Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/515

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Хонгорзул,

улсын яллагч: Б.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч: Э.Д,

шүүгдэгч Л.Г,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Э.Д, Л.Г нарт холбогдох эрүүгийн 2200000000000 тоот хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Я овогт Э-ийн Д /РД:00000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***ны өдөр **** аймгийн ***** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ............. ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Сүмбэр сумын 0 дүгээр баг, Сүмбэр, Өнөр, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух хаягтай боловч, одоо Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо Толгойтын 0-0 тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй,

 

Ө овогт Л-ын Г /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, халх, боловролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

                                                   

 Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

 Шүүгдэгч Э.Д нь бусадтай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хангайн 0-0 тоотод байрлах Приус авто засварын газраас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хоёр ширхэг ком цапыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Г нь бусадтай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хангайн 0-0 тоотод байрлах Приус авто засварын газраас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хоёр ширхэг ком цапыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Э.Д, Л.Г нар нь бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хангайн 0-0 тоотод байрлах Приус авто засварын газраас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хоёр ширхэг ком цапыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, бусдад 700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3-р хуудас/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 76-80-р хуудас/,

-Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Би Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 00 тоотод приус засварын газар ажиллуулдаг. 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ тооллого хийх явцад приус-30 маркийн машины 2 ширхэг ком цап алга болсныг мэдээд авто засварынхаа хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай засварын газраар үйлчлүүлсэн зүс таних Э.Д нь үл таних залуугийн хамт миний эзэмшлийн хоёр приус-30 автомашины цапыг 22-90 ТӨВ улсын дугаартай авто машинд нууцаар хийгээд авч явж байгаа нь хяналтын камерын бичлэгт хадгалагдан үлдсэн байсныг мэдээд 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 102 дугаар руу залгаж дуудлага өгөөд шалгуулсан юм. Тэгээд Э.Д нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед надаас уучлалт гуйгаад миний 5081036388 дугаарын дансанд 840,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/,

-Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 000 дугаартай

“...Приус 30 машины ком цап 2 ширхэг,...700,000 /долоон зуун мянга/ төгрөг...” гэх алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-30-р хуудас/,

-Шүүгдэгч Э.Д-ын яллагдагчаар өгсөн: “...Би Л.Г-тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хангайн 0-0 тоотод байрлах Приус авто засварын газраас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хоёр ширхэг ком цапыг хулгайлан авсан...” гэж  /хавтаст хэргийнн 115-р хуудас/ мэдүүлж байсан,

-Шүүгдэгч Л.Г-гийн яллагдагчаар өгсөн: “...Би Э.Д-тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо Хангайн 0-0 тоотод байрлах Приус авто засварын газраас Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хоёр ширхэг ком цапыг хулгайлан авсан...” гэж  /хавтаст хэргийн 125-р хуудас мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Д, Л.Г нар нь нууц аргаар, шууд санаатай үйлдлээр “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн хоёр ком цапыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авсан болох нь дээр дурьдсан баримтуудаар тогтоогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Э.Д, Л.Г нарын үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн хоёр ком цапыг нь хариу төлбөргүйгээр өөртөө шилжүүлэн авах зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц аргаар авах аргаар үйлдсэн байгаа нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.   

Хохирогчийн “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийн хоёр ком цап 700.000 төгрөг болох нь хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” байна.

Шүүгдэгч Э.Д, Л.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэдний гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцох бөгөөд санаагаараа болон бие биенийхээ үйлдлийг дэмжиж нэгдсэнээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.гэсэнтэй нийцэж байгаа юм.

Шүүхээс тогтоосон хэргийн дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.Д, Л.Г нарыг гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Б нь хохиролд 840.000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Д, Л.Г нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Э.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар Улаанбаатар хотоос гарах зорчих эрх хязгаарлах ял,

   Шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  тус тус оногдуулах саналтай. Шүүгдэгч Э.Д, Л.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалуулах саналтай байна гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Э.Д, Л.Г нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлттэй:  “...Миний үйлчлүүлэгч Э.Д өнөөдөр 24 нас хүрсэн ч гэсэн эцэг эхийн хамт амьдардаг бөгөөд хувь хүний хувьд даруу төлөв зантай, суурь боловсролын гэрчилгээтэй боловч уншиж бичиж чадахгүй, ажилд орохдоо ч эцэг эхээрээ зуучлуулдаг. Хэдий сэтгэцийн хувьд эрүүл боловч өөрөө шийдвэр гаргах чадваргүй энэ үйлдлээсээ болоод хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэж дүгнэж байна. Мөн үйлчлүүлэгч Л.Г-гийн хувьд 3 хүүхэдтэй, хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа тул цаашид зөв үлгэр дуурайлал үзүүлж, зөв амьдрах боломж олгож ялыг хөнгөрүүлж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нар гэм буруу дээр маргаагүй хийсэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Цаашид засаж хүмүүжиж ажил амьдралаа зөв замаар залж явах хүсэлтэй байгааг харгалзан прокурорын сонсгосон ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Д, Л.Г нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “ гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа, хувийн байдлуудыг /Э.Д нь ажил эрхэлдэг, Л.Г нь олон хүүхдүүдтэйгээ амьдардаг/ тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Э.Д, Л.Г нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгд нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Э.Д, Л.Г нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Я овогт Э-ийн Д, Ө овогт Лу-гын Г нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Л.Г нарт тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д, Л.Г нарт “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

 

          6 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч Э.Д, Л.Г нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

         

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.УРАНГУА