| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 18-2 тоот хаягт байрлах, 9011526089 улсын бүртгэлийн дугаартай, 5922178 регистрийн дугаартай, Бэрс капитал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 2-16 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО80102474, Борлууд овогт Очирын Энхболдод холбогдох, Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.908.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал, хариуцагч О.Энхболд, гэрч Б.Батзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Энхболд нь тус компанитай 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр УУ-4188 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1.200.000 төгрөгийг сарын 6%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлдсэн. О.Энхболд нь 1.200.000 төгрөгийг Хаан банкны 5800647407 өөрийн нэрийн дансыг гэрээнд бичиж, гарын үсэг зурж, дансаар авсан. Уг зээлийн барьцаанд 42-14 УВА улсын дугаартай, Тоуоtа Рlаtz маркийн автомашиныг барьцаалсан болно. Зээлдэгч О.Энхболд нь зээл төлөх ёстой байсан графикт хугацаа хэтрүүлэн, байнга утасдуулж гэр болон эхнэр рүү нь холбоо барьсан боловч төлөлт төлөөгүй. 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр О.Энхболд өөрийн биеэр ирж уулзаж 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төлбөрөө бүрэн барагдуулах хүсэлт бичиж өгсөн.Үүнээс хойш огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Компанийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг зээлдэгч О.Энхболд удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч авсан зээлээ төлөх ямар нэг үйлдэл хийгээгүйгээс гадна УУ-4188 тоот барьцаат зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болгож, компанид дараах эрх хөрөнгийн хохирол учруулсан болно. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 1.200.000төгрөг, үндсэн зээлийн хүү 72.000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 1.272.000 төгрөг, Зээлийн гэрээний 1.1.6-д зааснаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацааны 342 хоногийн алданги /нэг хоногийн алданги 6.360 төгрөг/ нийт алданги 2.175.120 төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анзны нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 636.000 төгрөг бөгөөд зээлийн үлдэгдэл 1.272.000 төгрөг+алданги 636.000 төгрөг = нийт 1.908.000 төгрөгийг О.Энхболд төлөхөөр байна. Иймд 1.908.000 төгрөгийг хариуцагч О.Энхболдоос гаргуулж, Бэрс капитал ХХК-д олгож, хохиролгүй болгож өгнө үүгэв. Хариуцагч О.Энхболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэрс капитал ХХК-ийн үндсэн 1.200.000 төгрөг, хүү 72.000 төгрөгийг би төлж барагдуулна. Харин алданги болох 636.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцаат зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарь байхгүй байхад алданги тооцсон. Энэ компанид ажиллаж байсан ажилтан Батзул гэгчид мөнгө өгсөн, харин Батзул хувьдаа авч ашиглан зээл рүү хийгээгүй. 2016 оны 3 дугаар сард миний машиныг хурааж аваад, утсаар ярьж машиныг чинь зарж мөнгөө авъя гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. 2017 оны 2 дугаар сард би өөрөө ярихад машин зарагдаагүй байгаа машинаа ав гэсэн. Тэгэхэд харин алданги хамаагүй, 1.250.000 төгрөгийг өг гэж тохирсон. Зогсоолын мөнгийг өөрөө төл гэхэд нь би 150.000 төгрөг зогсоолд төлсөн. Харин 2017 оны 2 дугаар сарын 20-нд мөнгийг өгч чадаагүй бөгөөд миний машиныг хурааж аваагүй бол 2016 оны 7 дугаар сар гэхэд бүрэн барагдуулах байсан гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Бэрс капитал ХХК нь хариуцагч О.Энхболдод холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.908.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нь Бэрс капитал ХХК-ийн үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 72.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин алданги болох 636.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Хариуцагч О.Энхболд нь Бэрс капитал ХХК-иас 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 4188 тоот зээлийн гэрээ байгуулан 1.200.000 төгрөгийн зээлийг 6 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд УВА 42-14 улсын дугаартай, Toyota platz маркийн автомашин барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр дууссанболовч хариуцагч О.Энхболд нь зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчиж зээлийн үндсэн төлбөр болон хүүг төлөхгүй,хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Хариуцагч О.Энхболд үндсэн зээл 1.200.000 төгрөг, хүү 72.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа, харин алданги 636.000 төгрөгийг зөвшөөрөхгүй хэмээн маргаж байгаа ба талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.1.6-д Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон байх тул алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох 1.200.000 төгрөгөөс гэрээнд заасан 0.5 хувиар алдангийг тооцоход хоногт 6000 төгрөгийн алданги тооцогдож байх ба зээлийг буцаан төлөх ёстой байсан 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх нийт 369 хоногийн хугацаанд нийт 2.214.000 төгрөгийн алданги тооцогдож байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангид 636.000 төгрөгийг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх тул хариуцагч О.Энхболдоос алданги 636.000төгрөгийг шаардах эрхтэй байна. Хариуцагч О.Энхболд алданги 636.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч татгалзлын үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыггаргаж өгөх, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй болно. Гэрч Б.Батзулын Би О.Энхболдын зээлийг төлүүлэхийн тулд ямар боломж байгаа вэ гэдгийг судалж байгаад түүнээс нэг ямаа авч хувьдаа хэрэглээд ямааны мөнгийг зээл рүү нь хийе гэсэн зүйлийг О.Энхболдтой ярьсан. Би тухайн үед ямааны оронд түүний машинд бензин хийж өгөөд явуулсан. Дараа нь машин хураагдаж байхад О.Энхболд надад 100.000 төгрөг өгсөн. Тэр мөнгө нь ажилтай холбоотой мөнгө биш тул би буцаагаад Хас банк руу ороод эхнэрийнх нь данс руу хийсэн. Намайг дундаас нь мөнгө авсан гэж хэлсэн байдаг. Бид нар тулгалт хийгээд шалгуулсан, бүггд таарсан. Би илүү дутуу мөнгө авсан зүйл байхгүй гэх мэдүүлгээр хариуцагчийн Бэрс капитал ХХК-д ажиллаж байсан Б.Батзул гэгчид зээл рүү хий гэж мөнгө өгсөн. Гэвч Б.Батзул нь зээл рүү хийлгүй хувьдаа авч ашигласан гэх тайлбар няцаагдаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Энхболдоос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.908.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-д олгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 45.480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Энхболдоос 45.480 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-д олгох нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Энхболдоос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.908.000 /нэг сая есөн зуун найман мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-долгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид 45.480 /дөчин таван мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Энхболдоос 45.480 /дөчин таван мянга дөрвөн зуун ная/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Бэрс капитал ХХК-д олгосугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |