| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2022/0022/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/177 |
| Огноо | 2022-03-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.П |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2022/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга аасандорж хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох /томилолтоор/,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, А.Болортуул,
шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч С.Дондов нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, ....... оны ......... дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-............ хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ........... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 759 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, З овогт Д-ын У /РД:.................../.
2. Монгол Улсын иргэн, ...... оны .......дугаар сарын.............-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-.........хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Ш овогт Б-ийн О-т /РД:...................../.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын *******-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар ******* айлын орон сууцны зүүн талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн *******-ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн ганцаараа 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 1 дүгээр гудамжны ******* тоот хашаанд байсан хохирогч *******-ын контейнерт хууль бусаар нэвтэрч, тай төмөр 1000 ширхэг, цахилгааны шитний хайрцаг 1 ширхэг, урбелник 1 ширхэг, 380 вольтын автомат 3 ширхэг, панелын анкерууд 20 ширхэг, шрупп 3 боодол зэргийг хулгайлахдаа “Тоёота Королла Аксио” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн ба хохирогч *******-д 581.331 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* , ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *******ын 1 дүгээр гудамжны ******* тоот хашаанд байсан *******-ын эзэмшлийн контейнерт хууль бусаар нэвтэрч, барилгын пум төмөр 10 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлахдаа “Тоёота королла аксио” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн ба хохирогч *******-д 300.000 төгрөгийн хохирол учруулсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байх, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 2010000000890 дугаартай хэргээс:
Хохирогч *******-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-192 дахь тал/
Гэрч -ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал, 181-183 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 3750 тоот шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 04******* тоот нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 98-101 дэх тал/
-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196, 2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: Тоёота приус-20 загварын автомашины нүүрсэн янданг 1.530.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/
Хохирогч *******-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-18 дахь тал/
Гэрч -ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Гэрч -ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/
Гэрч -ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дахь тал/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл “...10 ширхэг пум төмрийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай...” /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...хохирогч *******-д учирсан хохирлыг 881.331 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ-11.800.000 төгрөгөөр үнэлсэн. эзэмшигчийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Шүүгдэгч ******* ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Шүүгдэгч ******* ын мэдүүлэг /хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 79, 230 дахь тал/, ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн ******* дахь тал/, оршин суух газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 218 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 63-72 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* , ******* нар гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
1.1. Шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын *******-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 2 дугаар ******* айлын орон сууцны зүүн талын автомашины зогсоолд байрлуулсан иргэн *******-ийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 17 цагийн үед өөрийн ******* ******* улсьн дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо 2 дугаар ******* байрны зүүн талын автомашины зогсоолд байрлуулаад маргааш өглөө 11 цаг 49 минутын үед манай байрны 15 тоотод амьдардаг зүс таних эгч над руу залгаад автомашиныг чинь шөнө хүмүүс оролдоод байсан. чиний авто машинаас юм аваад явчих шиг болсон гэж хэлсэн. Тэгээд би гараад харсан чинь миний машины нүүрсэн янданг аваад явсан байсан...“ мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-192 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 177 дахь тал, 181-183 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан 3750 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“...Шинжилгээнд ирүүлсэн “саmе3_2020-03-26 03-11-00_03-15-59_САМ З.аvi”, "сате6_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ6.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн “саmе3_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ3.avi гэсэн нэртэй дүрс бичлэгт нэг автомашин, “саmе6_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ6.аvi гэсэн нэртэй дүрс бичлэгт хоёр автомашин дүрслэгдсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн “саmе3_2020-03-26_03-11-00_03-15-59_CAM3.avi гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020-03-26 03:12:15 секундэд мөнгөлөг саарал өнгөтэй, автомашины ерөнхий хэлбэр, оврын гэрлийн хэлбэр, гэрлүүдийн байрлалаараа Toyota corolla axio E140 маркийн автомашинтай төсөөлтэй автомашин дүрслэгдсэн байна.
Уг автомашины улсын дугаарын хэсгийг тодруулахад 04***** тоотой төсөөтэй дүрс тодорч байна.
Шинжилгээнд ирүүлсэн "саmе6_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ6.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020-03-26 03:12:06 секундэд мөнгөлөг саарал өнгөтэй, автомашины ерөнхий хэлбэр, хажуугийн салхины шилний хэлбэрээрээ Toyota corolla axio E140 маркийн автомашинтай төсөөтэй.
2020-03-26 03:15:49 секундэд мөнгөлөг саарал өнгөтэй автомашины ерөнхий хэлбэр, хажуугийн салхины шилний хэлбэр, копутны хэлбэрээрээ Subaru Impreza GH2 маркийн автомашинтай төсөөтэй автомашинууд дүрслэгдсэн байна.
Дээрх автомашинуудын их гэрэл камерийн эсрэг туссанаас улсын дугаарын хэсгийг тодруулах боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 52-54 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Сайнхүүгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 04******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“…Шинжилгээнд ирүүлсэн сд дискт бичигдсэн "саmе3_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ3.аvi”, "саmе6_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ6.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгүүд, харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийг үзэхэд 0495 улсын дугаартай Toyota corolla автомашины зургаан байрлалаас авсан 9x12 см-ийн хэмжээтэй 6 ширхэг гэрэл зураг бүхий гэрэл зургийн үзүүлэлт нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн "саmе6_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ6.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020-03-26 03:12:06 секундэд дэлгэцийн зүүнээс баруун чиглэлд мөнгөлөг саарал өнгөтэй, автомашины ерөнхий хэлбэр хажуугийн салхины шилны хэлбэрээрээ Toyota corolla axio E140 маркийн автомашинтай төсөөтэй.
2020-03-26 03:15:49 секундэд дэлгэцийн зүүнээс баруун чиглэлд мөнгөлөг саарал өнгөтэй, автомашины ерөнхий хэлбэр хажуугийн салхины шилны хэлбэрээрээ Subaru Impreza GH2 маркийн автомашинтай төсөөтэй автомашинууд дүрслэгдсэн байна.
Дээрх автомашинуудын их гэрэл камерийн эсрэг туссанаас улсын дугаарын хэсгийг тодруулах боломжгүй байна.
Шинжилгээнд ирүүлсэн "саmе3_2020-03-26_03-11-00_03-15-59_САМ3.аvi” гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020-03-26 03:12:15 секундэд дүрслэгдсэн Toyota corolla axio E140 маркийн автомашин харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд дүрслэгдсэн 0495 улсын дугаартай Toyota corolla автомашины өнгө, марк, автомашины арын улсын дугаарын хэлбэр, дугаарын хүрээ, улсын дугаарын эхний хоёр тоо /04/ , автомашины арын салхины шилний бууралт, бууралтын доод хэсгийн зүсэлт, арын салхины шилний зүүн доод болон баруун доод хэсэгт байрлах дөрвөн ширхэг наалтын байрлал, наалтуудын ерөнхий хэлбэр зэрэг шинжүүдээрээ тохирч байна...” гэх нэмэлт шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 98-101 дэх тал/
Гэрч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...03 цагийн үед цонхоор машины дугуй сольж байгаа шинжтэй дуу гарахаар цонхоор харсан чинь нэг залуу байшингийн булан эргээд яваад өгсөн. Тэгсэн мөртлөө машины юм янзалж байгаа багажны чимээ гараад байхаар нь хартал манай машины баруун талд урагшаа харсан цагаан жижиг машинаас цагдаа ирэхээс өмнө нэг юм аваад явчих шиг болохоор нь би нөхрөө дуудаад хулгай хийгээд байгаа юм шиг байна гээд цагдаа дуудсан. 3-4 минутын дараа эргүүлийн цагдаа нар ирсэн...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 63 дахь тал/
Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Тоёота приус-20 загварын автомашины нүүрсэн янданг 1.530.000 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/ зэрэг баримтуудаар,
1.2. Шүүгдэгч ******* нь ганцаараа 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 1 дүгээр гудамжны ******* тоот хашаанд байсан *******-ын контейнерт хууль бусаар нэвтэрч, тай төмөр 1000 ширхэг, цахилгааны шитний хайрцаг 1 ширхэг, урбелник 1 ширхэг, 380 вольтын автомат 3 ширхэг, панелын анкерууд 20 ширхэг, шрупп 3 боодол зэргийг хулгайлахдаа “Тоёота Королла Аксио” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн ба хохирогч *******-д 581.331 төгрөгийн хохирол учруулсан,
1.3. Шүүгдэгч ******* , ******* нар нь бүлэглэн 2020 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *******ын 1 дүгээр гудамжны ******* тоот хашаанд байсан *******-ын эзэмшлийн контейнерт хууль бусаар нэвтэрч, барилгын пум төмөр 10 ширхгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлахдаа “Тоёота королла аксио” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж, хохирогч *******-д 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Барилгын 50x120 хэмжээтэй пум төмөр 10 ширхэг 1 ширхэгийг 30,000 төгрөгөөр үнэлж байна. Пум холбодог төмөр хэмжээ нь өөр өөр буюу 30 40, 50, *******-ын хэмжээтэй хэдэн ширхэг байсан болохыг сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 1000 орчим ширхэг байсан 1 ширхэгийг нь 300 төгрөгөөр үнэлж байна. 40x50 хэмжээтэй цахилгааны шилний хайрцаг 1 ширхэг тухайн эс зүйлээ 50.000 төгрөгөөр үнэлнэ, шинэ хайрцаг байсан. Урбелик 1 ширхэг *******,000 төгрөгөөр үнэлж байна. 3 ширхэг 380 вольтын автомат 1 щирхэгийг 12,000 төгрөгөөр үнэлж байна. Панелын анкерууд 20 орчим ширхэг, 1 ширхэг нь 1000 төгрөг, 8x10 тэлэгчтэй шруп 3 боодол 1 боодлыг 8000 төгрөгөөр үнэлж байна. Нэвлээрийн хөнгөн цагаан хөл 1 ширхэг 45,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13-18 дахь тал/
Гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 11 цагийн үед хашаан доторх эд зүйлүүдээ шалгахаар очиход хашааны урд талд нь байрлах том хаалга бага зэрэг онгорхой том чулуугаар дарсан байсан. Тухайн үед юм бодоогуй жижиг хаалгаараа хашаан дотор ороод эд зүйлээ шалгахад контейнерын хаалга онгорхой цоож нь эвдэрчихсэн газарт байсан. Контейнерт байсан эд зүйлийн талаар би мэдэхгүй. Санжаажамцыг хөдөө ажлаар явсан хойгуур хааяа нэг эргэж тойрч очдог...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай хүү О-т над руу залгаад пум төмөр худалдаж авах боллоо, та хүрээд ирээч гэхээр нь хэлсэн газарт нь очсон чинь хэсэг хүлээлгэж байгаад О-т энэ авах гэж байгаа пумын эзэн нь ирэхгүй байна, ерөөсөө больё, та явж бай гэхээр нь би явсан. ... намайг зогсоол дээрээ байтал манай хүү О-т ирээд танд мөнгө байна уу түр 150.000 төгрөг өгч байгаач, энэ залуугаас пум авсан чинь эхнэр мөнгөгүй гэнэ, түр зээлж байгаач гээд авсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал/
Гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Ууганаа намайг хүрээд ир гэхээр нь яваад очтол машин дотроо ганцаараа архи уучихсан сууж байсан. Намайг машин бариад яваад өгөөч Нисэх орж найзтайгаа уулзах гэсэн юм гэсэн. ... Яармаг худалдааны төвийн гадна зогсож байхад найз нь гээд Приус-20 загварын машинтай гэзэгтэй залуу ирсэн. Тэр хоёр баруун тийш алхаад явсан. Удалгүй буцаж ирээд машинаа бариад явсан. Би найзынх нь машины хажууд зогсож байсан. Буцаж ирээд би машиныг нь бариад Хайлаастад ороод нэг хашаанд авч явсан барилгын пум төмөр буулгасан. Би бөхийн өргөөн дээр буугаад үлдсэн. Надад машин барьж явсан гэж ямар нэгэн зүйл өгөөгүй. Ачсан байсан эд зүйлийг хүнээс авсан гэж ойлгож байсан. ... Ууганаа барилгын пум төмрийг өөрийн дугаартай машинд ачсан байсан. Би тухайн үед Сансар худалдааны төвийн хашааны үүдэнд байсан. Намайг машин бариад явахад хойд суудал дээр пум төмөр ачсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дахь тал/
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “...10 ширхэг пум төмрийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай...” /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Хан-Уул дүүргийн 4-р хороо, 1-******* тоот хашаанд байрлах контейнерт үзлэг хийсэн талаар /хэргийн 1 дүгээр хавтас 6-9-р хуудас/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...хохирогч *******-д учирсан хохирлыг 881.331 төгрөгөөр үнэлсэн...” үнэлгээ /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ-11.800.000 төгрөгөөр үнэлсэн. эзэмшигчийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би үнэхээр их гэмшиж байна. Хохирлын үнэлгээтэй танилцсан, үнэлгээтэй холбоотой маргах зүйл байхгүй. Би хохирлоо барагдуулна...” мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Шүүгдэгч ******* ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би пумыг хамт ачилцаагүй бөгөөд та энийг худалдаад авчих гээд байсан. Тухайн үед У өөрийнхөө машинд ачсан байсныг мэдээгүй байсан...У өөрийнхөө машинд 10 пум аччихлаа гэж хэлээд миний машинд суугаад хамт хайлаас дахь ажил руу явсан. Тухайн үед би пумыг ачиж байхад би Сансар худалдааны төвийн зогсоол дээр өөрийн машин дотор ганцаараа сууж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, А.Болортуул, шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч С.Дондов нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувьдаа ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “...бүлэглэн...үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зохицуулсан.
Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.
Тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хорих саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч нар энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болохоор заажээ.
Шүүгдэгч ******* , ******* нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор санаагаа нэгтгэн шунахай сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа хохирогч *******-ын эзэмшлийн түгжээтэй байсан контейнерт хууль бусаар шөнийн цагаар нэвтрэн орж эд зүйлийг нь хулгайлахдаа “Тоёота королла аксио” маркийн улсын дугаартай автомашин ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч ******* , ******* нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* , ******* нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах. Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих,
шүүгдэгч ******* од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар зорчих эрх хязгаардах ялаар дүйцүүлэн солих дүгнэлт гаргав.
Шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Зулбаяр, А.Болортуул, шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч С.Дондов нараас гэм буруу болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй. Шүүгдэгч ******* , ******* нарыг 2021 онд Улсын Их хурлаас батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэсэн санал гаргав.
Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* ын гэмт хэрэг давтан үйлдсэн, мөн учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******-д пум төмрийг биет байдлаар буцаан өгч хохирлоо барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу шүүгдэгч ******* од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ******* ыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* од мэдэгдэв.
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан. /хх-ийн 1 дүгээр хавтас 233-235-р хуудас/,
Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 402 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон ялаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан хорих ялаас 3 жилийг хасч, 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /хх-ийн 1 дүгээр хавтас 236-239-р хуудас/,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 759 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж /хх-ийн 1-р хавтас 240-242-р хуудас/, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасч, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна. /хх-ийн 1 дүгээр хавтас 230 дугаар хуудас/
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан “...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй...” гэж заажээ.
Шүүгдэгч ******* ын хувьд Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хууль, мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан ба шүүгдэгч ******* нь өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдэж байсан тул түүнийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй болно.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.
Шүүгдэгч ******* ын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас:
1. Хохирогч *******-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд: “Тоёота приус-20 загварын автомашины нүүрсэн янданг 1.530.000 төгрөгөөр үнэлсэн...”/1 дүгээр хавтаст хэргийн 205 дахь тал/ хохирогч нь 1.500.000 төгрөг хүлээн авсан гомдолгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан /2 дугаар хавтаст хэргийн 218-219 дэх тал/ байна.
2. Хохирогч *******-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...хохирогч *******-д учирсан хохирлыг 881.331 төгрөгөөр үнэлсэн...”/1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал/ ба
эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: ******* оос “10 ширхэг пум төмрийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай” /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/ ******* нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч *******-д 590.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг /2 дугаар хавтаст хэргийн 217 дахь тал/ шүүхэд гаргасан байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* , ******* нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ “Тоёота королла аксио” маркийн улсын дугаартай автомашин ашигласан байна.
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг 11.800.000 төгрөгөөр үнэлсэн /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дахь тал/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгслийн үнэ болох 11.800.000 төгрөгийг шүүгдэгч ******* , ******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 5.900.000 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Д-ын У , Ш овогт Б-ийн О-т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч З овогт Д-ын У ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ш овогт Б-ийн О-т ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* од оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж түүний эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс тоолсугай.
5. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч ******* од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* ийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч ******* ыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******нонд 1.500.000 төгрөг, хохирогч *******-д 590.000 төгрөг, шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 300.000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгч хохирол нөхөн төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан “Тоёота королла аксио” загварын улсын дугаартай автомашины үнэ болох нийт 11.800.000 төгрөгийг шүүгдэгч ******* оос 5.900.000 төгрөг, ******* оос 5.900.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* од авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч ******* од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР