Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/193

 

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Отгонтөгс,       

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:       

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт С-ийн  А-д   холбогдох эрүүгийн 2210000000180 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны...... дугаар сарын ........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,......... настай, *******тэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******* *******” ХХК-нд оператор ажилтай, ам бүл ............ хамтаар Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ............. тоотод оршин суух хаягтай, урьд 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,  

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт С-ийн  А  /РД:....................../

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* гэх газар хохирогч С.*******ийг “гэрт хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт х*******т холбогджээ.

                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт х*******т цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

 

Эрүүгийн 2210000000180 дугаартай хэргээс:

Хохирогч С.Б-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1966 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн *******-13 дахь тал/

Шинжээч Б.Ариунзулын мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хавтаст хэргийн 39-41 дэх тал/, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хавтаст хэргийн 69 дэх тал/ з******* бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст х*******т цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* гэх газар хохирогч С.*******ийг “гэрт хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж,

Бие махбодид нь  “хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, хамрын уг хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

 

Хохирогч С.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед найз Бямбасүрэнтэй уулзаад бид 2 манай гэр рүү явж байх замдаа найз Тэмүүжинтэй уулзаад бид 3 манайд ороод миний машиныг хашаанд тавьчихаад амралтын газарт очиж 2,5 л нэг шил пиво уугаад бид 3 А ийг дуудаад дахиад 2,5 л савлагаатай пиво 3 ширхэгийг аваад А ийн гэрт ирж уугаад 23 цагийн үед Тэмүүжинг гэрт нь хүргэж өгөөд А  бид 3 Бямбасүрэнгийн гэрт ирэхэд 00 цагийн үед очиход аав ээж нь унтаж байсан. Тэгсэн А  Бямбасүрэнд хандаад “та 2 намайг гэрт хүргэж өг” гэхээр нь “бид 2 чадахгүй, чи өөрөө яв” гэж хэлсэн. Гэрт бол ямар нэгэн чанга дуугаар ярьж маргалдсан зүйл болоогүй. Тэгээд бид 3 гэрээс гарахаар болоод А  түрүүлж гарахаар нь би араас нь гарсан юм. А  “чи ямар том болчихсон юм бэ” гээд маргалдаж байсан чинь гэрээс Бямбасүрэн дүү Мягмарсүрэнгийн хамт гарч ирсэн. А  шууд баруун гараараа миний нүүрэн тус газар нэг удаа цохихоор хавсарч унагаад “чи одоо боль оо” гэхэд дахиад миний хамар руу баруун гараараа цохиод цус гарсан юм. Цусаа угаах гээд Мягмарсүрэнг хийгээд ирээч гэхэд шанагатай ус авчирч ирэхэд дүүгээ хараад миний нүүрэн тус газар дахиад цохисон. Тэгээд манай эгч Бүжинлхам машинтайгаа ирээд хамар далийсан байхыг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний хамрыг 2 хугарсан байна гэж хэлсэн. ...******* ийг гэр рүү нь дөхүүлж өгсөнгүй гэх шалтгаанаас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/    

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 1966 дугаартай шинжээчийн дүгнэлт:

С.Б-ийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, хамрын уг хэсэгт цус хуралт тогтоогдлоо

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн з******* тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн з*******т хамаарна

Цаашид эрүүл мэнд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хавтаст хэргийн *******-13 дахь тал/

 

Шинжээч Б.Ариунзулын: “...С.Б-ийн хамар ясны хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байна. Энэ гэмтэл нь х******* болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/

 

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...С.*******ийг “машинаараа хүргээд өгчих” гэхэд “чадахгүй албатай юм уу өөрөө дурандаа ирчихээд, битгий давраад бай” гэж хэлчихээд С.Бум- Эрдэнэ “хэн том болсныг үзэх үү” ..гээд хэгжүүрэхээд байхаар нь С.*******ийг хавирч унагаад босоод ирэхээр нь нүүр рүү нь цохисон...” мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ з******* нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн х*******т хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.  

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.  

Шүүгдэгч ******* хохирогч С.Б нар нь найз нөхдийн холбоотой ба 2022 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө нийлж архидан согтуурсан нь энэ гэмт х******* гарах шалтгаан нөхцөл болжээ.

           Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч С.*******ийг “гэрт хүргэж өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, биед хамар ясны хугарал, хоёр нүдний доод зовхи, хамрын уг хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хохирол төлбөрийн талаар

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах з******* зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “248.000 төгрөгийн хохирол авсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэж /хавтаст хэргийн 72 дахь тал/ мэдүүлжээ.   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч С.Б-д 248.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  Шүүгдэгч ******* нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж ялаа бүрэн эдэлсэн тул  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор, /хх-ийн 49-53, 70-р хуудас/

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/541 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж,торгох ялыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/*******2 дугаартай тогтоолоор шүүхээс оногдуулсан ялыг тус тус эдэлж дууссан байна. /хх-ийн 60-68-р хуудас/

          Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. 

         Х******* хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг танилцуулахад ******* нь зөвшөөрсөн байна.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт х******* үйлдсэн нь х*******т цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******-д   ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д   мэдэгдэх нь зүйтэй.  

Шүүгдэгч ******* нь энэ х*******т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

 

Эрүүгийн х******* хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:  

 

1. Б овогт С-ийн  А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт х******* үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******-д   мэдэгдсүгэй.      

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч С.Б-д эмчилгээний зардалд 248.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.   

 

5. Шүүгдэгч ******* нь энэ х*******т цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР