугаар Тэтгэмжтэй чөлөө олгох тухай тушаал, гэрч Б.Нямаа, Т.Одонхүү нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Б.Цэцгээгийн хүсэлтийг хангаж, түүний 1986 оны 8 дугаар сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралт трест болон Барилгын биржид бетон армотурчнаар8 жил 4 сар 23 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Чоно овогт Батаагийн Цэцгээгийн 1986 оны 8 дугаар сарын 02-ноос 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Увс аймгийн Барилга угсралт трест болон Барилгын биржид бетон армотурчнаар 8 /найм/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |