Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 488

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороонд байрлах, 9016001011 улсын бүртгэлийн дугаартай, 2593321 регистрийн дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20-13 тоотод оршин суух, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ71102211, Тугчин овогт Сүрэнжавын Басанхүү,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 20-13 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ75021302, Шаазган овогт Оршихын Саруул нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.558.514 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 5.564.014 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын Төв тооцооны төвийн захирал Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Басанхүү, О.Саруул нар нь 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/670 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 8,450,000+1,500,000=9,950,000 төгрөгийг сарын 1,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлдсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 25,595,273.99 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 10,957,438.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 275,381.59 төгрөг, нийт 36,828,093.79 төгрөгийн төлбөрийг төлсөн. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 278 хоног хугацаа хэтэрсэн, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зээлийг төлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч мөн л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банкшүүхэд 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/670 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах мөн дараах зээлийн төлбөрийг гаргуулна. Үндсэн зээлийн үлдэгдэл 4,818,249.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 707,186.81 төгрөг,нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33,077.44 төгрөг, нийт 5,558,513.63 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд улсын тэмдэгтийн хураамж 103,974 төгрөг, нотариатын төлбөр 5500 төгрөг төлсөн ба зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлнэ гэжээ.

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкнаас гаргасан С.Басанхүү,О.Саруул нарт холбогдох нэхэмжлэлтэй танилцлаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

          Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч С.Басанхүү, О.Саруул нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.558.514 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 5.564.014 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.558.514 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 5.564.014 төгрөгийг төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа нь нэхэмжлэгч Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

           Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103.974 төгрөгийн тал хувь болох 51.987 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 51.987 төгрөг, хариуцагч С.Басанхүү, О.Саруул нараас 51.987 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нарантуяа зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.558.514 /таван сая таван зуун тавин найман мянга таван зуун арван дөрөв/ төгрөг, нотариатын зардал 5.500 /таван мянга таван зуу/ төгрөг, нийт 5.564.014 /таван сая таван зуун жаран дөрвөн мянга арван дөрөв/ төгрөгийг хариуцагч С.Басанхүү, О.Саруул нар нь Хаан банкинд төлж барагдуулахаар, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 51.987 /тавин нэгэн мянга есөн зуун наян долоо/ төгрөг, хариуцагч С.Басанхүү, О.Саруулнараас 51.987 /тавин нэгэн мянга есөн зуун наян долоо/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож, 51.987 /тавин нэгэн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.Басанхүү, О.Саруул нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчидшүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ