Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 487

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

             Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Холбоочдын гудамж 4, Төрийн банкны 2 дугаар байр, 3 давхарт байрлах, Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, 3-6 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОИ80121317, Зуутраг овогт Сономын Хүдэрбат,

           Хариуцагч: Увс аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, 3-6 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОИ80120302, Ховоот овогт Бадрахын Буян-Орших нарт холбогдох,

            Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.380.996 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Хадгаламж банк ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А153 дугаар тушаалын дагуу Хадгаламж банкинд банкны эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаа ба Банкны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д банкны эрх хүлээн авагч нь банкны нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах, шүүх хуралдаанд банкыг төлөөлөн оролцох гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байгаа болно. Зээлдэгч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар нь Хадгаламж банктай 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээг байгуулж 6,360,000.0 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 28 сарын хугацаатайгаар зээлийг авч ашигласан. Зээлийн барьцаанд Увс аймаг, Өлгий сумын 4 дүгээр баг, Хөдөлмөр 3 дугаар гудамж 06 тоотод орших зургаан ханатай битүү шалтай гэр, зурагт, хөлдөөгч, гэрийн бусад эд хогшил болон цалингийн орлого, бусад санхүүгийн эх үүсвэрээ бүхэлд нь барьцаалсан болно. Зээлдэгч нар нь зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 2,479,378.59 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 672,825.76 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүнд 75,231.65 төгрөг, нийт3,227,436.20 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, зээлийг бүрэн төлж барагдуулах хугацаа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардлагыг тавьж боломжит хугацааг өгсөн боловч өдийг хүртэл зээлийн өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй зээлийг төлөхөөс санаатайгаар зайлсхийж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, сураггүй алга болж банкыг хохироож байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нарын үндсэн зээл болон зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,880,621.41 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 3,756,838.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл743,535.89 төгрөг, нийт зээл, хүүний үлдэгдэл 8,380,995.60 төгрөгийн тус тус үлдэгдэлтэй байна. Хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нараас зээлийн нийт төлбөрт 8,380,995.60 төгрөгийг гаргуулж өгнө үү. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийг хураамжаас чөлөөлнө гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

          Хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар шүүхэд гаргасан тайлбартаа: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй танилцлаа. Авсан зээлээ цаг хугацаандаа төлж чадаагүй учир 8.380.995,60 төгрөгийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.380.996 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар нь нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8.380.996 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар нь нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 8.380.996 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 149.046 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нараас 74.523 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг8.380.996 /найман сая гурван зуун наян мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нараас улсын тэмдэгтийн хураамж 74.523 /далан дөрвөн мянга таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Хүдэрбат, Б.Буян-Орших нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ