Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 469

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр баг, 4-10 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОР64031510, Харагчууд овогт Өндгөөгийн Пүрвээ,

         Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын 4 дүгээр баг, 4-10 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОР66113007, Харагчууд овогт Далийн Цээлээ нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.519.113 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 10.539.113 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын зээлийн багц хариуцсан менежер Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ө.Пүрвээ, Д.Цээлээ нар нь 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хаан банкны увс салбарын Хяргас тооцооны төвөөс 201542396302 тоот зээлийн шугамын гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,7 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5,031.56 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,682,592.02 төгрөг, нийт 1,687,623.58 төгрөгийн төлбөрийг төлсөн. Зээлийн гэрээний 3.3.2 дахь заалт зөрчигдөн 205 хоног хугацаа хэтэрч банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь гэрээний 5.2.16-д заасан үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 201542396302 тоот зээлийн шугамын гэрээг цуцлах мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үндсэн зээлийн үлдэгдэл 8.994.968,44 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.337.268,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 186.876,61 төгрөг, нийт 10,519,113.45 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд улсын тэмдэгтийн хураамж 183.576 төгрөг, нотариатын төлбөрт 20,000 төгрөг төлсөн ба зээлийн төлбөрөө төлөхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.519.113 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 10.539.113 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 10.519.113 төгрөг, нотариатын зардал 20.000 төгрөг, нийт 10.539.113 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

         Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183.576 төгрөгийн тал хувь болох 91.788 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 91.788 төгрөг, хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нараас 91.788 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

         1. Хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 10.519.113 /арван сая таван зуун арван есөн мянга нэг зуун арван гурав/ төгрөг, нотариатын зардал 20.000 /хорин мянга/ төгрөг, нийт 10.539.113 /арван сая таван зуун гучин есөн мянга нэг зуун арван гурав/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 91.788 /ерэн нэгэн мянга долоон зуун наян найм/ төгрөг, хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нараас 91.788 /ерэн нэгэн мянга долоон зуун наян найм/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 91.788 /ерэн нэгэн мянга долоон зуун наян найм/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Пүрвээ, Д.Цээлээ нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ               Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ