Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/218

 

       

МОНГОЛ УЛСЫН Н*******РИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга *******аасандорж хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа,    

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:             

 

Тээврийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Д-ийн  Б  холбогдох эрүүгийн 2203000000131 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны ........дугаар сарын ...........-ний өдөр Улаанбаатар төрсөн, ....... настай, эмэгтэй, дээд боловсролтой, түүхч, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, “О ” ТББ-д япон хэлний багш ажилтай, ам бүл ............ хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Д-ийн  Б   /РД:.................../  

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* хорооллын уулзвар, “Мон суль” шатахуун түгээх станцын урд замд “Тоуоtа Рrius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдож тус тээврийн хэрэгсэлд дотор зорчиж явсан зорчигч *******-ийн   /эмэгтэй, 12 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хоёр. *******рүүгийн 2203000000131 дугаартай хавтаст хэргээс:

Цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 17 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-15 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч *******-ийн   мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Гэрч *******.З-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/

Гэрч *******-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2465 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхлангийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/

Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 89 дэх тал/

“Итгэл *******стимэйт” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 599 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 58-60 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

Шүүгдэгч *******  ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 84 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/ эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 83 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.       

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******  ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.  

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* хорооллын уулзвар, “Мон суль” шатахуун түгээх станцын урд замд “Тоуоtа Рrius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замын зорчих хэсгээс гарч онхолдож тус тээврийн хэрэгсэлд дотор зорчиж явсан зорчигч *******-ийн   /эмэгтэй, 12 настай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:  

 

 Цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 17 дахь тал/  

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүдэд:   Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, ******* хорооллын уулзвар, “Мон суль” шатахуун түгээх станцын урд зам дээр үзлэг хийсэн талаар /хавтаст хэргийн 6-15 дахь тал/

Насанд хүрээгүй хохирогч *******-ийн   мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед манай ээж ******* машин жолоодоод би хойд талын суудал дээр суугаад хамгаалах бүсээ хэрэглээд явж байсан. Шөнө байсан учир миний нойр хүрээд унтаж байсан. Тэгтэл нэг мэдэхэд машин онхолдож байгаад зогссон. *******эж намайг “зүгээр үү” гэж асуугаад “бууж чадах уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “чадна” гэж хэлээд машинаасаа буугаад ээжийнхээ хаалгыг нь онгойлгоод машинаас буулгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний охин *******-ийн   баруун гарын мөр хэсэг хугарсан байсан, бусдаар зүгээр байгаа. Миний зүгээс болон охин *******-ийн   зүгээс ямар нэгэн гомдол санал болон нэхэмжлэх зүйл хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/

Гэрч *******.З-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө 01 цаг өнгөрч байхад гэртээ байж байтал манай ээжийн төрсөн дүү Галбадрахын охин Аюурзанаа над руу залгаад “би ээжтэй хамт явж байгаад машинтай замын хажуу тал руу орчихсон байна хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад яваад очтол ******* хороолол руу салдаг уулзварын хажууд замаас гараад машин нь онхолдсон байдалтай өөрсдөө машиныхаа хажууд уйлчихсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/

Гэрч *******-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...******* хороолол салдаг уулзварын хойд талын шатахуун түгээх станц орж бензин авсан. Бензин клонкийн хүнээс энэ урд нэг “Тоуоtа Рrius-30” маркийн автомашин зам тээврийн осолд орсон байна мэдсэн үү? цагдаад дуудлага өгсөн үү гэж асуухад нөгөө хүн “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед хүн бэртэж гэмтсэн байж магадгүй гэж бодоод 102 руу “*******” салдаг уулзварын зүүн талд машин онхолдсон байна гэж дуудлага өгсөн. Өөр ослын талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2465 дугаартай хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт:

1. *******-ийн   биед баруун атгаал ясны хугарал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Жавхлангийн гаргасан 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд:

1.“Тоуоtа Рrius-30” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д-ийн  Б   /РД:ХН77100986/ нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна

2. Зорчигч Галбадрахын Аюурзанаа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна /хавтаст хэргийн 64 дэх тал/  

Toyota Prius маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа: “...*******-ын эзэмшил...” /хавтаст хэргийн 89 дэх тал/   

"Итгэлт *******стимэйт” ХХК-ийн “Тоуоtа Рrius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 8.795.000 төгрөгөөр тогтоосон 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 599 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 58-60 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б   нь миний эхнэр учир миний зүгээс ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол байхгүй....” мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/

Шүүгдэгч *******  ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч ******* нь “Тоуоtа Рrius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.  

Уг зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан 12 настай охин *******-ийн   биед хүндэвтэр гэмтэл учирсан ба *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч *******  ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. *******рүүгийн хариуцлагын талаар:  

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч *******  ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 

           Шүүгдэгч *******  ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *******-ийн   эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан ба насанд хүрээгүй хохирогч *******юурзанаа, түүний хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хавтаст хэргийн 23 дахь тал/ байх тул шүүгдэгч *******  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.   

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Б  овогт Д-ийн  Б  ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

 

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******  мэдэгдсүгэй.      

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн *******рүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Х.ОДБАЯР