Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

   2022        04          01                                       2022/ШЦТ/123

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.О

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дт холбогдох эрүүгийн 2225000520125 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч А.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд байхдаа цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Нд айфоне 6 загварын гар утсыг зарна гэж хуурч 2021 оны 12 сарын 16-ны өдөр өөрийн ээж Зундуйн Оюунбилэгийн эзэмшлийн 5270568580 дугаарын Хаан банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч А.Дт мэдүүлсэн: Эрдэнэт зарын цэг дээр утас зарна гэж зар тавьсан. 2 хүүгийн ээж хаягнаас холбогдож авахаар болж 100,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгийг аваад хаягийг блоклосон. Хот руу явах мөнгө олох гээд ийм юм хийсэн. Буруу юм хийснээ ойлгож байгаа. Ээж маань төлбөр төлсөн гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан :  

-Цахим сүлжээнд Fasebook сайтад saihan beleg гэх хаягаар харилцсан чатад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-10-р тал/

-хохирогч П.Нийн мэдүүлсэн...2021 оны 12 сарын 16-ны өдөр би хүү Тэмүүжинд гар утас авч өгөх зорилгоор 14 цаг 22 минутад 5270568580 гэсэн дугаарын Оюунбилэг гэх хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй би гар утсаар ярьсан. Тэгэхэд надад гар утсыг унаанд тавьж байна өглөө мөнгөө шилжүүлчих гээд байсан. Манай хүү фэйсбүүкээр тухайн Сайхан билэг гэх нэртэй хүнтэй чатаар харилцаад гар утсыг авахаар тохирсон байсан. Өөрийгөө Булган аймгийн төв дээр байдаг гээд байсан. Тэгээд мөнгө шилжсэн үеэс хойш ямар нэгэн холбоогүй болсон... А.Д надаас авсан 100,000 төгрөгөөр эргүүлэн өгч намайг хохиролгүй болгосон байгаа. Миний зүгээс гаргах санал гмодол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р тал/

-насанд хүрээгүй гэрч Б.Т мэдүүлсэн...би 2021 оны 12 сарын 15-ны орой фэйсбүүк хаягаар нэг гар утас зарах талаар харсан. Эрдэнэт зар гэх пэйжээс харсан. Одоо тухайн зар устгагдсан байгаа. Saihan beleg гэх фэйсбүүкээс айфоне 6 загварын гар утас зарна гэсэн байсан. Тэгээд манай эгч чат бичсэн. Маргааш нь гар утсыг 100.000 төгрөгөөр авахаар болсон. Ээж Нарангэрэл нь 2021 оны 12 сарын 16-нь өдрийн 14 цагийн үед 5270568580 гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн.Тэрнээс хойш блок хийгээд сураггүй алга болсон....89872175, 90858180 гэсэн дугаарын утсаар холбоо барьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/

-Нас тоолсон тухай ...А Д нь 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн байх ба 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 нас 9 сар 23 хоногтой байсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 33-р тал/

            -Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч З.Оюунбилэгийн эзэмшлийн 5270568580 тоот ХААН банкны дансны хуулга /хх-ийн 36, 39-41-р тал/

-А.Даас IPhone-6 гар утас хураан авсан тухай “Эд зүйл түр хураан авсан тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 45-46-р тал/

-Хохирогчид хүлээлгэн өгсөн тухай “Эд зүйл хүлээн авсан тухай” мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 47-р тал/

-Хохирогчид учирсан хохирол 100.000 төгрөгийг хүлээн авсан тухай бичгийн баримт /хх-ийн 87--р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: 2021 оны 12 дугаар сарын 15-ны орой өсвөр насны шүүгдэгч А.Д нь Орхон аймгийн Баян-Өндөр суманд байхдаа цахим хэрэгсэл ашиглан Saihan beleg гэх фэйсбүүк хаягнаас айфоне 6 загварын гар утас зарна гэж зар байршуулан “2 хүүгийн ээж гэх хаягнаас харилцсан хүнд айфоне 6 загварын гар утсаа 100,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон өөрийн ээж З.Оюунбилэгийн эзэмшлийн 5270568580 тоот ХААН банкны дансаар 100,000 төгрөг шилжүүлэн авч, утсыг таксигаар явуулна гэж хэлсэн боловч явуулаагүй П.Нд хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, цахим сүлжээнд үзлэг хийсэн тухай, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Өсвөр насны шүүгдэгч А.Дын үйлдлийн улмаас П.Нд 100,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч П.Нийн мэдүүлсэн... Тэмүүжинд гар утас авч өгөх зорилгоор 14 цаг 22 минутад 5270568580 гэсэн дугаарын Оюунбилэг гэх хүний данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй би гар утсаар ярьсан. Тэгэхэд надад гар утсыг унаанд тавьж байна өглөө мөнгөө шилжүүлчих гээд байсан....гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүжингийн..... Ээж Нарангэрэл нь 2021 оны 12 сарын 16-нь өдрийн 14 цагийн үед 5270568580 гэсэн данс руу мөнгийг нь шилжүүлсэн. Тэрнээс хойш блок хийгээд сураггүй алга болсон. гэх мэдүүлэг гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл болон бусад нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч А.Дын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулиар хориглосон, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж хохирол учруулсан үйлдлийг санаатай үйлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Нас тоолсон тухай ...А Д нь 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн байх ба 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 нас 9 сар 23 хоногтой байсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй боловч Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн П.Нд айфоне 6 загварын гар утсыг зарна гэж хуурч 100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж,

- шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав гэм буруугийн тухайд маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байгаа гэж тус тус дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон  байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдууллаа.

Шүүгдэгч насанд хүрээгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж арилгасан, гэм буруугаа хүлээсэн, суралцдаг зэрэг хувийн байдал болон бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд эрүүгийн хариуцлага тохирсон байх тухай хуулийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан журмаар шүүгдэгчид ял оногдуулахыг тэнсэж албадлагын арга хэмжээ оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Прокурортой тохирсон 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж ялаас чөлөөлөх ял нь шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн байдалд тохироогүй, хүнд гэж үзсэн болно.  

Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч П.Нд учирсан хохирол болох 100,000 төгрөгийг төлсөн тухай баримт хэрэгт авагдсан, хохирогч цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт А Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч,цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч А.Дт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Дт шүүхээс оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгчид оногдуулсан тэнсэж үүрэг хүлээлгэсэн шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Өсвөр насны шүүгдэгч А.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ