Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нацагдорж даргалж тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:

      Улсын яллагч                                  Д.Нямдэлэг

 Шүүгдэгч                                          А.Баяраа

     Түүний өмгөөлөгч                           А.Ариунзаяа

Хохирогч                                           Д.Энхзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Урангоо нар оролцов.

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 145 дугаар  зүйлийн 145.2-т зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бор туулай овогт Ариуханы Баяраад холбогдох 201618000171 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн. 36 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг Сүхбаатар  сумын 4 дүгээр баг, 5 дугаар хэсэг, 171 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, дээрхи ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,  бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх, Бортуулай овогт Ариуханы Баяраа  РД:ОЛ80101270

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Баяраа нь 2015 оны 04 дүгээр сарын 10-наас11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад 51-28 СЭА улсын дугаартай саарал өнгийн “Элентра” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг Баянхангай гэх газарт оршин суух, мөн сумын иргэн Д.Энхзулын гэрээс ямааны 6 килограмм ноолуур “эл жи 400 эн” маркын гар утас хулгайлан авч 365.000 төгрөгийн хохирол учруулан “Бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 1.Шүүгдэгч А.Баяраагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... 2016 оны 4 дүгээр сарын 10-ны орой Амарсайхан гэх айлд нэг хонь зээлж авъя гэж хэлээд Эрдэнэтулгыг дагуулаад найзынхаа машинаар очсон. Тэгээд гэрт нь орсон чинь эзэнгүй байхаар нь шуудайтай ноолуур, гар утас аваад явж байсан чинь араас машинтай дагаж ирэхээр нь би айгаад замдаа шуудайтай ноолуураа машиныхаа цонхоор шидчихсэн. Тэгээд араас машинтай ирсэн хүмүүс цагдаа дуудсан. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

 

 

2.Хохирогч Д.Энхзулын 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ....Ингээд гэртээ очиход гэрт хүн орсон шинжтэй байсан ба орон доор байсан шар өнгийн алтан тариа гэсэн бичигтэй 50 кг-ийн шуудаатай 6 кг ямааны нооллуур болон ширээн дээр байсан миний LG 400 N маркын хар өнгийн мэдрэгчтэй гар утас алдагдсан байхыг мэдээд гэрээс гарч харахад манай гэрээс урагш байх хошууг тойроод машин явж харагдсан. Манай гэрийн тэр хавиар ер нь машин тэрэг яваад байдаггүй сумаас нилээн зайтай байдаг хөдөө газар юм. Машин явж байгааг хараад нөхөр, Болдоо, Батаа гэх хоёр найзынхаа хамт араас нь явж харин би хүүхдээ хараад гэртээ үлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа нөхөр, А.Баяраа гэх залуу болон нэг бандийг дагуулсан ноолуур, гар утсаа авсан гэрийн гадна ирээд сумын цагдаад хүлээлгэж өгнө гээд машинтай нь сумын төв рүү дагуулаад явсан. Тухайн үед Баяраа саарал өнгийн жижиг авто машинтай явж байсан үйлдэл дээр нь нөхөр барьж авсан .... Манайх уул нь татаад онгойлгодог муу цоожоор цоожилдог юм. Энэ өдөр би гэрээ цоожлолгүй хаалгаа гаднаас нь төмөр гишгүүгээр даруулж орхиод явсан юм. Би гэртээ хамгийн түрүүлж ороход л төмөр гишгүүрийг хаалганаас холдуулж орхисон байсан..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

3.Гэрч Ц.Амарсайханы 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн….Ингээд сууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд өөрийн гэр рүүгээ очиход манай гэр рүү хүн орж орон доор байсан 6 кг шуудаатай нооллуур, ширээн дээр байсан хар өнгийн мэдрэгчтэй утсыг аваад явсан байсан. Гэрт хулгай орсныг мэдээд гэрээс гарахад манайхаас баруун урагшаа машины гэрэл гараад явж харагдахаар нь 2 найзыгаа дагуулаад хойноос нь машинтайгаа явсан юм. Ингэж хойноос нь давхисаар байгаад дөхөж очоод гэрлээрээ дохиод зогсохгүй болохоор нь урдуур нь ороод замыг нь хааж байж зогсоогоод машин руу очиход миний зүс таних Баяраа гэх залуу нэг жаахан бандитай хамт хоёулаа явж байсан ба манай ноолуур хаана байна чи авсан гэхэд “би замдаа хаячихсан” гэхээр нь “олоод ир” гэж уурлаж найз бид 3 хэлж хойшоогоо яваад замын хажуугаас шуудаатай ноолуурыг гаргаад ирсэн. Гар утсаа асуухад машин дотроосоо гаргаж ирсэн. Ингээд хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд машинтай нь дагуулаад Цагааннуур сумын төв рүү явсан.... Саарал өнгийн Верна маркын машинтай байсан. ..гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/

4.Гэрч Г.Эрдэнэтулгын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн…Би Улаанбаатар хотод барилга дээр ажилладаг юм. Оршин суух тодорхой хаяг надад байхгүй. Би 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймагт очиж хамаатныхаа ахынд хоноод маргааш өдөр нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуурай ах А.Баяраатай хамт Цагааннуур сум руу машинтай явсан. Тухайн үед А.Баяраа ах “Цагааннуур суманд хуурай дүүтэйгээ уулзана хонь зээлээр авч иднэ” гэж ярьж байсан ба машин муу учир хамт яваад өгөөч гэж гуйхаар нь үгүй гэж хэлж чадалгүй хамт явсан юм. Оройны 19 цаг өнгөрөөд 20 цаг дөхсөн байхад Сэлэнгээс Цагааннуур сум руу явсан санагдаж байна. Ингэж яваад шөнийн 00 цагийн үед Цагааннуур сумын Баянхангай гэх хөдөө газар нэг айлын гадна очиж машинтайгаа зогссон ба айлынхан гэрийн тооноор гэрэл тусаж байсан ойр орчимд нь айл байгаагүй ганц л монгол гэртээ айл байсан. Ингэж машинтай зогсоод цигнал дуугаргахад хүн гарч ирэхгүй байсан ба А.Баяраа ах “би орчихоод ирье чи сууж бай” гээд айл руу орсон ба нэг их удалгүй 2-3 минут болоод шар шуудаатай юм барьж гарч ирээд машины арын суудалд тавиад машин асаагаад хөдөлсөн ба “ийшээ явъя” гээд учир зүггүй давхиад явсан. Би тухайн үед юу авч гарч ирсэн, гэрт юу болсныг огт мэдээгүй. Машиндаа суугаад “ийшээ явнаа” гээд давхиад явсан. Ингэж давхиж явахад араас машин давхиж ирээд олон удаа дохиод А.Баяраа ах машинаа замын хажуу руу оруулж зогсоосон. Тухайн үед машин хойноос ирж байгааг А.Баяраа ах хараад машинаа хальт зогсоогоод машины арын суудал дээр байсан шуудаатай зүйлийг урд цонхоороо гаргаж замын хажуу руу шидсэн. Би юу болоод байгааг ойлгоогүй. Надтай ч А.Баяраа ах юм яриагүй. Хүмүүс араас машинтай ирэхэд л учир зүггүй сандраад шуудаатай юмыг цонхоороо шидэж хаясан юм. Ингэж машинтайгаа замын хажуу руу орж зогсоход хойноос ирсэн машинаас 3-н залуу бууж ирээд А.Баяраа ах машинаасаа буугаад тухайн залуучууд ноолуур хаана байна гэж асууж байсан. Гэтэл Баяраа ах цааш яваад замын хажуугаас ноолуур шуудаатай зүйлийг авч өгч байсан ба машинтай хойноос ирсэн залуучууд та нарыг цагдаад хүргэж өгнө гээд машинтай дагуулаад явсан. Би тухайн үед “би энэ хэрэгт ямар ч хамааралгүй, би юу ч мэдээгүй шүү дээ” гэж хэлэхэд намайг цагдаа болон ноолуурын эзэд тоохгүй байсан. Би А.Баяраа ахыг айлаас ноолуур хулгай хийснийг огт мэдээгүй надад хэлэхдээ “ийшээ явъя” гээд машинтайгаа давхиад явсан. Өөр зүйл яриагүй. Би А.Баяраа ахтай Цагааннуур сум ханьтай явсан ийм л зүйл болсон. .…гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 26 дугаар хуудас/

5.Гэрч Б.Бат-Эрдэнийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн …Тэгээд Улаанаагийн эхнэр түрүүлж буугаад гэртээ ороод орон доогуур байсан ноолуураа үзэхэд шуудаатай байсан ноолуур байхгүй байна гэсээр гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид нар гэрт орж үзэхэд ноолуур байхгүй яав ийв гээд гэрээс гараас ертөнцийн зүгээр баруун талд байдаг уулыг ороосон замаар машины улаан гэрэл харагдахаар нь бид 5 наад машин чинь авсан байх гээд араас нь гүйцэж очиход мөнгөлөг өнгийн элентра маркын 51-28 СЭА улсын дугаартай Сэлэнгийн бололтой хоёр хүн явж байсан. Тэр машиныг нилээн араас нь хөөж яваад зогсоосон. Тэгээд зогсоогоод Улаанаа шуудаатай ноолуураа асуутал “юун ноолуур мэдэхгүй” гэж элентра жолоодож явсан Баяраа гэх залуу хариулсан. Улаанаагийн эхнэр Энхзул наад машшиныхаа бичиг баримтыг аваад цагдаад хэлье гэтэл Баяраа гэх залуу “ноолуур чинь байгаа байгаа би энд нуусан байгаа” гээд заалгуулж яваад зогссон газраасаа нэг километр яваад замын хажууд хаясан байсныг олж авсан. Ноолуураа аваад цагдаа дуудаж өгсөн. Улаанаагийн гэрээс 50кг-ийн шуудаатай 6 кг ноолуур, хар өнгийн LG маркын гар утас зэрэг эд зүйл хулгайлсан байсныг авсан ....гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/.

6.Гэрч Д.Ууганболдын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн …Тэгээд Улаанаагийн эхнэр түрүүлж буугаад гэртээ ороод орон доогуур байсан ноолуураа үзэхэд шуудаатай байсан ноолуур байхгүй байна гэсээр гэрээсээ гарч ирсэн. Тэгээд бид нар гэрт орж үзэхэд ноолуур байхгүй яав ийв гээд гэрээс гараас ертөнцийн зүгээр баруун талд байдаг уулыг ороосон замаар машины улаан гэрэл харагдахаар нь бид 5 наад машин чинь авсан байх гээд араас нь гүйцэж очиход мөнгөлөг өнгийн элентра маркын 51-28 СЭА улсын дугаартай Сэлэнгийн бололтой хоёр хүн явж байсан. Тэр машиныг нилээн араас нь хөөж яваад зогсоосон. Тэгээд зогсоогоод Улаанаа шуудаатай ноолуураа асуутал “юун ноолуур мэдэхгүй” гэж элентра жолоодож явсан Баяраа гэх залуу хариулсан. Улаанаагийн эхнэр Энхзул наад машшиныхаа бичиг баримтыг аваад цагдаад хэлье гэтэл Баяраа гэх залуу “ноолуур чинь байгаа байгаа би энд нуусан байгаа” гээд заалгуулж яваад зогссон газраасаа нэг километр яваад замын хажууд хаясан байсныг олж авсан. Ноолуураа аваад цагдаа дуудаж өгсөн. Улаанаагийн гэрээс 50кг-ийн шуудаатай 6 кг ноолуур, хар өнгийн LG маркын гар утас зэрэг эд зүйл хулгайлсан байсныг авсан ....гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 28 дугаар хуудас

7.Шүүгдэгч А.Баяраагийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байсан санагдаж байна. Би өөрийн гэртээ ойр зуурын ажил хийж байгаад оройны 19 цагийн үед Цагааннуур сумын Баянхангай гэх газар руу танил дүү Амарсайханыд очиж хонь авч идэхээр танил дүү Эрдэнэтулгыг Сэлэнгэ аймгаас дагуулж машинтай хамт хоёулаа явсан юм. Би өөрийн найз Мөнх-Очироос 51-28 СЭА улсын дугаартай элентра авто машиныг гуйж унаад явсан юм. Ингэж Баянхангай гэх газар руу хоёулаа машинтай яваад оройны 23 цаг нилээд өнгөрч байхад Амарсайханы гэрийн гадна очиж машиныхаа цигналыг дуугаргахад хүн гарч ирээгүй гэрэл нь асаалттай байсан юм. Хүн гарч ирэхгүй болохоор нь машинаасаа ганцаараа буугаад гэр рүү нь очиход гэрийнхаа хаалгыг цоожлоогүй хаалга нь цоожгүй хаалттай байсан. Хаалгыг нь онгойлгоод ороход гэрт нь ямар ч хүн байгаагүй ба орон дор нь шар шуудаатай ноолуур байсан мөн ширээн дээр нь хар өнгийн гар утас байхаар нь  би аваад машиныхаа арын суудал дээр тавиад гэрийнх нь гаднаас хөдөлж явсан. Гэрээс нь нилээн холдоод уулын энгэр хошуу тойроод явж байхад хойноос машинтай хүмүүс давхиад ирсэн ба араас гэрлээрээ дохиод цигналдахаар нь би машинаа зогсоосон ба Амарсайхан 2 залуутай машинаасаа бууж ирээд “ноолуур хаана байна” гэж асуухаар нь би “замдаа хаячихсаан” гэж хэлэхэд “олоод ир” гэж уурлаж хэлэхээр нь буцаж жаахан яваад замын хажуугаас шуудаатай ноолуурыг нь гаргаж ирж өгсөн. Тухайн үед араас машинтай хүмүүс хүрээд ирэхээр нь сандарсандаа ноолуурыг нь машиныхаа цонхоор гаргаад шидчихсэн. Гар утас нь бол машин дотор байсан. Ингээд надад Амарсайхан уурлаад цагдаад барьж өгнө гээд гэр рүүгээ дагуулж яваад гэрээсээ цааш сумын төв рүү дагуулж явж хэсгийн төлөөлөгч Чинзориг гэх ахмад цолтой залууд намайг барьж өгсөн..... гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/.

8.Шүүгдэгч А.Баяраагийн 2016 оны 07 дугаар 01-ний өдөр  яллагдагчаар өгсөн...Эрдэнэтулга дүүг “хамт айл руу яваад хонь аваад ирье” гэж хэлээд Сэлэнгэ аймгаас Цагааннуур сум руу дагуулаад ханьтай явсан юм . Анхнаасаа хулгай хийх санаа зорилготой яваагүй. Би гэр рүү нь ганцаараа явж ороод ноолуур орны доор байж харагдаад хүн байхгүй болохоор нь аваад гарчихсан юм. Намайг ноолуур, гар утас хулгай хийсэн талаар Эрдэнэтулга мэдээгүй машинд намайг хүлээгээд сууж байсан араас хүмүүс хөөж ирэхэд л мэдсэн байх. Энэ хэрэгт Эрдэнэтулга ямар ч хамаагүй. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байгаа....гэх мэдүүлэг.

/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/.

9.Эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 5 дугаар хуудас/.

10.Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл. /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/.

11.Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/.

      12.Шүүгдэгч А.Баяраагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд дараахи

дүгнэлт хийв.

 

            Бор туулай овогт Ариуханы Баярааг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2015 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Алтанбулаг  сумын иргэн Лосолын Мөнх-Очирын эзэмшлийн 51-28 СЭА улсын дугаартай саарал өнгийн “Элентра” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн нутаг “Баянхангай” гэдэг газарт оршин суух Д.Энхзулын гэрт орж, 6 килограмм ямааны ноолуур, ширээн дээр нь байсан “эл жи 400 эн” маркын гар утас зэргийг хулгайлан, 365.000 төгрөгийн хохирол учруулсан “Тээврийн хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

        Шүүгдэгч Баяраагийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь хэрэгт цугларсан  дараахи нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Үүнд:

Хохирогч Д.Энзулын / хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/, гэрч Ц.Амарсайхан / хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, Г.Эрдэнэтулга / хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, Б.Бат-Эрдэнэ /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа зэрэг болон хулгайлсан эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч тогтоосон ба байцаасан мэдүүлэг зэрэг баримт сэлтүүд болно.

      Шүүх дээрхи баримт сэлтүүдийг нотолгооны эх сурвалжаа болгож байна. Дээрхи баримтуудаар шүүгдэгч А.Баяраа нь 2015 оны 04 дүгээр сарын 10-наас11-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад иргэн Лосолын Мөнх-Очирын 51-28 СЭА улсын дугаартай саарал өнгийн “Элентра” маркын тээврийн хэрэгсэл ашиглан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг “Баянхангай” гэх газарт оршин суух Д.Энхзул, Ц.Амарсайхан нарын гэрт очиход гэр нь эзгүй байсан тул орон доор нь байсан “6 килограмм ямааны ноолуур, ширээн дээр байсан эл жи 400 эн” маркын гар утас зэргийг хулгайлан гэрээс гарч машинаа асаан зугтаж яваад, араас нь жижиг тэргээр хөөж ирсэн гэрийн эзэн Ц.Амарсайханыг ирэхээс нь өмнө ноолуураа машиныхаа цонхоор шидээд  цааш зугтсан энэ гэмт үйлдлийн улмаас иргэн Д.Энхзулд 365.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байгаа тул шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь хуульд заасан журмын дагуу  хууль сануулж авсан хуулийн шаардлага хангасан байна.

       Шүүгдэгч А.Баяраад холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар эргэлзээ үүсээгүй, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “машин механизм ашиглан” хулгайлсан нь тогтоогдсон тул тухайн хуулийн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

             Иймээс шүүгдэгч А.Баярааг шүүхээс “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Хохирогчоор тогтоогдсон Д.Энхзул нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд  тодорхойлолт гаргаж өгсөн байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцсон болно.

            Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АЯ 0080634 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ялтан Баяраагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн № 892328 дугаартай үнэмлэх зэргийг холбогдох хууль тогтоомжид зааснаар эздэд нь буцаан олгож шийдвэрлэхээр тогтов. Мөн мөрдөн байцаагчийн тогтоолоор битүүмжилсэн 51-28 СЭА улсын дугаартай “Элентра” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс нь чөлөөлж, түүний жинхэнэ эзэмигч болох Л.Мөнх-Очирт буцаан олгох нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас өөр бусдаар хөрөнгө хамгаалсан буюу эрх хязгаарласан үйл ажиллагаа хийгээгүй ба хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдоогүйг дурьдав.

         Хулгайн гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн эзэмшлийн өмч болох нь тогтоогдсон байх тул тээврийн хэрэгслийг жинхэнэ эзэмшигчид нь буцаан олгож, түүний үнэ 1.2 сая төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч А.Баяраагаас гаргуулж, төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.  

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,

       295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Бор туулай овогт Ариунханы Баяраад Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар “бусдын эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Бор туулай овогт Ариунханы Баяраад “эд хөрөнгө хураах нэмэгдэл ял” хэрэглэхгүйгээр 02 /хоёр/  жил, 02 /хоёр/ сар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар А.Баяраад оногдуулсан 02 /хоёр/  жил, 02 /хоёр/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АЯ 0080634 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг түүний жинхэнэ эзэмшигч болох Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн малчин Лосолын Мөнх-Очирт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар ялтан А.Баяраагийн тээврийн хэрэгсэл жолоодох № 892328 дугаартай “В” ангилалын эрхийн үнэмлэхийг А.Баяраад тус тус буцаан олгосугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 51-28 СЭА улсын дугаартай саарал өнгийн “элентра” маркын тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Лосолын Мөнх-Очирт буцаан олгосугай.

6.Ялтан А.Баяраа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас хамгаалтад авсан хөрөнгө үгүй, эрх хязгаарласан өөр бусад арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

            7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар   А.Баяраад оногдуулсан  02 /хоёр/  жил, 02 /хоёр/ сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзах, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Баяраад урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.        

            9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

       10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, түүний өмгөөлөгч болон хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар дээрхи хугацаанд гомдол, эсэргүүцэл гараагүй бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.НАЦАГДОРЖ