| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-05 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ60100711, Зүүн засгууд овогт Радаагийн Түвдэндоржийн, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Түвдэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Р.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1960 онд төрсөн, 57 настай. Би 1976 онд 8 дугаар ангиа төгсөөд аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн тэжээл механизатор-ын ангид суралцаж төгсөөд Увс аймгийн Түргэн суманд ажиллаж байгаад 1979 онд цэрэгт албанд татагдан явсан. Цэргээс 1982 онд халагдаж ирээд Түргэн суманд ажиллаж байгаад 1984 онд Улаангом суманд шилжин ирээд Барилга угсралтын трест, аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль зэрэгт ажиллаж байгаад, 1985 оны 9 дүгээр сарын 08-наас аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дизель цахилгаан станцын тоноглолын цехэд цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажилд орсон. Гэтэл тэр үеийн миний хөдөлмөрийн дэвтэр хөтөлдөг байсан хүмүүс засварчин гэж буруу бичсэн байна. Би дизель станцад цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёр, шугамын монтёроор тасралтгүй 14 жил ажилласан бөгөөд 1999 оны 7 дугаар сарыг дуустал ажиллаад ажлаасаа гарсан. Би энэ ажилласан жилүүдээрээ хэвийн бус нөхцлөөр тэтгэвэрт гарах гэж байгаа билээ. Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газар болоход мөн л монтёроор ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газарт цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Надтай хамт нэг цехэд ажиллаж байсан Т.Тэгшжаргал, Т.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асууж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Р.Түвдэндорж нь 1985 оны 9 дүгээр сарын 08-наас 1999 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газарт цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 244 дүгээр архивын лавлагаанд: Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1985 оны тушаалыг шүүн үзэхэд Ардаа овогтой Түвдэндоржтой холбогдох баримт гараагүй болно гэжээ. Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Р.Түвдэндоржид 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1985 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дизель цахилгаан станцад засварчнаар авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр улсад 18 жил 10 хоног ажилласнаар тооцов гэжээ. Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Р.Түвдэндоржид олгосон 282003 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 7 дугаар сарыг дуустал сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, төлсөн шимтгэл бичигдсэн бөгөөд даатгуулагчийн ажил, албан тушаалын өөрчлөлтийн тэмдэглэл хэсэгт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн дизель цахилгаан станцад тоноглолын цахилгаанчнаар, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баруун бүсийн эрчим хүчний системд тоноглолын цахилгаанчнаар, 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баруун бүсийн эрчим хүчний системийн тоноглолын цахилгаанчны үүрэгт ажлаас чөлөөлөв, 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаангом сумын Цахилгаан шугам сүлжээний газарт тоноглолын цахилгаанчнаар гэжээ. Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар Тусламж олгох тухай тушаалд: ...ДЦС-ын цахилгаанчин Түвдэндоржийн эцэг нь нас барсан тул түүний оршуулгын ажиллагаанд зориулан 120 литр бензинийг тусламж болгон олгосугай гэжээ. Мөн Р.Түвдэндоржийн 1871 дүгээр цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын монтёрын 3 дугаар зэргийн үнэмлэх, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 576 дугаар шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Бат-Эрдэнэ, Т.Тэгшжаргал нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрчТ.Бат-Эрдэнэ Миний бие нь 1986 оноос 1999 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн хөдөө засварын цехэд монтёроор, Баруун бүсийн эрчим хүчний системд релений монтёроор ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажиллаж эхлэхэд Р.Түвдэндорж нь Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дизель цахилгаан станцын тоноглолын цехэд цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан юм. 1995 онд тус байгууллага нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж Баруун бүсийн эрчим хүчний систем болон Цахилгаан шугам сүлжээний газар нэртэйгээр 2 хуваагдсан ба миний бие Баруун бүсийн эрчим хүчний системд монтёроор, харин Р.Түвдэндорж нь Цахилгаан шугам сүлжээний газарт үргэлжлүүлэн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажилласан. Р.Түвдэндорж нь тус газарт 1999 оныг дуустал цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан болно. Тухайн үед Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар Цэгмэд, Цахилгаан шугам сүлжээний газрын даргаар Г.Ганболд, Баруун бүсийн эрчим хүчний системийн даргаар Гягар гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Т.Тэгшжаргал Миний бие нь 1985 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт тоноглолын засварчнаар ажиллаж байсан. Намайг Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажиллаж эхлэхэд Р.Түвдэндорж нь мөн 1985 оноос эхлэн Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн дизель цахилгаан станцын тоноглолын цехэд цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж эхэлсэн юм. Бид хоёр нэг хүний удирдлаган дор хамт ажилладаг байсан. Миний бие 1993 онд өөр газарт шилжин ажиллах болсон ба Р.Түвдэндорж нь тус газартаа цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаад үлдсэн гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ. Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 282003 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт нэхэмжлэгчийн овгийг Ардаа хэмээн үсгийн зөрүүтэй бичсэн боловч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 576 дугаар шийдвэрээр дээрх хөдөлмөрийн болон нийгмийн даатгалуудын дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Р.Түвдэндорж мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн гэж үзэх нь зүйтэй байна. Гэрч Т.Бат-Эрдэнэ, Т.Тэгшжаргал нарын Р.Түвдэндорж нь 1985 оноос 1999 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан гэх мэдүүлгүүд нь өөр баримтаар нотлогдохгүй байх тул тэдний мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Түүнчлэн Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 282003 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар Тусламж олгох тухай тушаалаар нэхэмжлэгч Р.Түвдэндоржийн 1985 оны 9 дүгээр сарын 08-наас 1999 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газарт цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан гэх тайлбар няцаагдаж байна. Иймд нэхэмжлэгч Р.Түвдэндоржийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсанбайдал тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт нэхэмжлэгч Р.Түвдэндоржийг 1985 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн засварчнаар авч ажиллуулснаар бичилт хийгдсэн, засварчны ажлаас чөлөөлсөн талаар бичилт хийгдээгүй, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар Тусламж олгох тухай тушаалд цахилгаанчнаар ажиллаж байсан талаар бичигдсэн, хэдэн оныг дуустал засварчнаар ажилласан болон хэдэн оноос эхлэн цахилгаанчнаар ажилласан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг 1985 оны 9 дүгээр сарын 08-наас 1999 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд засварчин, тоноглолын цахилгаанчнаар ажиллаж байсан гэж үзэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч Р.Түвдэндорж нь 1985 оны 9 дүгээр сарын 08-наас 1999 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газарт засварчин, тоноглолын цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас түүнд 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр олгосон 282003 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Түлш эрчим хүчний яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 63 дугаар Тусламж олгох тухай тушаал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Р.Түвдэндоржийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1985 оны 9 дүгээр сарын 08-наас 1999 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газарт засварчин, тоноглолын цахилгаанчнаар 13 жил 10 сар 23 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Зүүн засгууд овогт Радаагийн Түвдэндоржийн 1985 оны 9 дүгээр сарын 08-наас 1999 оны 7 дугаар сарыг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Баруун бүсийн эрчим хүчний систем, Цахилгаан шугам сүлжээний газарт засварчин, тоноглолын цахилгаанчнаар 13 /арван гурав/ жил 10 /арав/ сар 23 /хорин гурав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, дээрх хугацаанд цахилгаан тоног төхөөрөмжийн засварын монтёроор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Р.Түвдэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ |