Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогч *******-ийн өмгөөлөгч Б.Баттулга,     

шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч Л.Батаа,    

иргэний нэхэмжлэгч/хариуцагч *******   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт А  Л-т   холбогдох эрүүгийн 2203000000054 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ......... оны...... дугаар сарын .........-ний өдөр Архангай аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ нарын хамт Баянгол дүүргийн ............. оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт А  Л  /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *******   нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 03 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хойд талын замд “Toyota Prius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч, жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, замын эргэлтэн дээр хөдөлгөөний чигээ өөрчлөхдөө, замын хажуу талын дэлгүүрийн баруун доод буланг тээврийн хэрэгслийнхээ баруун урд хэсгээр мөргөсний улмаас тус автомашинд зорчиж явсан хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Нэг. Шүүгдэгч *******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч *******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр миний төрсөн өдөр болж байсан юм. Манай найзууд *******, *******, Л  нартай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн. Би тухайн үед согтоод гэртээ унтаж байхад *******   машины түлхүүр авч гарсныг мэдээгүй. Ийм зүйл болсонд харамсаж байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, машинаа бүрэн хүлээж авсан. Автомашины эзэмших эрх миний нэр дээр байдаг. *******  аас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.    

 

Хоёр. Эрүүгийн 2203000000054 дугаартай хавтаст хэргээс:

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11 дэх тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Хохирогч *******-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч/хариуцагч *******  мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Б.М мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/

Гэрч Ё-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/

Гэрч Б.Б-ийн  мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/

Гэрч А.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/

Гэрч С.Х-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/

Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 149-162 дахь тал/

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 660 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 112-114 дэх тал/

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 138-142 дахь тал/  

Зөрчил шалган шийдвэрлэсэн материал /хавтаст хэргийн 200-212 дахь тал/

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 166 дахь тал/

Хохирогч *******-ийн хүсэлт /хавтаст хэргийн 220 дахь тал/

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 214 дэх тал/

Хохирол хүлээлгэн өгсөн баримт /хавтаст хэргийн 181-182, 215-219 дэх тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 193 дахь тал/, ******* ******* их сургууль бакалаврын диплом /хавтаст хэргийн 183-185 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 191-192 дахь тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 194 дэх тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 195 дахь тал/, ял шалгах хуудас /хавтаст хэргийн 186 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******  ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. 

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.   

 

           Шүүгдэгч *******   нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 03 цаг 10 минутын орчимд согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, *******  эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хойд талын замын хажууд байрлах “” гэх хүнсний дэлгүүрийн баруун доод ханыг автомашинаараа мөргөсний улмаас тус автомашинд зорчиж явсан *******-ийн бие махбодид “хүзүүний 6-р нугаламын их биеийн шахагдаж бяцарсан далд хугарал, нугас дарагдал, хүзүүний 6-р нугаламын нумны хугарал, хүзүүний холбоосын тасрал, сээрний 1-2-р нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, дээд, доод мөчдийн саа, саажилт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь:    

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, хойд замд “” гэх хүнсний дэлгүүрийн ханыг “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зогссон байдалтай  /хавтаст хэргийн 4-11 дэх тал/

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд:  “...2021 оны 12 сарын 19-ний өдөр ...03 цаг 40 минут ...Алтангэрэл овогтой Л-ыг  драйгер багаж ашиглан шалгахад 2,63% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” /хавтаст хэргийн 12-13 дахь тал/

Хохирогч *******-н мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз *******  төрсөн өдөр болсон. Манай найз *******  , *******лтангэрэл, Жадамбасүрэн, Б.******* нарын хамт бааранд орсон. Дараа нь бид *******  гэрт очоод хоол идэж дахин пиво уусан. Бид гэр рүүгээ харих болоод *******  т *******  машины түлхүүр байгаа гэхээр машинд нь суугаад *******   жолоо бариад явсан. Би жолоочийн арын суудалд суугаад унтчихсан. Гэнэт “би амжихгүй нь ээ” гэх дуугаар сэрсэн. Тухайн үетэй зэрэгцээд осол болоод юм мөргөх шиг болсон. Осол болох үед би урд талын суудлыг толгойгоороо мөргөөд миний бие тэр чигтээ мэдээгүй болчихсон. ...Осол болох үед жолооч, зорчигч нар бүгд архи уусан байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/    

 

 

Гэрч Г.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз *******  төрсөн өдөр болж байна найзуудаараа уулзая гээд *******  , *******лтангэрэл, Б.*******, А нарын хамт бааранд орсон. Дараа нь бид *******  гэрт очсон. *******   согтсон тул шууд унтсан. Бид нар *******  гэрт хоол идэж дахин пиво уусан. *******  эхнэр ирээд “та нар одоо болно, унтцгаа” гэхээр нь за гэж хэлээд бид 4 пиво авах гээд гадаа гараад хүлээж байхад дуудлагын хүн гэрийг нь олохгүй байна гэхээр *******  т *******  машины түлхүүр байгаа гэсэн. Бид машинд суугаад *******   жолоо бариад явсан. эргэлтэн дээр *******   машинаа эргүүлэх гэтэл машин хурдтай явж байсан тул эргэж амжилгүй шарваад замын хажууд байсан хүнсний дэлгүүрийг машиныхаа баруун урд талын хэсгээр мөргөөд зогссон. *******   жолоо бариад би жолоочийн хажуугийн суудалд, *******лтаншагай, Б.******* нар хойд суудал дээр сууж байсан. Бид машинаас буугаад нэгнийхээ биеийн байдлыг асуухад А “биеэ мэдрэхгүй байна” гээд зүүн тал руугаа хэвтсэн байхаар зөөлөн босгоод эмнэлэг дуудсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102 дахь тал/

 

Гэрч Б.Б-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр найз *******  төрсөн өдөр болж байна найзуудаараа уулзая гээд *******  , *******лтангэрэл, *******лтаншагай, .Жадамбасүрэн нарын хамт бааранд орсон. Бид хүний 2-3 пиво, 1 литрийн архи уусан. Баар хаах үед гараад *******  гэрт очсон. *******   согтсон тул шууд унтсан. Бид нар *******  гэрт хоол идэж дахин пиво уусан. Бид 4 гэр рүүгээ харих гээд гарцгаасан. Тэгээд дуудлагын пиво авахаар дуудчихаад аваад буцаад урдаасаа хойшоо чиглэлтэй явж байхад эргэлтэн дээр хурдаа сааруулж амжаагүй тул чигээрээ шарваад замын хажуугийн дэлгүүрийг мөргөөд зогссон. ...Осол болох үед манай найз *******   архи уусан байсан. ...Тухайн үед *******   согтоод унтчихсан байсан болохоор зөвшөөрөл аваагүй машиныг нь *******   жолоодчихсон юм...” мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/

 

          Иргэний нэхэмжлэгч/хариуцагч *******  мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар тавуулаа миний төрсөн өдрийг тэмдэглээд архи ууж байгаад манай гэрт очсон юм. Тэгээд би их согтсон учраас гэртээ ороод унтаад өгсөн. ...Би гэртээ унтчихсан хойгуур миний манай найзууд гадагшаа гараад Л  миний машиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байсан. Тэгээд манай эхнэр намайг унтаж байхад сэрээгээд би тухайн явдлын талаар мэдээд ослын газар очсон юм. Би бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Б.М мөрдөн байцаалтад өгсөн: “...дэлгүүр нь миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Манай дэлгүүрийн гадна талын баруун доод буланд өнгөлгөөний хөөсөнцөр нурж эвдрэл үүссэн...” мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. *******-ийн биед хүзүүний 6-р нугаламын их биеийн шахагдаж бяцарсан далд хугарал, нугас дарагдал, хүзүүний 6-р нугаламын нумны хугарал, хүзүүний холбоосын тасрал, сээрний 1-2-р нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, дээд, доод мөчдийн саа, саажилт /нугас дарагдлыг чөлөөлөх мэс заслын дараах байдал/ гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна /хавтаст хэргийн 112-114 дэх тал/

 

“Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 440 дугаартай “...Эзэмшигчийн нэр: *******птангэрэл ...Үйлдвэр загвар: “Тоуоtа Рrus-20”  улсын дугаар: ******* *******...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3,538,000...” гэсэн автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 138-142 дахь тал/   

 

2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай мөрдөгчийн магадлагаа:

         “…”Toyota Prius” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******   нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиололд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Зорчигч А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хавтаст хэргийн 166 дахь тал/

 

Зөрчил шалган шийдвэрлэсэн материал: “...*******-ын хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал...” /хавтаст хэргийн 200-212 дахь тал/

 

Хохирогч *******-н хүсэлт /хавтаст хэргийн 220 дахь тал/

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 214 дэх тал/

 

Хохирол хүлээлгэн өгсөн баримт /хавтаст хэргийн 181-182, 215-219 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

Шүүгдэгч *******   нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө *******  эзэмшлийн “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

           Шүүгдэгч *******   нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, мөн согтуугаар, *******  эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хойд талын замын хажууд байрлах “” гэх хүнсний дэлгүүрийн баруун доод ханыг автомашинаараа мөргөсний улмаас тус автомашинд зорчиж явсан *******-ийн бие махбодид “хүзүүний 6-р нугаламын их биеийн шахагдаж бяцарсан далд хугарал, нугас дарагдал, хүзүүний 6-р нугаламын нумны хугарал, хүзүүний холбоосын тасрал, сээрний 1-2-р нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, дээд, доод мөчдийн саа, саажилт” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан, автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсний улмаас согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч Л.Батаа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.  

    

            2. Эрүүгийн хариуцлагын талаар:

             

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгч *******  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял шийтгэх, оногдуулсан торгох болох хорих ялыг тус тусад нь эдлүүлэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргав.     

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баттулгаас:  Хохирогч, шүүгдэгч нар багын найзууд, гэмт хэргийн улмаас учирсан баримт бүхий хохирол бүрэн төлөгдсөн, хор уршиг арилаагүй, ямар хугацаанд эмчилгээ үргэлжлэхийг мэдэхгүй. Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг хорихоос илүүтэй ажил хөдөлмөр эрхлүүлж цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх хүсэлттэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Хохирогчийн хувьд нурууны 6 дугаар нугалмын хагалгаанд орж хагалгаа амжилттай болсон, цаашид биеийн байдал нь нөхөн сэргээх эмчилгээнээс хамаарна гэсэн байгаа. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа: Шүүгдэгчийн хувьд гэм буруу болон хэргийн зүйчлэл дээр маргахгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг сонгох ялын санкцтай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг хорих ялын санкцтай боловч шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан, төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргав.

           Хавтаст хэрэг шүүгдэгч *******  ын хувийн зан байдлын талаар гэрч А.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  ын зан ааш нь дөлгөөн даруухан, нийтэч, шударга, архи байнга хэрэглэдэггүй, уусан үедээ янз бүрийн сөрөг зан авир байхгүй, найз нартаа чин сэтгэлээсээ ханддаг, томоотой, аливаа юманд үнэнч шударга ханддаг, ажилласаг...хүнтэй маргадаггүй, хүнтэй гар зөрүүлдэггүй зантай...” мэдүүлэг /хавтаст хэргийн 96 дахь тал/, гэрч С.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...*******  ын зан аашийн хувьд би багаасаа найзалсан төлөв даруу, эрхэлсэн ажилдаа идэвхтэй, хамт олондоо нэр хүндтэй, хичээл сурлагандаа сайн байсан, сагсан бөмбөгөөр хичээллэдэг...нийтэч, нөхөрсөг, эцэг эхийнхээ үгэнд сайн ордог...” мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дэх тал/ тус тус гаргажээ.

 

          Шүүхээс шүүгдэгч *******  т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлж, хохирогч *******-ийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байгаа хэдий ч тэрээр 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар / 2,63% согтолтын зэрэгтэй/ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан нөхцөл байдал, хохирогч *******лтангшагайгийн амь  биед аюултай хүнд гэмтэл учруулсан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг бүрэн арилаагүй, хохирогч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.       

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.    

 

Шүүгдэгч *******   нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж, хохирогч *******-ийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******  т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.    

 

 3. Хохирол төлбөр, бусад асуудлын талаар: 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******-ийн эрүүл мэндэд хүзүүний 6-р нугаламын их биеийн шахагдаж бяцарсан далд хугарал, нугас дарагдал, хүзүүний 6-р нугаламын нумны хугарал, хүзүүний холбоосын тасрал, сээрний 1-2-р нугаламын их биеийн шахагдсан далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, дээд, доод мөчдийн саа, саажилт бүхий хүнд гэмтэл учирсан.

          Мөн иргэний нэхэмжлэгч *******  “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг “Сүлд Үнэлгээ” ХХК-ийн 3,538,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 138-142 дахь тал/ авагдсан, иргэний нэхэмжлэгч Б.М “” хүнсний дэлгүүрийн хананд үүссэн гэмтлийг Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд 295.213 төгрөгөөр /хавтаст хэргийн 149-162 дахь тал/ тус тус үнэлгээг тогтоожээ.

 

           Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж заасан хэдий ч “Тоёота Приус” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******   нь эзэмшигч *******  зөвшөөрөлгүйгээр авч явахад *******  буруутай үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд иргэний хариуцагчаар тогтоогдсон *******лтангэрэлээс гаргуулах төлбөргүй. Харин шүүгдэгч *******  ын шууд буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан байх тул тэрээр гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.

         Хавтаст хэрэгт хохирогч *******-ийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой зардлын баримтууд хэргийн 21-81 дүгээр талд авагдсан бөгөөд нийт 10.597.458 төгрөгийн баримт авагджээ.    

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******   нь хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 10.598.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнд 380.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******лтангэрэлд 3.548.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн байна. Шүүгдэгч *******  ын хувьд хэрэгт баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг хохирогч *******лтаншагай, иргэний нэхэмжлэгч *******лтангэрэл, Б.Мягмарсүрэн нарт бүрэн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.     

 

Хохирогч А нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******  аас нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт А  Л-ыг  согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан,    

автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

           2. Шүүгдэгч *******  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.       

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 60 хоногийн хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******  т оногдуулсан 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч *******  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс тоолсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан шүүгдэгч *******  т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.  

 

         7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******   нь хохирогч *******-ийн эмчилгээний зардалд 10.598.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мягмарсүрэнд 380.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******лтангэрэлд 3.548.000 төгрөг тус тус нөхөн төлсөн, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төрбөргүйг дурдсугай.      

 

8. Хохирогч А нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******  аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч *******   нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.    

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******  т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.                  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР