| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОО62041578, Галзад овогт Навааны Нямаагийн, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Н.Нямаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1979 оны 8 дугаар сараас 1992 оныг дуустал Тэс сумын Тэжээлийн аж ахуйн хоёрдугаар бригадад тракторчнаар ажиллаж байсан. 1992 оноос Тэс сумын Тэжээлийн аж ахуй тарж Тэс хувьцаат компани болж өөрчлөгдөхөд мөн тракторчнаар 1994 оны 8 дугаар сар хүртэл ажилласан. Ингээд Тэс хувьцаат компани нь 1994 оны 8 дугаар сард тарсан. Би 1979 онд трактор барьж эхэлсэн бөгөөд 1981 онд тракторчны үнэмлэхтэй болсон. Одоо миний тэтгэвэрт орох нас болсон бөгөөд тэтгэврээ тогтоолгох гэхээр хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Мөн архивын тасгаас ажилд орсон, ажлаас гарсан тушаалаа хайсан боловч олдоогүй. Харин архивын тасгаас тухайн үед ажиллаж байсан цалингийн цэсээ шүүлгэхэд цалин авч байсан баримт нь олдсон. Иймд миний 1979 оны 8 дугаар сараас 1994 оны 8 дугаар сар хүртэл Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс хувьцаат компанид тракторчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан Т.Цэрэн, Ж.Гэндэн нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Нямаа нь 1979 оны 8 дугаар сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс хувьцаат компанид тракторчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Навааны Нямаагийн 1979 оны 8 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1981 оны 9 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс хувьцаат компанид тракторчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Түүнчлэн Н.Навааны 1981 оны 5 дугаар сарын 08-ны өдөр олгогдсон 14691 дүгээр тракторч-машинчийн үнэмлэх, 264824 дүгээр цэргийн батлах хэрэгт авагдсан байна. Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Гэндэн, Т.Цэрэн нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.ГэндэнМиний бие нь 1977 оноос 1994 оныг дуустал Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Таван Тэс ХК-д тракторчнаар ажиллаж байсан. Намайг Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад Н.Нямаа нь 1979 оноос эхлэн тус газарт тракторчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд уг газартаа 1992 оныг дуустал ажилласан. Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Таван Тэс ХК болоход Н.Нямаа нь үргэлжлүүлэн тракторчнаар 1994 оныг дуустал ажилласан юм. Тухайн үед Тэс сумын Тэжээлийн аж ахуй даргаар Ядамжав, Цэвээн, Таван Тэс ХК-ийн даргаар Цэвээн үргэлжлүүлэн ажиллаж байсан гэж, гэрч Т.Цэрэн Миний бие нь 1978 оноос 1994 оныг дуустал Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Таван Тэс ХК-д тракторчнаар ажиллаж байсан. Намайг Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байхад Н.Нямаа нь 1979 оноос эхлэн тус газарт тракторчнаар ажиллаж эхэлсэн юм. Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Таван Тэс ХК болоход Н.Нямаа нь тус газарт үргэлжлүүлэн тракторчнаар 1994 оныг дуустал ажилласан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Н.Нямаагийн 1981 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалинг Увс аймгийн архивын тасгаас түүвэрлэн ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь дээрх хугацаанд цэргийн алба хаасан болох нэхэмжлэгчийн264824 дүгээр цэргийн батлахаар нотлогдож байна. Иймд цалингийн тодорхойлолтын 1981 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуусталх бичилттэй хэсгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Нэхэмжлэгч Н.Нямаа нь 1979 оны 8 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1982 оноос 1994 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс хувьцаат компанид тракторчнааражиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт, түүний 14691 дүгээр тракторч-машинчийн үнэмлэх, 264824 дүгээр цэргийн батлах, гэрч Ж.Гэндэн, Т.Цэрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Н.Нямаагийн хүсэлтийг хангаж, түүний 1979 оны 8 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1982 оноос 1994 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй болон Тэс хувьцаат компанид тракторчнаар 14 жил 5 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Галзад овогт Навааны Нямаагийн 1979 оны 8 дугаар сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1982 оноос 1994 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйболон Тэс хувьцаат компанид тракторчнаар 14 /арван дөрөв/ жил 5 /тав/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н.Нямаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |