Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 436

 

  

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

           Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 3-10 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 61 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ56120201, Борлууд овогт Авирмэдийн Чулуунхүү,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 3-10 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ83060119, Зуутраг овогт Сүрэнжавын Сүх-Очир нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.785.525 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 8.789.525 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн А.Чулуунхүү, С.Сүх-Очир нар нь 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/12935 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 6.033.000 төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.3.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 1.591.135,13 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 846,553.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 114,104.38 төгрөг, нийт 2,551,793.43төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 1509 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.Үүнд: 2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/12935 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, дараахь зээлийн төлбөрийг гаргуулах: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,441,864.87 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,700,365.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 643,294.29 төгрөг, нийт 8,785,524.95 төгрөг ба шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал улсын тэмдэгтийн хураамж 155,582.4 төгрөг, нотариатын төлбөр 4,000 төгрөг болно. Зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлнэ гэжээ.

         Хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахад татгалзах зүйлгүй. Хаан банкны зээлээ төлж барагдуулна гэжээ.

         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.785.525 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 8.789.525 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үүрэг 8.785.525 төгрөг, нотариатын зардал 4.000 төгрөг, нийт 8.789.525 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

          Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

         Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155.582 төгрөгийн тал хувь болох 77.791 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 77.791 төгрөг, хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нараас 77.791 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.785.525 /найман сая долоон зуун наян таван мянга таван зуун хорин тав/ төгрөг, нотариатын зардал 4.000 /дөрвөн мянга/ төгрөг, нийт 8.789.525 /найман сая долоон зуун наян есөн мянга таван зуун хорин тав/ төгрөгийг Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 77.791 /далан долоон мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг, хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нараас 77.791 /далан долоон мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 77.791 /далан долоон мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А.Чулуунхүү, С.Сүх-Очир нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ          Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ